Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Мөнгөний Урсгалыг Монгол руу даллах ямар боломж байна вэ?

Ц.Элбэгсайхан

Монгол Улс руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онд оргил үедээ хүрч байсан бол эрчимтэй уруудсаар өдгөө бүр унасан гэж болно. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаас хойш яг 10 жилийн дараа Оюу толгойн гүний уурхайн олборлолт эхэллээ. Үндсэндээ Монголд орох гадаадын хөрөнгө оруулалт ингэсгээд шувтарлаа. Тэгэхээр цаашид яах ёстой вэ гэдгийг бодолцохгүй байж бас болохгүй.

Монгол улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх Ажлын хэсгийг 2021 оны нэгдүгээр сард байгуулснаас хойш бүтэн хоёр жил өнгөрөв.

Ерөнхий сайдын санаачилсан Ажлын хэсгийн судалж тогтоосноор хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчинд болж бүтэхгүй байгаа хэд хэдэн адармаатай нөхцөл байдал харагдаж байна. Тэдгээрээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохын тулд юунд анхаарал хандуулах учиртайгаа эрэмбэлжээ. Тухайлбал, тогтоол, шийдвэр, бусад баримт бичиг нь гадаад улсаас баталгаажиж ирэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан 15 хоногийн хугацаа хэтэрсэн байдаг. “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэх, тооцох, тусгай зөвшөөрөл шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах аргачлал” ойлгомжгүй, гомдол, маргаан шийдвэрлэлт удаашралтай, тодорхой хариу өгдөггүй зэргийг тусгасан байна.

Түүнчлэн иргэний эрх зүйн маргаан эрүүгийн хэрэг болон хувирах тохиолдол нэмэгдсэн. Цагдаа прокурорын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн баталгаа хангадаггүй. Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зохицуулалт хангалтгүй. Арбитраар шийдэгдсэн маргаантай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэл удаан байдаг гэх мэтчилэн дүгнэлт гарчээ.

Дээр дурдсан асуудлуудаас наанадаж хоёрыг нь журмаар шийдэж болно. Харин үлдсэнийг нь институцийн, тодорхой хэлбэл шүүх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг чадавхжуулах, хүнд суртлыг арилгахтай холбоотой хэмээн харж байгаа аж. Тиймээс л хуулийн шинэчлэл хийхийг хүсч буй нь лавтай.

Гэтэл хуулиа бүхэлд нь шинэчлэн найруулахаас өөр тодорхой зүйл хийсэн үү гэдэг асуулт гарч ирнэ. Өнгөрсөн хугацаанд нэмсэн, зассан, хассан бүхэн нь өнөөдөр ямар сайн үр дүнд хүрснийг дүгнэж ч амжаагүй байгаа нь гашуун үнэн. Тэр ч бүү хэл, статистик мэдээллээс харахад ч дүг нэлт хийхээр тийм өөрчлөлт гараагүй.

одоогийн хэрэгжиж байгаа хууль батлагдсаны дараахан хөрөнгө оруулалт сэргэхгүй байгаа шалтгааныг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналттай холбон тайлбарлаж байлаа. гэтэл түүхий эдийн үнэ сэргэсэн ч монголд хөрөнгө оруулалт өндийсөнгүй.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 27 заалтад нийт 40 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Магадгүй асуудал хуульдаа ч биш, зах зээлдээ ч биш монголчуудын гаргаж буй хандлагатай холбоотой бол яах вэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 27 заалтад нийт 40 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Магадгүй асуудал хуульдаа ч биш, зах зээлдээ ч биш монголчуудын гаргаж буй хандлагатай холбоотой бол яах вэ.

2022 оны Тайланд дурдсанаас үзэхэд хөрөнгө оруулагчид “хуулийн хэрэгжилт тодорхойгүй. хууль сахиулах байгууллагууд хуулийг өөрийн “үзэмжээр” ойлгож тайлбарладаг, хүнд суртал үзүүлдэг зэрэг нь гол бэрхшээл” гэжээ. Нөгөөтэйгүүр, шүүхийн шийдвэр удаан хугацаагаар хойшлогддог, дараа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа ч мөн адил сунжирдаг тухай хөрөнгө оруулагчид ярьж байна. харин бизнесүүд бүх шатанд зохицуулалтын томоохон бөгөөд урьдчилан таамаглах аргагүй дарамт байгааг онцолж байна. Мөн татварын маргааныг шийдвэрлэх үйл явц хэт удаашралтай байгаа нь “Шууд бусаар өмчийг албадан хураан авах эрсдэл гэж үзэж байна” хэмээн тус тайланд тусгажээ. эдгээр нь Засгийн газрын ажлын хэсгийн тодорхойлсон бэрхшээлүүдтэй мөн адил олон талаар давхцаж байгаа юм.

“Хөрөнгө оруулалт татах гэхээсээ илүүтэй “одоо байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эх орондоо хадгалж авч үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулахыг хүсэж байна” хэмээн хөрөнгө оруулагчид хэлжээ.

Эндээс харвал хөрөнгө оруулалтын тухай хууль биш иргэний хуулийг хөндөх нь зүйтэй болж таарав. учир нь бизнесийн маргаантай холбогдох шийдвэрүүдээс шүүгчид байнга зайлсхийх хандлагатай байдаг тухай

Хөрөнгө оруулагчид ярьж байна. Шүүх хуралдаан хэдэн жилээр хойшлох нь энүүхэнд. мөн шийдвэр гарсан ч биелэхгүй удааширснаар маргааны нөгөө тал хөрөнгөө зарж борлуулаад алга болчихдог тухай ч хэлж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдээлснээр иргэний хэргийг дунджаар 3.5 жилийн хугацаанд шийддэг атал 15 жил өнгөрсөн ч шийдэгдээгүй хэрэг бий гэсэн нь дээрхийг батлах шиг.

