Шинэ мэдээ
КОВИД-19: Нүүрсний экспорт татарч эхэллээ
Гашуунсухайт дахь Гаалийн газрын мэдээлснээр, одоогоор Хятадын тал Монголын нүүрсийг өдрийн гурван цаг хүртэл нэвтрүүлж байгаа ажээ. Өнгөрсөн бямба гаригт (2020.11.21) ердөө 20 машин хилээр нэвтэрч байсан бол өнөөдрийн байдлаар 300 нүүрсний машин хилээр нэвтэрсэн байна. Энэ нь өчигдөр 211 машин Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрсэнтэй харьцуулахад өссөн дүн юм. Ийнхүү нүүрсний тээврийн жолооч нар шинжилгээнд хамрагдаж, тэр хэрээр нэвтрэлт шат дараатайгаар нэмэгдэх төлөвтэй байна. Гэвч нүүрс тээврийн жолооч нар Хятадын талд хонох боломжгүй болсон учир Гашуунсухайт боомтоор өдөрт нэвтрэх машины тоо дээд тал нь 500 хүрэх боломжтой ажээ.
Монголбанк: Бодлогын хүүг 6% болгож бууруулахаар шийдвэрлэв
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо КОВИД-19 цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр ээлжит бусаар хуралдлаа. Улмаар бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6%-д хүргэх; банкны тѳгрѳгийн заавал байлгах нѳѳцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6%-д тогтоох; эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх; жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх зэрэг багц шийдвэрийг гаргалаа.
Зэсийн үнэ 7000 ам.доллар давлаа
Дэлхийн зэсийн хоёр дахь томоохон олборлогч улс Перуд сүүлийн хоногуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөснөөс үүдэн тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор зэсийн үнэ өссөн гэж шинжээчид тайлбарлаж байна. Нөгөөтэйгүүр, Ковид-19-ийн эсрэг 95%-ийн үр дүнтэй вакцинаа АНУ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн тухай “Pfizer”, “BioNTech” компаниуд өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн нь зэсийн ханшийн өсөлтөд нөлөөлжээ. Тус компани Европ, Австрали, Их Британи, Японд вакцины зөвшөөрөл авахаар хандаад байгаагаа мөн мэдэгдсэн байна.
Монголын баялгийг удирдах хуулийн “нууц” төсөл
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг чамбай, сайн боловсруулсан гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдэгдээд олон сарын нүүр үзэж байна. Гэтэл таван жил суурь судалгаа нь хийгдсэн хэрнээ “гарт баригдаж, нүдэнд харагддаггүй” энэ төслийг олж уншина гэдэг тунчиг амаргүй даваа ажээ. Мэргэжлийн байгууллагын хүмүүсээс сураглавал “Бид олж үзээгүй байна. Ерөнхийлөгчийн юм уу, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд байгуулагдсан Ажлын хэсгийнхэнд л байгаа байх” гэсэн битүүхэн хариу өгнө. Жил хагасын өмнө “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан Ажлын хэсэг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусчээ” гэсэн мэдээ бараг хэвлэл болгоноор гарсан.
"Оюутолгой"-н Нөөцийн тодотгол, шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах ажил хүлээгдэж байна
Монгол Улсын хууль, журмын дагуу Техник, эдийн засгийн үндэслэлийн (ТЭЗҮ20) тодотгол тайланг боловсруулсан тухай компанийн хувь нийлүүлэгч нар долдугаар сарын 3-ны өдөр мэдээлсэн. 2020 оны хоёрдугаар сард Нөөцийн тодотгол (НТ19) тайланг өргөн мэдүүлсэн боловч энэ хугацаанаас хойш 150 хоногийн дотор тайланг хэлэлцэх, нөөцийг бүртгэх хугацаа өнгөрөөд байна. Холбогдох журмын дагуу ТЭЗҮ20-г албан ёсоор хүлээн авч хэлэлцэхээс өмнө НТ19 тайланг хэлэлцүүлсэн байх шаардлагатай байдаг. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Монгол Улсын хууль, журмын дагуу НТ19 болон ТЭЗҮ20-г хүргүүлснээс хойш 150 хоногийн хугацаанд хэлэлцэж, хүлээж авсан байхаар заасан.
ДНБ оны эхний есөн сард 7.3%-иар буурав
Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2020 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 7.3%-иар буурсан тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
ДНБ-ийн 7.3%-ийн бууралтад (2010 оны зэрэгцүүлэх үнээр) уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 595.5 тэрбум төгрөг (20.7%-иар)-өөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 401.4 тэрбум төгрөг (7.0%-иар)-өөр тус тус буурсан нь голлон нөлөөлөв. Уул уурхайн салбарын бууралтад нүүрс, зэсийн баяжмал, газрын тосны олборлолт буурсан нь салбарын өсөлт хумигдах гол шалтгаан болжээ.
Т.Мөнхбаяр: Улсын төсвийн шинэ, тогтвортой эх үүсвэрүүдийн нэг нь “Эрдэнэс Силвер Ресурс”
Салхитын мөнгөний уурхайн үйл ажиллагааны талаар “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяртай The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
“Эрдэнэс Силвер Ресурс” ХХК үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хэрэгжүүлж байгаа гол ажил, төслүүдийнхээ талаар танилцуулна уу?
“Эрдэнэс Силвер Ресурс” нь 2019 оны зургадугаар сард 100% төрийн өмчит, “Эрдэнэс Монгол” группын охин компани хэлбэрээр байгуулагдсан. Өнөөдөр Монгол Улсын төсвийн орлогын 34%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж байна. Энэ утгаараа улсын төсвийн шинэ, тогтвортой эх үүсвэрүүдийн нэг нь манай компани байх болно.
Ашигт малтмал экспортлогч компаниудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлнэ
-Ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүн экспортлодог аж ахуйн нэгжүүдийг халдвар хамгааллын онцгой дэглэмд шилжүүлж, халдвар, хамгааллын аюулгүй нөхцөл бүрдүүлэх,
-Хилийн боомтуудыг халдвар хамгааллын онцгой дэглэмд бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, тээврийн жолооч нарыг шинжилгээнд бүрэн хамруулах, боомтуудыг “Ногоон бүс” гэж зарлах, тээвэрлэлтийг дараалал үүсгэхгүй зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Нүүрсний экспорт аравдугаар сард 4 сая тоннд хүрэв
Нүүрсний экспорт оны эхний арван сарын байдлаар 23.9 сая тоннд хүрч, мөнгөн дүнгээр 1.8 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биет жингээр 26%, орлогын дүнгээр 35.5%-иар тус тус буурсан байна. Сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн аравдугаар сард манай улс 4 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх есдүгээр сарын дүнгээс 600 мянган тонноор буурлаа. Салбарын сайдын мэдэгдсэнээр энэ онд манай улс 30 сая тонн нүүрс экспортлох шинэ төлөвлөгөөгөөр ажиллаж байгаа юм.
Г.Ёндон: Эхний арван сарын байдлаар 25 сая тонн нүүрс экспортолсон
Оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын төлөвлөгөө 52%-иар буюу 9.5 сая тонноор тасарсан. Тэгвэл оны эхний арван сарын дүн мэдээгээр 25 сая орчим тонн нүүрсийг экспортлоод байна. Энэ нь дөрвөн сарын дотор ойролцоогоор 14 сая тонн нүүрсийг экспортолжээ гэсэн үг. Сард дунджаар 3.5 сая тонн нүүрсийг экспортолж байгаа. Тэгэхээр “Ногоон гарц”-ын журам хэрэгжиж эхэлснээр нүүрс гаргалтыг цар тахлын өмнөх нөхцөл байдалд хүргэж чадахаар байна. Цаашдаа ч энэ хэмжээг нэмэгдүүлэх боломж бий. Монгол Улс ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй.
“УБТЗ” ХНН 372 вагон нүүрс зөөвөрлөжээ
Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 4310 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчсон байна. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.
Гангийн “ногоон” үйлдвэрлэлийн ThyssenKrupp-ийн төсөлд төрөөс 75 сая евро олгожээ
“ThyssenKrupp” компани ган үйлдвэрлэлээс ялгарч буй нүүрсхүчлийн хийг бууруулах “Carbon2Chem” төслийн хоёр дахь үе шатыг амжилттай хэрэгжүүлсэнд Германы Холбооны боловсрол, эрдэм шинжилгээний яамнаас (BMBF) 75 сая евро олгожээ. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар тус компани 2050 он гэхэд гангийн “ногоон” үйлдвэрлэл рүү бүрэн шилжихээр төлөвлөсөн байна. “Carbon2Chem” төсөл нь ган хайлуулах зууханд нүүрсийг “ногоон” устөрөгчөөр орлуулах зориулалттай аж. Энэ нь CO2 ялгаруулахаас сэргийлж, урт хугацаандаа хүлэмжийн хийн ялгаралгүй гангийн үйлдвэрлэлд шилжих боломжийг олгоно гэж компани үзэж байна.
Simandou ордын төслийг 16 тэрбум доллараар хэрэгжүүлнэ
“Simandou” ордын төмрийн хүдрийг экспортлох зориулалтаар дэд бүтцийг байгуулах олон улсын консорциумыг Гвиней улсын Засгийн газраас баталсан билээ. Уг дэд бүтцийн төслийн хүрээнд 650 км төмөр зам, гүний усны боомтыг барих аж. Үүнээс төслийн нийт өртөг 16 тэрбум ам.доллар бөгөөд өмнөх тооцооллоос 2 тэрбум ам.доллараар өсчээ. Тус ордын төмрийн хүдрийн 2 тэрбум тонн нөөц бүхий I, II хэсгийг олборлох эрх авсан олон улсын консорциумд Сингапурын тээврийн компани “Winning Shipping”, Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэгч “Shandong Weiqiao”, Гвинейн ложистикийн компани “United Mining Supply (UMS)” багтаж байна. Мэдээж, мөн Гвинейн төр тодорхой хувь эзэмшинэ.
