Чили хилээ хааснаар зэсийн ханш өсөв

2021-04-06 17:02

Дэлхийн зэс олборлолтоор тэргүүлэгч Чили улс КОВИД-19-ийн дотоодын тархалтыг бууруулах зорилгоор өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.01) хилээ хаах болсноо зарласан. Тус улс хилээ хаах болсноор өчигдөр Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 9125 ам.долларт (~4.14 ам.доллар/фунт) хүрч нэмэгдсэн байна. Зэсийн ханш гуравдугаар сарын 23-наас эхлэн буурах хандлагатай байсан нь ийнхүү эргээд өсч эхэллээ.

Чилид өдөрт халдвар авах хүний тоо дээд хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор тус улс хилээ хаахаар шийдвэрлэжээ. Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар тус улсад 8079 хүн шинээр халдвар авсан нь дээд хэмжээнд тооцогдсон байна. Ингэснээр Чилийн эрүүл мэндийн салбарт ачаалал эрс нэмэгджээ.

Чилийн иргэд болон тус улсын нутаг дэвсгэрт амьдарч буй гадаадын иргэд хилээр орох, гарах хөдөлгөөн дөрөвдүгээр сарыг дуустал бүрэн хаагдах юм. Ийнхүү тус улс энэ сарын турш хилээ хаах шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ уул уурхайн компаниудын нэн шаардлагатай цөөн тооны ажилтнуудыг гадаад орноос уурхайн талбайд авчрах зөвшөөрөл олгох ажээ. Чили улс хилээ хаах болсноор дотоодын уурхайнуудын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн үйлчилгээ удаашрах сөрөг нөлөө гарч болзошгүй байна.

Дотоодын уул уурхайн компаниуд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллахыг тус улсын Засгийн газар үүрэг болгожээ. Энэ салбарын тогтвортой үйл ажиллагаа нь Чилийн эдийн засгийн гол хөдөлгүүр болдог.

Тус улсад вакцинжуулалтын явц сайн байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Чилийн 19 сая иргэний 37% нь вакцины эхний тунгаа хийлгэжээ. Гэвч эрчимтэй вакцинжуулалтын зэрэгцээ өвчний тархалт нэмэгдэж буй эсрэг дүр зураг тодрох болсон нь сургууль, спортын фитнесс төвүүдийг нээсэнтэй  холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард тус улс 430.1 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.8%-иар буурчээ.

Б.Төгс

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 12 минутын өмнө
    Есдүгээр сар гарснаас хойш ураны ханш ойролцоогоор 40%-иар нэмэгдэж фунт тутамд 49.4 ам.доллар байна. Энэ нь 2015 оноос хойшхи хамгийн хамгийн өндөр үнэд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн онд фунт уран 30 ам.долларын үнэтэй байв. “World Nuclear Association”-ийн сүүлд гаргасан тайланд, ирэх 10 жилд дэлхийн ураны эрэлт 26%-иар өснө. Өнөөгийн байдлаар, дэлхийн хэмжээнд шинээр төлөвлөгдсөн цөмийн энергийн 100 реактороос 53 нь барилга угсралтын шатандаа байгаа бол хэрэгжихэд бэлтгэгдсэн 320 төсөл байна.
  • 12 цаг 9 минутын өмнө
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нүүрсний экспортын боомтууд дахь халдвар хамгааллыг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. Гашуунсухайт боомт, Цагаан хадны суурьшлын бүсийн халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор ПГУ молекул, биологийн лаборатори байгуулж, лаборатори, тандалт судалгаа хийх эмч, эмнэлгийн ажилтан, эргүүл хамгаалалтад шаардлагатай цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг батлагдсан төсвийн хүрээнд шилжүүлэн ажиллуулна. Мөн Нарийнсухайтын бүлэг ордын үйл ажиллагааг дэмжиж, нүүрсний экспортыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ПГУ-ын шинжилгээ хийх молекул биологийн лаборатори, аппарат, тоног төхөөрөмжийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
  • Уржигдар 17 цаг 50 минутад
    Засгийн газрын өнөөдрийн (2021.09.22) хуралдаанаар, Монгол Улсад шатахууны хомсдол үүсч болох нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг УУХҮЯ-аас танилцуулжээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл хийсэн юм. Монголын 5 аж ахуйн нэгжийн төлбөрөө хийгээд байгаа шатахууныг Хятад улсаас яаралтай татах ажлыг танилцууллаа. Тус ажлын хүрээнд УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ-аас Улаанбаатар дахь Элчин сайдын яамдтай уулзалт (2021.09.21) хийсэн. Өнөөдөр Бээжин хотноо Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нот бичгүүдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яам, Худалдааны яам болон төмөр замын төв компанид хүргүүлэн, уулзалтын цагийн хуваарийг тогтсон байна.
  • Уржигдар 16 цаг 27 минутад
    “Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2021.09.22/ нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн салбарын текник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, засвар сэлбэгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалт арга хэмжээ юм. 2011 онд анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй зохиогдож ирсэн ч өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан зохиогдоогүй юм. 
  • Уржигдар 16 цаг 24 минутад
    “Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2021.09.22/ нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн салбарын текник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, засвар сэлбэгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалт арга хэмжээ юм. 2011 онд анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй зохиогдож ирсэн ч өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан зохиогдоогүй юм.