Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголд байгаа хамгийн том машин болох “Комацу-930”

А.Халиун

Оюу Толгой компанийн ил уурхайн Засварын хэлтэс 500-гаад ажилтантай, 24 цагийн турш ээлжлэн ажилладаг. Нэг ээлжиндээ 35 засварчин ажиллах ба тэд ил уурхайд ажиллаж буй хөдөлгөөнт техник, тоног төхөөрөмжүүд болох 130 орчим тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг солих ажлыг хуваарийн дагуу цаг тухайд нь хийж гүйцэтгэн, уурхайн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүрэг хүлээсэн арын албаныхан.


Тэдгээр тоног төхөөрөмжийн нэг нь Комацу-930 хэмээх ил уурхайн хүдэр зөөдөг машин. 320 тоннын даацтай, өөрийн жин нь 270 тонн, есөн метр өндөртэй энэ “аварга амьтан” Монголд байгаа хамгийн том машин. Ийм Комацу Оюу Толгойд 30 ширхэг ажилладаг бөгөөд хоногт хоёрыг нь засвар үйлчилгээнд оруулдаг байна.


Их засвар хариуцсан ахлах ажилтан Х.Асалбек, Энэ машиныг 2011 онд анх ашиглалтад оруулж угсарч байх үед гадаадын мэргэжилтнүүд ажиллаж байсан. Одоо голдуу ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль төгссөн дан монгол залуус ажилладаг.

Комацу-930-ыг 250 цаг тутамд нэг удаа засвар, үйлчилгээнд оруулдаг. 120 мянган цаг ажиллах үйлдвэрийн хүчин чадалтай манай машинууд одоогоор 75 мянган цаг ажиллаад байна гэв. Сонирхолтой энэ хүчирхэг машиныг эмэгтэй жолооч нар барьдаг аж. Монголд байгаа хамгийн том энэ машин мэдээж хамгийн том дугуйтай. Үйлдвэрлэлийн зөвлөмжийн дагуу 2000 цаг ажиллуулаад урд дугуйг сольж, хойно нь тавьдаг бөгөөд дугуйны радиус нь гурван метр диаметртэй. Дугуйны хэлтсийнхэн бүх машин, техникийн дугуйны засвар, үйлчилгээг хариуцдаг байна.

Сэтгэгдэл (2)

  • Do (202.126.88.89)
    Amjilt zaluusaa.
    2023 оны 04 сарын 05 | Хариулах
  • mongol (202.126.90.123)
    Зөвхөн КОМАЦУ л ихийг зөөж илүү ажиллана цаад толгойтууд чинь яагаад КОМАЦУ г сонгосон гнж бодоэ бн…
    2023 оны 04 сарын 04 | Хариулах