Codelco зэсээс гадна лити олборлоно
Дэлхийн зэсийн томоохон үйлдвэрлэгч “Codelco” компани “Salar de Maricunga” ордын литийн олборлолтын төслөө урагшлуулахаар зорьжээ. Энэхүү орд нь литийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог байна. Чилийн төрийн өмчит “Codelco”-д тус ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн холбогдох байгууллагуудаас олгосон аж. Тиймээс төслийн 145 шоо км талбайд судалгааны ажлыг 2021 оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөжээ. Судалгааны ажлыг ирэх ондоо багтаан дуусгах юм.
Тавантолгойн станц 2024 онд ашиглалтад орно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50%-ийг Эрчим хүчний яам, 30%-ийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20%-ийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшүүлэхээр шийдвэрлэлээ. Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа.
С.Болд: Хямралын үед иргэдийн бодит орлого, ажлын байрыг хамгаалах шаардлагатай
Эдийн засгийн нөхцөл байдал, хандлага, цар тахлын үед бусад улс орны хэрэгжүүлж буй бодлого, Үндэсний баялгийн сан байгуулах тухай болон цаг үеийн сэдвээр Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч С.Болдтой The Mongolian Mining Journal-ын сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Үндэсний баялгийн сан байгуулах асуудлаар Та байр сууриа илэрхийлнэ үү?
Эрдэс баялгийн орлогыг зүй зохистой удирдах хууль эрх зүйн орчин Монгол Улсад хангалттай бүрдсэн. Хамгийн гол нь хуулийн хэрэгжилтийг хангаж бодит гүйцэтгэл гаргадаг байх, хуульд заасны дагуу хуримтлалын сангуудыг мөнгөтэй болгох эерэг, тогтвортой орчинг бүрдүүлэх асуудалд түлхүү анхаарах хэрэгтэй.
Монгол Улсын цөмийн технологийн хэрэглээний талаар хэлэлцлээ
Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан “Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” сэдэвт үндэсний семинар энэ сарын 06-нд МУИС-ийн дугуй танхимд боллоо. Уг семинараар салбарын эрдэмтэн судлаачид, Цөмийн энергийн комиссын Ажлын албатай хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл цөмийн техник, технологийг ашиглаж, сүүлийн үед гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашдын зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж, салбар хоорондын уялдааг хангах чиглэлд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Цөмийн технологийн хэрэглээ Монгол Улсад”, МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Цацрагийн аюулгүй байдлын хяналт, бодлого төлөвлөлт” сэдвээр илтгэл тавьж, семинарыг нээсэн юм.
Монголбанкны алт худалдан авалт 17.5 тоннд хүрэв
Төв банк энэ оны эхний арван сарын 2.1 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.3 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тонн үнэт металын 17.5 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны аравдугаа сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт метал худалдан авчээ. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.6 тонн үнэт метал худалдан авлаа.
Төсөв 2021: Уул уурхай орлогын дээд амжилтаа шинэчилнэ
Ирэх оны төсөв нь төсвийн тусгай шаардлагадаа буцаж нийцэх “аянд гарсан” онцлогтой байх болно. 2020 онд цар тахлын улмаас нэг жилийн хугацаанд төсвийн тусгай шаардлагыг мөрдөхгүй байх хуулийн эрх эдэлж байгаа билээ. Өөрөөр хэлбэл төсвийн алдагдал энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний -12.5%-тай тэнцэж байгаа бол ирэх онд төсвийн тусгай шаардлагын дагуу алдагдал -5.1%-иас хэтрэх ёсгүй.
Иймд ирэх оны төсвийг тусгай шаардлагад нийцүүлэхийн тулд зарлагыг өмнөх оноос 4.3%-иар бууруулж, орлогыг боломжит хэмжээгээр өсгөжээ. Үр дүнд нь төсвийн алдагдлыг -5.1%-д барина гэсэн үг. Нэг үгээр, орлогын өсөлт, зарлагын хумилтаар ирэх оны төсвийн алдагдал 2020 оныхоос даруй 2.6 их наяд төгрөгөөр буурахаар байна. Улмаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгасан хэмжээг баримталсан.
“Бодь Интернэшнл” компани: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг 2022 онд барьж дуусна
Монголын нүүрсний гол худалдан авагч Хятадын зах зээлд хамгийн дөт чиглэл нь Тавантолгой-Гашуунсухайт (ТТ-ГС) юм. Өдгөө тус чиглэлд төмөр зам барих төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” компанийн захиалгаар “Бодь Интернэшнл” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төслийг өргөтгөж цогц байдлаар, сургууль цэцэрлэг, ээлжийн ажилчдын 1000 айлын орон сууц, төмөр замын 6 зөрлөгийн байгууламж, Гашуунсухайт өртөөнд 300 айлын орон сууц, эрчим хүч татах зэрэг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтээ тооцжээ.