Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
ERI: Баялгийн санд 2040 онд 24.4 их наяд төгрөг төвлөрнө “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага - 2020” хурал өнөөдөр боллоо. ERI буюу Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс (ЭЗСЭШХ) жил бүр зохион байгуулдаг хурал энэ удаад цар тахлын улмаас хойшилж есдүгээр сард зохион байгуулагдаж байна. Хурлаар Баялгийн сангийн эдийн засагт үзүүлэх нөлөө, Уул уурхайн бирж байгуулах боломж, ГШХО-ын судалгааны тойм, Тогтвортой хөгжил ба уул уурхай, Японы уул уурхайн түүх зэрэг сэдвээр илтгэл сонсголоо. Энэ дундаас Баялгийн сангийн асуудал хамгийн их анхаарал татаж байна.Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын ханшийн хэлбэлзэлтэй үед Монгол Улсад төсвийн тогтвортой байдлыг хангах “Төсвийн тогтворжуулалтын сан”, уул уурхайн салбарын орлогыг ирээдүй хойч үедээ тэгш хуваарилах “Ирээдүйн өв сан” зэрэг баялгийн сангуудыг байгуулсан билээ.
“Бүтээн байгуулалт 2020” үзэсгэлэнд Барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарын компаниуд өргөнөөр оролцоно   “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалтын 4 салбарын нэгдсэн үзэсгэлэн энэ жил анх удаа аравдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна.  Олон улсын хэмжээний үзэсгэлэн, хурал зохион байгуулдаг “Экспо Монгол” компанийн захирал Т.Баттулгатай ярилцсан юм. Дэд бүтцийн томоохон салбаруудыг багтаасан “Бүтээн байгуулалт” үзэсгэлэнгийн тов гарсан байна. Танай үзэсгэлэнгийн зорилго? Ямар ямар салбаруудыг хамарч байна вэ? Үзэсгэлэнгийн зорилго харилцан хамааралтай бүтээн байгуулалтын салбаруудыг ажил төрлийн хувьд уялдуулахад туслах, эдгээр салбаруудын бизнесийн байгууллагуудад зориулан нэгдсэн уриа, нэг дээвэр дор хуран цугларч маркетингийн нэгдсэн орон зай бүрдүүлэхэд чиглэж байна.
А.Тэмүүжин:  Монгол Улс 3 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй 2019 онд Засгийн газраас газрын ховор элементийн хайгуул, олборлолт, ашиглалтын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг тооцох судалгаа хийх үүрэгтэй төслийн нэгж байгуулахаар шийдвэрлэсэн билээ.  Монгол Улсын газрын ховор элементийн нөөц болоод судалгааны ажил, “Газрын ховор элемент” хөтөлбөрийн талаар судалгааны төслийн нэгжийн Удирдагч А.Тэмүүжинтэй MMJ-ийн Э.Оджаргал ярилцлаа.   Юуны өмнө сэтгүүлийн уншигчдад, Та өөрийгөө танилцуулна уу? Би Англи улсын Лестерийн Их Сургуулийн Олон улсын харилцаа, мөн Санхүү, эдийн засгийн их сургуулийн санхүү менежментийн чиглэлээр тус тус бакалаврын зэрэгтэй. 2014 онд ажлын гараагаа эрчим хүчний салбарт эхлүүлж байсан бөгөөд сүүлийн 2 жил уул уурхайн салбарт ажиллаж байна.
Дэлхийн банк: Монголын эдийн засгийн өсөлт 2021-2022 онд 5%-иас давах төлөвтэй Цар тахал дэгдсэнээр бүс нутгийн засгийн газрууд дунджаар ДНБ-ийнхээ 5%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, айл өрхүүдийг дэмжих, аж ахуй нэгжүүдийг хаалгаа барихаас сэргийлэхэд зориулсан байна. Энэ тухай Дэлхийн банкны “Хорио цээрээс сэргэлт рүү” сэдэвт Зүүн ази болон Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайландаа (2020.09.29) тэмдэглэсэн байна. Өмнө нь ДНБ-ийнхээ нэг хүрэхгүй хувийг нийгмийн хамгааллын хөтөлбөртөө зарцуулдаг байсан зарим улсуудын хувьд уг зардлыг нэмэгдүүлэх боломж хомс байгаа юм. Иймд эдгээр хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх тохиолдолд төсвийн орлогын бааз суурьт дарамт үзүүлэх эрсдэлтэй байна. Цар тахлаас шалтгаалан боловсролын байгууллагуудыг хааснаар сурагчдын бодит түвшинд суралцах хугацаа 0.7 жилээр богиносох, ирээдүйн хөдөлмөр эрхлэлтээс олох орлого жил бүр дөрвөн хувиар буурч болзошгүй байгаа ажээ.
600 сая ам.долларын “Номад” бонд хүүгийн төлбөрийн дарамтыг бууруулна Засгийн газар болон Монголбанк хамтран ажиллаж гадаад зах зээлээс “Номад” нэртэй 5.5  жилийн хугацаатай 600 сая ам.долларын бонд амжилттай босгосныг Сангийн сайд  Ч. Хүрэлбаатар өнөөдөр мэдээллээ. Уг бонд нь 5.125%-ийн хүүтэй гарсан нь хүүгийн төлбөрийн дарамтыг харьцангуй багасгаж буйг сайд онцоллоо. Тэрбээр энэхүү бондоос орж ирэх мөнгийг ирэх онуудад төлөгдөх 1.5 тэрбум ам.долларын бондын өрийг төлөхөд зарцуулна гэдгийг дуулгалаа. Өөрөөр хэлбэл шинэ бондын мөнгө Монголд орж ирэхгүй. Өмнөх өндөр хүүтэй бондыг дарах байдлаар зарцуулагдана. Гол ач холбогдол нь хүүгийн төлбөрийн дарамт буурах юм. 2016 оны дөрөвдүгээр сард Засгийн газар 500 сая ам.долларын “Мазаалай” бондыг 10.872%-ийн хүүтэйгээр босгосон бөгөөд уг бонд ирэх онд төлөгдөх хуваарьтай байсан. Мөн 2022 онд “Чингис” бондын 5.125%-ийн 1 тэрбум ам.долларыг төлөхөөр байв.  
Монголын нүүрсний экспорт 18 сая тоннд хүрэв Он гарсаар есдүгээр сарын 15-ны байдлаар Монголын нүүрсний нийт экспорт 17.74 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21%-иар бага дүн юм. Гэхдээ нүүрсний экспорт эрчимтэй өсөх хандлагатай байна. Сарын дүнгээр есдүгээр сарын эхний хагаст 2.56 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн долдугаар сарын нүүрсний экспортын дүнгээс ч давсан үзүүлэлт боллоо. Монголын нүүрсний экспорт өнгөрсөн наймдугаар сараас эрчимтэй нэмэгдэж эхэлсэн бөгөөд энэ нь “Ногоон гарц” түр журмын хэрэгжилттэй холбоотой юм. Нөгөөтэйгүүр Хятадын Өвөрмонгол дахь нүүрсний уурхайнуудын нийлүүлэлт хумигдаж байгаа нь Монголын нүүрсний худалдаа нэмэгдэхэд эерэг нөлөөтэй байна. Мөн Хятадын дотоодод олборлосон сайн чанарын коксжих нүүрсний ханш нэмэгдсэн нь Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах нь тодорхой юм.
Хятад 2050 онд нүүрсний станцыг бүрэн хална Хятадын дарга Си Жинпин тус улсыг 2060 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтгүй орон болох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы үеэр хэлсэн үгэндээ (2020.09.22) тэмдэглэжээ. Хятад улс нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тодорхой зорилт тавьж ирсэн ч ялгарлын түвшинг 0%-д хүргэх тухай мэдэгдэл нь анхны тохиолдол болж байна.  Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд ийм зорилт тавьсан нь уур амьсгалын чиглэлийн эрдэмтдийн гайхшралыг төрүүлээд байна. Гэхдээ тус улс энэхүү зорилтод хэрхэн хүрэх талаар нарийвчилсан мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин өнгөрсөн ням гаригт тус улсын Цинхуа их сургуулийн Эрчим хүч, байгаль орчин, эдийн засгийн хүрээлэнгээс хүлэмжийн хийг бууруулахтай холбоотой шинэ тайланг танилцуулжээ. Уг тайланд дурдсанаар 2050 он гэхэд Хятад улс нь нүүрсний станцаас ангид улс болно гэж тэмдэглэжээ. Тус сургуулийн энэхүү хүрээлэн нь Хятадын Экологи, байгаль орчны яамтай бодлого төлөвлөлтөд нягт хамтран ажилладгаараа онцлогтой.
Монголбанк: Алт худалдан авалт энэ онд 20 тонноос давна Монголбанкны алт худалдан авалт 2019 онд 15.2 тонн болж буурсан ч  он гарсаар есдүгээр сарын 22-ны байдлаар 15 тоннд хүрээд байна. Энэ онд алт худалдан авалт 2018 оны хэмжээнд хүрэх эсвэл давах хүлээлттэй байгаа юм. Өнгөрсөн 2018 онд төв банкны алт худалдан авалт 22 тонн хүрч дээд амжилт тогтоосон. Харин нүүрсний экспорт долдугаар сараас эхлэн өсч цаашид тогтворжих хандлагатай байна. Монголын эдийн засаг оны эхний хагаст маш хүнд байдлыг даван туулсан бол долдугаар сараас эхлэн эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлсэн байна. Энэ тухай Монголбанк (2020.09.23) “Ханшийн тогтвортой байдал” сэдэвт уулзалтын үеэр мэдээллээ. Америк долларын ханш долдугаар сард 20.81 төгрөгөөр чангарсан нь сарын дүнгээр энэ оны хамгийн их өсөлт болсон ч төгрөгийн ам.доллартай харьцах ханш найм, есдүгээр сараас харьцангуй тогтворжиж эхэллээ. Монголбанкнаас зарласан ханшаар нэг ам.доллар (2020.09.22-нд) 2,854 төгрөгтэй тэнцэж байна.
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян чиглэлтэй холбох 22 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Тавантолгой төмөр зам” компанид олгохоор шийдвэрлэв. Инженерийн нарийвчилсан зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэж, ажлаа энэ онд багтаан эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Шаардагдах хөрөнгийг зураг төслийн магадлал хийсэн дүнгээр “Эрдэнэс Тавантолгой” компани санхүүжүүлэх юм. Дээрх хоёр чиглэлийг холбосноор төмөр замын гол магистраль шугамтай шууд холбогдоно. Үүний зэрэгцээ Тавантолгойн нүүрсний бүлэг орд, Цагаан суварга, Адуунчулуун, Чандгана, Талбулаг, Хөөт зэрэг зэс, нүүрс, вольфрам, цайр, жоншны ордыг ашигласнаар экспортод гаргах бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 50 орчим сая тонн болж, төмөр замаар тээвэрлэх ачаа 3.5 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Монголын хүлээлт-“Сибирийн хүч 2” Монголын нутгаар дайруулан байгуулахаар “Сибирийн хүч 2” хоолойн төслийн яриа хэлэлцээр хоёр улсын Засгийн газрын түвшинд өрнөж байна. 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд Москвад хийсэн айлчлалаар Засгийн газар Оросын “Газпром” компанитай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж байсан бол үүнээс хойш талуудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарч, төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав. Дараагийн шатанд “Эрдэнэс Монгол” болон “Газпром” компани хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана гэдгийг Монголын төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү (2020.09.02) мэдэгдлээ.
Хамтдаа хөгжиж, хүч нэмсэн 20 жил Заамарын хөндийд үйл ажиллагаа явуулж байгаа Тосонгийн үйлдвэрийн нөхөн сэргээлт Монголдоо жишиг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Хүний гараар бүтээгдсэн анхны цэнгэг устай хиймэл нуурыг 16 га талбайд байгуулж, 5.5 км урттай дөрвөн тусдаа ойн төгөл энд бий болжээ. Тосон Заамар шороон Заамар боллоо хэмээн яригддаг байсан үе бий. Тэгвэл “Ногоон Заамар” болох цаг айсуй гэдгийг Тосонгийн уурхайн нөхөн сэргээлтээс бэлхнээ харж болно. Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь  нөхөн сэргээлт.  Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг  олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс  үнэлдэг.  Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа. Учир нь, “Монполимет”, “Вагнер Ази” компанийн хамтын ажиллагааны  20 жилийн ой тохиож байна.
БНАКонго улсын кобальт олборлолтод хүний эрх зөрчигдөж байна “Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь кобальтын олборлолтод хөдөлмөрийн нөхцөл, хүний эрхийг сайжруулах шаардлагатай тухай “Уул уурхайг аюулгүй, шударга болгох нь: БНАКонго дахь гар аргаар кобальт олборлолт” тайлан гаргажээ. Кобальт нь цахилгаан машин болон ухаалаг гар утас, зөөврийн компьютерын зай хураагуурын үйлдвэрлэлд үндсэн чухал түүхий эд болдог. Энэхүү тайланд дурдсанаар дэлхийн кобальтын хэрэглээ 2030 он гэхэд одоогийнхоос 4 дахин нэмэгдэх хандлагатай ажээ. Одоогийн байдлаар дэлхийн нийт кобальтийн нийлүүлэлтийн 70% нь БНАКонго улсад ногдож байна. Харин тус улсын нийт олборлолтын 30 хүртэлх хувь нь бичил уурхайгаас эх үүсвэртэй юм. Гэвч Конго дахь кобальтын бичил уурхайнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн шударга үнэлэмж орхигдох байдал түгээмэл байна. Ийм нөхцөлд дэлхийн кобальтийн нийлүүлэлтийн сүлжээнд олборлолтыг хариуцлагатай болгоход бэрхшээл учрах нь гарцаагүй юм.
ОУВС: Монгол Улсад хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилтгүй дууссан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас (2020.09.14) Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээг хийж тайлан гаргасан байна. Тайланд  2017-2020 оны тавдугаар сарын хугацаанд Монгол Улсад хэрэгжсэн “Өргөтсөн санхүүжилтийн хөтөлбөр” амжилттай дуусч чадаагүй гэсэн ОУВС-ийн дүгнэлтийг дурджээ. Тодруулбал, тус тайланд “Монгол Улсын өр 2020 онд ДНБ-ий 77%-тай тэнцэх төлөвтэй байна. 2021 оноос эхлэн гадаад зээлдүүлэгчдэд төлөх өр төлбөрүүдтэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн дарамтыг үүсгэж болзошгүй. Монгол Улс гурван жилийн хугацаатай Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлж эдийн засгийн эмзэг байдлыг мэдэгдэхүйц бууруулсан ч Засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро зохистой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул хөтөлбөр 2020 оны тавдугаар сард амжилтгүй дуусгавар болсон" гэж үзсэн байна. 
У.Хүрэлсүх: Орон сууцжуулалтын төсөлд Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ” гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч, хамгийн том ган үйлдвэрлэгч юм. Гангийн үйлдвэр нь жилдээ 121.7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай.
Компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай Санхүүгийн зохицуулах хороо 2007 онд компанийн засаглалын кодексыг 9 бүлэгтэй боловсруулан баталсан бол 2014 онд онд тус кодексыг 10 бүлэгтэйгээр дахин шинэчилжээ. Түүнд хамаарах хувьцаат компаниудын санхүүгийн тайлагнал, мэдээллийн ил тод нээлттэй байдал болон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг журмын дагуу зохион байгуулах, тэмдэглэл болон шийдвэрийн нээлттэй, ил тод байдал нь нийт хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагч нарт тэгш боломж олгох чухал үүрэгтэй юм. Өнөөдөр (2020.09.17) Санхүүгийн зохицуулах хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Хувьцаат компанийн комплайнс, мэдээллийн ил тод байдал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Хувьцаат компаниудын хуулиар хүлээсэн үүргийн нийцэл” сэдвээр мэдээлэл хүргэж, “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зохион байгуулалтын үнэлгээний тайлан”-г танилцуулсан юм.
Дэлхийн банк: Монголын хөгжил эсрэг чиглэлд явж байна Дэлхийн банкнаас есдүгээр сард боловсруулан гаргасан “Уул уурхай ба Оюун ухаан: Байгалийн баялгийн өгөөжийг институц болон хүний хөгжилд чиглүүлэх нь” тайландаа Монголын хөгжлийн одоогийн загварыг задлан шинжилжээ. Уг тайланг өнөөдөр (2020.09.17) танилцуулсан бөгөөд Монгол Улсын эдийн засаг нь уул уурхайн салбарт бус оюун ухаан, институцийн хөгжил рүү чиглэх ёстойг онцолсон байна. Тайланд тооцсоноор, сүүлийн хорин жилийн хугацаанд манай улс эрдэс баялгийн орлогын 1 ам.доллар тутмаас ердөө нэг центийг үр хойчдоо хуримтлуулжээ. Монгол Улс 2008 оноос эхлэн төсвийн зарлагаа огцом нэмэгдүүлж, улмаар хуримтлалгүй өдий хүрсэн байна. Энэ бүхэн нь манай улс эрдсийн зах зээлийн мөчлөг дагасан бодлого явуулж ирсний тод илрэл юм. Гэхдээ 2017 оноос эхлэн Байгалийн баялгийн санд бага зэрэг хөрөнгө хуримтлуулах болсон нь сайшаалтайг тайланд тэмдэглэжээ.
