Шинэ мэдээ
Энэтхэг, Хятад дэлхийн алтны эрэлтийн 50%-ийг бүрдүүлж байна
Дэлхийн алтны зөвлөл 30 жилийн өмнө алтны эрэлтийн хандлагын тухай анхны тайлангаа нийтлэх үед Азийн эрэлт дэлхийн нийт эрэлтийн 45%-ийг эзэлж байсан. Өнөөдөр Азийн эзлэх хувь дэлхийн алтны эрэлтийн 60%-д дөхөж байна.
Хятад, Энэтхэг хоёр алтны эрэлтийг Зүүн Ази руу чиглүүлж байна. Дэлхийн алтны зөвлөл хоёр улсыг алтны "супер хэрэглэгчид" гэж тодорхойлсон. 30 жилийн өмнө Хятад, Энэтхэг улсууд нийлээд дэлхийн алтны эрэлтийн 20 орчим хувийг эзэлдэг байсан. Өнөөдөр энэ хоёр улс нийт алтны эрэлтийн бараг 50%-ийг бүрдүүлж байна.
Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна Монголд айлчилна
Францын Гадаад хэргийн сайд Кэтрин Колонна цөмийн эрчим хүчний "Орано" группын хэрэгжүүлэх нэг тэрбум еврогийн хөрөнгө оруулалттай ураны хэлэлцээрийг дэмжих зорилготой Монгол Улсад хийх айлчлалаа ирэх лхагва гарагт хийхээр төлөвлөж байна. Уран олборлолт явуулах энэхүү Хөрөнгө оруулалтын хэлэлцээр ирэх намар байгуулагдах урьдчилсан тов гарсан гэж Францын дипломат эх сурвалж хэллээ.
Узбекистан “Газпром”-тай байгалийн хий нийлүүлэх хэлэлцээр байгуулав
Узбекистан Оросын “Газпром” компанитай ойрын хоёр жилийн хугацаанд жил бүр 2.8 тэрбум куб метр байгалийн хий худалдан авахаар тохиролцлоо. 10 дугаар сарын 1-нээс өдөр бүр 9 сая куб метр хий нийлүүлж эхэлнэ. Хийн тарифыг Узбекистаны зах зээлийн үнэ ханш дээр үндэслэн тогтооно гэж Эрчим хүчний яам 6 дугаар сарын 19-нд мэдэгджээ.
Мөнгөний Урсгалыг Монгол руу даллах ямар боломж байна вэ?
Монгол Улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд оргил үедээ хүрч байсан бол эрчимтэй уруудсаар өдгөө бүр унасан гэж болно. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш