Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Туркойз Хилл: УИХ-ын тогтоолыг эерэг алхам гэж харж байна Оюутолгой төслийн хувьд өнгөрсөн 2019 оны сүүлээр хоёр томоохон үйл явдал тохиосон юм. УИХ-ын тогтоол батлагдсан төдийгүй Оюутолгойн Босоо ам 2 буюу гүний уурхайн хүдэр тээвэрлэх зориулалттай Үйлдвэрлэлийн амны бүтээн байгуулалт дууссаныг арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Үйлдвэрлэлийн амны нээлтэд “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманн хүрэлцэн ирсэн юм. Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар Куэлманн захиралтай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.
ОУТОТЕК-ийн технологийн “ЖОР” Зэс баяжуулах үйлдвэр, зэс хайлуулах, зэсийн гидрометалургийн технологиор нь “Оутотек”-ийг монголчууд түлхүү мэддэг. Финландад төвтэй “Оутотек” компани нь Монголын зэс, алт болон нүүрсний салбарт өөрийн технологийн дэвшлийг хэдийнэ нэвтрүүлээд буй юм.  “Эрдэс боловсруулалт болон металургийн салбар дахь “Оутотек”-ийн дэвшилтэт технологиуд” сэдэвт  семинарыг Монгол дахь салбар компани болох “Оутотек Монголиа” ХХК   6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. 
С.Энхтуяа: Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэх хүчтэй дуу хоолой болж чадна Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон компаниуд энэхүү сайн дурын санаачилга, кодекст нэгдсэнээр бусад аж ахуйн нэгжүүдээ хариуцлагын төлөө нэгдэх дуу хоолой нь болж цаашлаад  эх орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч байгаа уул уурхайн салбарт ажиллаж, амьдардаг иргэдийнхээ ажил үүргээрээ бахархах бахархлыг бий болгох, салбарын үйл ажиллагаа, нэр хүндийг олон нийтэд эерэгээр таниулах чухал ач холбогдолтой юм.
З.Ган-Очир: Үндэсний  туршлагатай компаниудтай хамтдаа  хөгжинө “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгдсэний ач холбогдлыг танай компани хэрхэн харж байгаа вэ?  Монголын эдийн засгийн хөгжлийн гол зүтгүүр бол уул уурхайн салбар. Улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байна. Уул уурхай зогсвол энэ салбарын жар гаруй мянган залуус ажилгүй болох төдийгүй сургууль, эмнэлэг гээд нийгмийн үйлчилгээний салбарууд доголдож эхэлнэ. Уул уурхай бол  зогсох эрхгүй салбар. Нөгөө талаас олборлолтын салбар бол байгаль орчин, орлогын зөв зарцуулалт гээд хариуцлага зайлшгүй чухал салбар. Тиймээс хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэхийг уриалсан “Хариуцлагаар нэгд” санаачилгыг бид баяртай хүлээн авсан. Уул уурхайн салбарыг зөв тайлбарладаг, гүйцэтгэж буй үүрэг, орон зайг нь хүлээн зөвшөөрдөг болоход чухал ач холбогдолтой аян гэж үздэг. 
 Ч.Мөнхбат:  Орон нутагтаа нэр хүндтэй байх нь том шалгуур “Саусгоби Сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбаттай MMJ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт “Хариуцлагатай уул уурхай” сайн дурын кодекст нэгдэхийн ач холбогдлын талаар ярилцлаа. Тус компани нь Гурвантэс суманд орших Овооттолгойн нүүрсний уурхайд олборлолт явуулдаг бөгөөд байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр ихээхэн санаачлагатай ажилладаг. Өнгөрсөн онд салбар (ХНХЯам) яамнаас тус компанийг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч”-ээр тодруулсан юм.
Уул уурхайд төрийн “оролцоо” нэмэгдсэн 2019 он Монгол Улсын түүхэнд арван есөн он тодоор бичигдэн үлдэж байна. 19 жилийн дараа ардчилсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг парламентаар баталлаа. Эх орны эдийн засагт оруулсан хувь нэмрээр ч, улстөрчдийн шийдэл шийдвэрт ч уул уурхай гол салбар хэвээр, эрдэс баялгийн асуудал тойрсон үйл явдал өрнүүн нэгэн жилийг монголчууд үдэж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног саатаж өнөөгийн Засгийн газрыг огцруулах эсэх, парламентын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, улмаар дараагийн спикер болоод зам тээвэр, боловсрол соёлын салбар хариуцсан сайд нарыг   томилох гээд улс төрийн тогтворгүй байдал он дамнаж арван есөн оныг угтав. Засаг “бужигнасан” хоёр оны заагт томоохон ордуудын тусгай зөвшөөрлийг төрд хураан авах цэрэг цагдаагийн тусгай ажиллагааг өргөн дэлгэцээр олон нийт харж, ард түмний өмч байгалийн баялгийг төр нь хамгаалах улстөрчдийн ширүүн мэдэгдэл, шийдвэрүүд “масс”-д хандсан PR-ийн шинжтэй, сонгууль ойртсоныг илтгэнэ.
Бид олон улсын стандартын дор хариуцлагатай уул уурхайн гол зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж байна “Оюутолгой” ХХК  хариуцлагатай уул уурхайн чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал   Армандо Торрестой ярилцлаа.   “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-д нэгдэн, санамж бичиг байгуулсан компаниудын нэг нь  “Оюутолгой” ХХК.  Ач холбогдлыг нь  хэрхэн харж байна вэ?  Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хариуцлагатай уул уурхайн сайн туршлагуудыг салбарын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, цаашлаад уул уурхайн тэргүүлэх компаниуд хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн чухал суурь баримт бичиг боллоо гэж харж байна. Сайн дурын кодекст нэгдсэнээр  Оюутолгойн уурхайн цогцолборт хэрэгжиж буй сайн туршлагуудыг бусад уурхайнууд, оролцогч талууд болон олон нийттэй хуваалцах, мөн харилцан суралцах боломж бий болж байна.
Э.Номинчулуун:  Нийгмийн хариуцлагаа илүү төгөлдөржүүлнэ 1978 оноос хойш 41 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Багануур” ХК өнгөрсөн хугацаанд байгууллагын соёлын хүрээнд дотооддоо салангид ойлголтуудаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Харин 2014 онд төрийн өмчит компани Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн тусламжтайгаар Нийгмийн хариуцлагын стратегийн бичиг баримтыг анх удаа боловсруулсан юм. Стратегийн бичиг баримтыг боловсруулснаар салангид ойлголтууд нэгтгэгдэж, нийгмийн хариуцлагын цогц стратеги болж хэрэгжсэн. Ингээд 2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-иас манай компанид  “Хариуцлагатай уул уурхайн систем”-ийн үнэлгээг 5 гол зорилтын хүрээнд хийж үзэхэд 39%-тай гарсан. Энэ үнэлгээгээр хариуцлагатай уул уурхайн олон улсын жишиг шаардлагын дагуу компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголт илүү төгөлдөржиж байгаа гэж хэлж болно.
“Энержи Ресурс”:  Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд  олон талаар анхдагч, үлгэр жишээ ажиллаж ирсэн Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч 8 компани Хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэж, хариуцлагатай байхын төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь тодорхой бодит ахиц юм. Иргэдийг бухимдуулдаг, хууль журам, байгаль орчны стандартыг үл тоодог хариуцлагагүй уул уурхайд “үгүй” гэж хэлэх, олон улсын жишигт нийцсэн, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхийн төлөө компаниуд сайн дураараа нэгдсэн гэж бид ойлгож байгаа.  Уул уурхайн тэргүүлэгч компаниуд энэ чиглэлд хамтарч, хүчээ нэгтгэснээр илүү өргөн далайцыг хамарч ажиллах улмаар олуулаа нэг зорилтод нэгдсэнээр хариуцлагатай уул уурхай, тогтвортой хөгжлийн асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг илүү ихээр хандуулах боломжтой гэж үзэж байна.  
Хариуцлагатай уул уурхайн жишиг стандарт гэж юу вэ? “Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ 2019” төслийн “Эдийн засагт үзүүлж буй уул уурхайн нөлөөлөл” сэдэвт нэгдсэн сургалтад “Эрдэнэс Монгол”ХХК-ийн Дотоод хяналт, мониторингийн албаны дарга Б.Мэндбаяр “Хариуцлагатай уул уурхайн жишиг стандарт” илтгэл тавьсан юм. Тэрээр IFC буюу Олон улсын санхүүгийн корпорацаас зохион байгуулсан Хариуцлагатай уул уурхайн системийн үнэлгээний аргачлалыг боловсруулжээ.   “Хариуцлагатай уул уурхайн жишиг стандарт” илтгэлийг бүрэн эхээр хүргэж байна.   “Хариуцлагатай уул уурхайн (ХУУ) тайлан, удирдамж, стандарт, жишиг шаардлага гэх зэрэг олон нэр томьёотой байдаг. Гэхдээ бүгд нэг системд оруулсан, уул уурхайг зөв хөгжүүлэх, ажиллуулах зорилготой баримт бичгүүд гэж ойлгож болно. ХУУ нь менежментийн ойлголт, тэр дундаа эрсдэлийн менежмент юм.
Өрөмдлөгийн инженер бэлтгэсний 40 жилийн ой тохиож байна Монгол Улсад өрөмдлөгийн инженер бэлтгэж эхэлсний 40 жилийн ойг тохиолдуулан Монголын Өрөмдлөгийн Холбооноос “Өрөмдлөг-2019” олон улсын эрдэм шинжилгээний XXI бага  хурлыг өчигдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд зохион байгууллаа.  Бага хуралд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн өрмийн инженерийн салбарын түүх сэдвээр тус холбооны Гүйцэтгэх захирал Ж.Цэвээнжав, доктор, профессор Л.Төвхөө нар танилцуулга хийж, өрөмдлөгийн салбарт шинээр нэвтэрч байгаа дэвшилтэт технологийн талаар сонирхолтой илтгэлүүд тавигдав.
Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг нэг жилээр зогсооно Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй Ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. Үүнийг иргэд, төрийн байгууллагууд ашиглах боломжтой. Цаашид хариуцлагатай уул уурхай эрхлэхтэй холбоотой хууль, дүрэм, журмыг мөрдүүлэх чиглэлээр ажиллана. Хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр сүүлийн гурван жилд уул уурхайн 700 гаруй тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Ингэснээр 3500 орчим байсан тусгай зөвшөөрлийн тоо 2889 болж буурчээ. Үүний 1664 нь ашиглалтын, 1225 нь хайгуулын тусгай зөвшөөрөл юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
УУХҮЯ: Нүүрсний салбар улсын төсөвт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэв 2019 эхний 11 сарын байдлаар уул уурхайн салбар улсын төсөвт 2.4 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс нүүрс 1.1 их наяд төгрөг, зэс 981.7 тэрбум төгрөг, алт 112.5 тэрбум төгрөг, цайр  65.2 тэрбум төгрөг, төмөр 24.5 тэрбум төгрөг, жонш 29.9 тэрбум төгрөг, бусад  69.5 тэрбум төгрөгийг тус тус бүрдүүлэв. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 518.6 тэрбум төгрөг буюу 26.7%-иар өссөн байна. 2019 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 47.87 сая.тн нүүрс, 1.17 сая.тн зэсийн баяжмал, 14.84 тн алт, 4.79 мян.тн молибдений баяжмал, 131.5 мян.тн хайлуур жоншны хүдэр, 42.0 мян.тн хайлуур жоншны баяжмал, 8.11 сая.тн төмрийн хүдэр, 3.06 сая.тн төмрийн хүдрийн баяжмал, 76.0 мян.тн цайрын баяжмал, 6.32 сая баррель газрын тос тус тус үйлдвэрлэсэн байна.
ОТ: Далд уурхайн хүдэр тээвэрлэх “ЗҮТГҮҮР”-ийг нээв Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
ОТ: Далд уурхайн хүдэр тээвэрлэх “ЗҮТГҮҮР”-ийг нээв Далд уурхайн хүдрийг тээвэрлэх Үйлдвэрлэлийн амыг барьж дууссаныг (хуучнаар Босоо ам 2) “Оюутолгой” компани арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэлээ. Ийнхүү Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад томоохон шат ахиж байна. Уг байгууламж нь гүний уурхайн ажилтнуудаас гадна уурхайгаас олборлосон хүдрийг тээвэрлэх, бараа материал зөөвөрлөх чухал ач холбогдолтой. Тиймээс гүний уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх гол “зүтгүүр” бэлэн болсон гэсэн үг. Одоо Үйлдвэрлэлийн амны байгууламжийг Улсын комисс хүлээж авсны дараа ажиллаж эхлэх үлдэж байна.
Н.Батбаяр:  Уул уурхайг зөвхөн мөнгө олдог хэрэгсэл болгон хардгаа болих хэрэгтэй Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяртай MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа. Хариуцлагатай уул уурхайг бий болгох талаар өнөөдөр төрийн, хувийн хэвшлийн, иргэний нийгмийн байгууллагууд маш их ярьдаг. Гэвч өнөө “муу нэртэй” салбараа хүссэн хэмжээндээ хариуцлагатай байлгаж чадаж байна уу гэвэл дутмаг зүйлүүд нэлээд гарч ирэх байх. Мэргэжлийн агентлагт ажилладаг хариуцлагатай албан тушаалтны хувьд Та ямар байр суурьтай байдаг вэ? Хариуцлагын тухайд уул уурхай гэж зөвхөн нэг салбарыг онцолж ярих нь миний хувьд өрөөсгөл санагддаг юм. Мэдээж, уул уурхайн талаар ярьж байгаа болохоор үүнийг хөндөж ярих нь аргагүй байх. Компанийн бодлого, үйл ажиллагаа ил тод, хариуцлагатай байх ёстойг илүүтэй онцлох нь зүйтэй болов уу. Үйлдвэрлэлийн бүхий л салбарт хариуцлагатай үйл ажиллагаа яригдах ёстой.
Давхардаагүй АМНАТ-ийг “давхардалгүй” болгосон нь  Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) буюу роялти 2020 оны төсвийг батлахаас өмнө цуцлагдаж (2019.10.30), төсөв батлагдсаны дараа эргэн сэргэсэн (2019.11.22) сонин үйл явдал олон нийтийн анхаарлын төвд байлаа. Төсөв батлагдах мөчид (2019.11.13) АМНАТ-ийг хэрхэх тухай шийдэж амжаагүй байсан нь тухайн үед Сангийн сайд ихээхэн баргар царайлах гол асуудал байв. Учир нь АМНАТ цуцлагдсан өдрөөс Монгол Улсын төсвийн орлого өдөрт 4.6 тэрбумаар тасалдаж, 2020 оны төсөв даруй 1.3 их наяд төгрөгөөр “хохирол” хүлээх болоод байсан юм. Үндсэн хуулийн цэц энэ бүхнийг төдийлөн тооцолгүй зүгээр л Үндсэн хуулийн нэрийг барин цуцалчихсан хэрэг үү гэдэг асуулт бий. Гэхдээ салбарын зарим төлөөлөл роялтийг давхардуулан авах зохицуулалттай заалт байсныг хүчингүй болгосон нь нүдээ олсон хэрэг гэж тайлбарлаж байна. 
Засварын ажлыг олон улсын жишгээр хөтлөн явуулах нь уурхайн бүтээмжийг нэмэгдүүлнэ Манай улсын уул уурхай болон бусад хүнд, хөнгөн үйлдвэрийн салбарууд техник тоног төхөөрөмжүүдэд хийдэг техникийн урсгал засвар үйлчилгээний төлөвлөлт, хуваарилалт, тэдгээртэй холбогдох сэлбэг хэрэгслүүдийн бэлэн байдлын бүртгэл зэргийг ихэнхдээ уламжлалт аргаар буюу цаасан дээр эсвэл Microsoft Excel ашиглан хөтөлж нэлээдгүй олон жилийн нүүр үзэж байна. Энэхүү уламжлалт арга нь одоо үед гар ажиллагаа ихтэй, цаг шаардсан, ажлын бүтээмж муутай, мэдээлэл алдагдах өндөр эрсдэлтэй зэрэг сөрөг үр дагавруудтай ба төдийлөн оновчтой бус арга болоод байна. Тэгвэл энэхүү хүндрэлтэй асуудлыг барууны өндөр хөгжилтэй ихэнх орнууд Enterprise Asset Management (EAM) буюу Байгууллагын Хөрөнгийн Удирдлага (БХУ) болон Computerized Maintenance Management System (CMMS) буюу Цахим Засварын Удирдлагын Систем (ЦЗУС) гэгдэх компьютер программуудын тусламжтайгаар амар хялбар, маш өндөр бүтээмжтэйгээр шийдсэн байдаг.
Рио Тинто: УИХ-ын тогтоол нь гэрээ хүчин төгөлдөр болохыг баталлаа "Рио Тинто" УИХ-ын “Оюутолгой ордын ашиглалтад Монгол улсын эрх ашгийг хангуулах” тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч буйгаа албан ёсоор (2019.12.11) илэрхийллээ. Уг тогтоолын төсөлд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээ (нэмэлт өөрчлөлт оруулсан)-ний хэрэгжилтийг сайжруулах, 2015 оны Дубайн гэрээг хуульд нийцүүлэн сайжруулах заалтууд багтсан юм.