Татварын маргаан таслах зөвлөл, бусад хяналт шалгалтын байгууллагуудын хурлын шийдвэр, ялангуяа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, эрүүл мэндийн асуудалтай холбоотой хяналт шалгалтын байгууллагуудын дүгнэлт дээрхтэй ижил удаан хугацаагаар хойшлогдох, хүлээх явдал байгааг тус тайланд тэмдэглэжээ. ялангуяа, улс төрийн хамааралтай шийдвэр, эсвэл улстөрчидтэй холбоотой, монголчууд оролцсон хэргүүд илүү удаан хугацаанд шийдэгддэг гэнэ. Монголын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн дунд маргаан үүсвэл хууль ёсны, шүүхийн бус маргаан шийдвэрлэх механизм ашиглахыг ихэнх хөрөнгө оруулагчид болон хуулийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

Татварын маргаан бол оюу толгойг ч тойроогүй бөгөөд одоо ч бүрэн шийдвэрлэгдээгүй сэдэв. Хамгийн гол асуудал нь татварын байгууллагаас тавьж буй торгууль, акт нь үндэслэл муутай байдаг гэсэн асуудлыг хөрөнгө оруулагчид хөндсөн байна.

Үүн дээр нэмээд шүүгчид ижил төстэй хэргийг шийдвэрлэхдээ эрс ялгаатай шийдвэр гаргадаг. Өмнөх тогтоол, тохиолдлуудад ямар шийдвэрт хүрснийг эргэж авч хэлэлцдэггүй нь хөрөнгө оруулагчдын гайхшийг бардаг. энэ бүгдийг тоочсоны эцэст хөрөнгө оруулалт татах гэхээсээ илүүтэй “Одоо байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эх орондоо хадгалж авч үлдэхэд чиглэсэн бодлого боловсруулахыг хүсэж байна” хэмээн хөрөнгө оруулагчид хэлжээ.

Өөрөөр хэлбэл, гадаадаас хөрөнгө оруулалт татах чадвартай улс болохын тулд бид “нүүрээ угаах”-аас гадна “Гараа угаах” хэрэгтэй байх нь. гадаад ертөнцөд өөрийгөө эергээр ойлгуулахыг хичээж байгаа бол дотоод үл ойлголцол, эрх мэдлийн хуваарилалтуудаа эмхэлж цэгцлэх асуудлыг ижил хэмжээнд авч үзэх шаардлагатай. 

Энэ жил нэг том өөрчлөлт гарсан нь бизнесийн бүртгэл, зарим үйлчилгээг цахимжуулсан e-business байлаа.

Харин гадаадын шууд хөрөнгө оруулалт татъя гэвэл нэн тэргүүнд хийж болох ажлууд бас бий. Нэгдүгээрт, худалдаа, эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа улс орнуудтай татварын гэрээ байгуулах. Яг л Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр шиг хэд хэдэн улстай байгуулж болох юм. оюу толгойн гэрээ байгуулагдсаны дараа монгол улс олон улстай давхар татварын гэрээ буюу суутган татварыг давхардуулж ногдуулахгүй байх хэлэлцээр байгуулснаар монголд үлдэх ёстой их хэмжээний мөнгө гадагш гарчээ гэлцэж байв. Харин нөгөө талд тэдгээр гэрээ Монголд илүү их валют орж ирэх гүүр болсныг үгүйсгэж болохгүй. Үндсэндээ Монголд орж ирсэн бүх гадаадын хөрөнгө оруулалт тэр гүүрээр дамжсан байдаг.

Дараагийнх нь мөн л дотоодын асуудал: бизнесийг хөнгөвчлөх. бодит байдал гэвэл манай улсад бизнес эрхлэх амаргүй болсон. Энэ зөвхөн гадныханд ч бус дотоодын хөрөнгө оруулагчдад ч тулгамдсан асуудал. Хэтэрхий олон дүрэм журам гарган тавьж, хянадаг, торгодог олон дарга, байцаагч нартай болсон. Тэд дэмжиж тусалъя, засаж сайжруулъя гэдэг ажлын үүрэг даалгаваргүй мэт авирлана. Харин энэ жил нэг том өөрчлөлт гарсан нь бизнесийн бүртгэл, зарим үйлчилгээг цахимжуулсан E-Business байлаа.

Business байлаа. орос -украины дайныг эс тооцвол бнхау “0 Ковид” бодлогоо зогсоож, эдийн засгийн идэвх нь хэвийн мөчлөгтөө эргэн шилжиж, түүнийг дагаад олон улсын худалдаа, харилцаа эрчимжиж байна. Үүний нөлөө монгол улсад ч мэдрэгдэж эхэлсэн бөгөөд экспорт сэргэсний үр дүнд ДНБ эхний улиралд 7.9 хувиар өслөө. Энэ үед дэлхийн мөнгөний урсгалыг монгол руу татахын тулд бид хөрөнгө оруулагчдыг хэрхэн даллах билээ. Зөвхөн хөрөнгө оруулалтын хуулиар уу. Хүсэхэд хясна гэдэг шиг оновчтой шийдвэр гарахгүй бол дорвитой өөрчлөлт харагдахгүй гэдгийг дашрамд сануулъя.