Зэсийн ханш 6800 доллар давлаа Лондоны металын бирж дээр өчигдөр (2020.09.15) нэг тонн цэвэр зэсийн ханш 6811 ам.долларын ханштай хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сарын 20-наас хойших хамгийн өндөр ханшид тооцогдож байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд зэсийн ханш 4617.5 ам.доллар/тонн-д хүрсэнтэй харьцуулахад даруй 47.5%-иар өссөн гэсэн үг. Зэсийн ханш энэ онд дунджаар 6000 ам.доллар/тонн-ын ханштай байхаар “Fitch” агентлаг таамаглалаа өсгөжээ. Тус байгууллагын өмнөх таамаглалаар, энэ онд зэсийн ханш тонн тутамд дунджаар 5900 ам.доллар байсан юм. Мөн ирэх онд зэсийн ханш дунджаар 6100 ам.доллар/тонн гэсэн өмнөх тооцооллоо 6300 ам.доллар/тонн болгож нэмэгдүүлжээ.
Таашгүй сорилтыг сөрөх эрдсийн боломж Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан 2020 оны төсвийн тодотголын төсөлд “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” компаниас татварын урьдчилгаа авах байдлаар төсвийн орлого дайчлах нэг удаагийн онцгой арга хэмжээ авах тухай “сийрүүлжээ”. Эндээс байдал сайнгүй гэж ойлгогдоно. Гэхдээ өөр зүйл ч бас бий. Эдийн засгийг КОВИД-19-ийн үед ганхуулалгүй авч үлдэхээр шинэ Засгийн газар шамдаж эхэлсэн нь 2020 оны төсвийн тодотголын төсөлд зарим нэг нааштай мэдээлэл багтаах сөхөө олголоо. Төсвийн тодотголыг наймдугаар сарын 14-нд Засгийн газар УИХ-д өргөн барьж, сардаа багтаан  баталсан. Цар тахлын үед эдийн засаг өсөх бус  огцом буурч, оны эхний хагаст төсвийн орлого 1.2 их наяд төгрөгөөр тасран  төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрч  тодотголын төслийг яаравчлахаас аргагүйд хүрсэн. Гэхдээ бүх зүйл тийм ч муу байгаа юу гэвэл үгүй. Бидэнд сонсохуйц таатай мэдээлэл бий. Цаашид ч сонсогдох төлөвтэй. Тэр нь эрдсийн зах зээлтэй холбоотой. 
Ашигт малтмалын нөөц, баялгийн  2015 оны ангилал шаардлага хангахгүй байна “МОНГОЛ УЛСАД АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ БОДОЖ, БҮРТГЭЖ, БАЛАНС ХИЙЖ ИРСЭН ТҮҮХ БА ОЛОН УЛСЫН НӨӨЦ, БАЯЛГИЙН АНГИЛЛЫН АНАЛИЗ”  номын нээлт өчигдөр Монголын Геологийн Холбооны байранд боллоо. Номын нээлтэд Монголын Уул Уурхайн Мэргэжлийн Холбоодын Зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Цогбаатар, Геологи-минералогийн ухааны доктор (PhD) О.Чулуун, Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал, Техникийн ухааны доктор (Ph.D) Б.Бат-Очир, Геологи-минералогийн шинжлэх ухааны дэд доктор, дэд профессор, зөвлөх инженер Д.Даваасамбуу, Геологийн шинжлэх ухааны магистр Б.Цацрал нарын эрдэмтэн судлаачид, геологийн салбарын тэргүүлэх төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм. Д.Даваасамбуу, Б.Бат-Очир, Б.Цацрал нар уг номын зохиогчид бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголын Геологийн Холбоодын Нэгдсэн Зөвлөлийн (МГХНЗ) даргын албан тушаалаа Монголын Геологийн Холбооны Ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүйд хүлээлгэн өгсөн О.Чулуун редактороор нь ажилласан байна.
“Айвенхоу Майнз“: Дэлхийд хоёрт орох зэсийн “Kakula” уурхайн ТЭЗҮ бэлэн болсон Конго улс дахь зэсийн Kakula уурхайг ашиглах ТЭЗҮ бэлэн болсон тухай төсөл хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компани мэдэгджээ. 2021 оны дунд үед тус уурхайг ашиглалтад оруулахаар бэлтгэж байна. Уурхайгаас жилд 6 сая тонн 6.6%-ийн зэсийн агууламжтай хүдэр олборлох аж. Энэхүү төсөл нь Канадын “Айвенхоу Майнз” (39.6%) болон Хятадын “Zijin Mining” (39.6%) компаниудын стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Төслийн үлдсэн 20%-ийг Конго улсын Засгийн газар эзэмшдэг. Бэлэн болсон ТЭЗҮ-ээр төслийг нийт 4 үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд бүрэн хүчин чадлаар уурхайгаас жилд 19 сая тонн хүдэр олборлож, жилд 800 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэнэ.