Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
Инвест Монголиа: Уул уурхай, уул уурхайн бус салбарын хөгжлийг хэлэлцэж байна Монголд болдог хөрөнгө оруулалтын чухал хурлын нэг “Инвест Монголиа” өнөөдөр эхэллээ. Японы Фронтиер Секуритис байгууллагаас 11 дэх жилдээ зохиогдож буй уг хуралд төрийн байгууллага, санхүүгийн томоохон байгууллагуудын төлөөлөл, хөрөнгө оруулагчдаас бүрдсэн нийт 1000 гаруй хүмүүс оролцож байна.
China Mining 2017 ирэх сард зохион байгуулагдана Дэлхийн уул уурхайн хамгийн том хурал, үзэсгэлэнгүүдийн нэг болох China Mining - 2017 ирэх есдүгээр сарын 23-25-ны хооронд Тяньжин хотноо зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан ”Майнекс Монголиа” ХХК-наас бизнес аялал зохион байгуулж байна.
Төсвийн тогтвортой байдлыг хангахын тулд Төсвийн зөвлөл байгуулах нь зөв Монгол улс төсвийн тогтворгүй байдлын хүндрэл бэрхшээлийг туулж байна. Энэ цаг үед манай улсад төсвийн тогтвортой байдлын талаар мэдээлэлтэй, судалгаатай салбар бүрийн мэргэжилтнүүдийн оролцоотой өрнүүлсэн хэлэлцүүлэг тун ховор байгаа.
Tөвийн бүсийн чуулганд аймгуудын удирдлага хурц шүүмжлэл өрнүүлэв Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд Эрдэнэт хотноо 5 дугаар сарын 16-нд салбарын “Төвийн бүсийн чуулган” болов. Төвийн бүсийн 8 аймгаас ирсэн нутгийн захиргааны байгууллага болон уул уурхайн компаниудын төлөөлөл, салбарын ахмадууд гээд 400 орчим төлөөлөгч Төвийн бүсийн чуулганд оролцлоо
Монголын газрын тосны судалгаатай хөрөнгө оруулагчид танилцахгүй байгааг шүүмжлэв 2017 онд Монгол улсад газрын тосны салбарын 76 жилийн ой тохиож буй. Уг ойн хүрээнд “Газрын тос-2017” (Oil&Gas-2017) сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн ХХIII дугаар бага хурал ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд өчигдөр боллоо.
”Үнэ хүлээн авагч” Монголын сул болон давуу талууд Монгол улсын эдийн засаг ойрын арваас хорин жилд эрдэс баялгийн түүхий эдийн зах зээлээс ихээхэн хамааралтай байх нь тодорхой билээ. Эдийн засгаа тогтвортой байлгах нь үргэлж савлан байдаг зах зээлд хэрхэн өөрт ашигтайгаар тоглохоос хамаарна.
Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан боллоо Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн нэгдсэн хоёрдугаар хуралдаан энэ сарын 26-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Уул уурхайн салбарын бүсийн чуулган болно Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн зохицуулалт зэрэг олон асуудлыг хөндсөнчуулгануудыг энэ онд улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулах гэж байна.
Ж.Мядагмаа: Бид шилдэг техник технологи нэвтрүүлж байж л хурдацтай хөгжинө “Би Эм Монголиан Партнерс” компанийн санаачилгаар “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн, хурал 4 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд ШангриЛа зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.
“Нэн түрүүнд ХАБ-2017” хоёр дахь өдрөө үргэлжлэв Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тогтолцоог төгөлдөржүүлэхээр тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ-2017” бага хурал “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмэнт-Тогтвортой хөгжил” уриан дор энэ сарын 11-12-нд “Корпорейт” зочид буудалд зохион байгуулагдаж байна.
“Алтны санхүүжилт” сэдвээр сургалт зохион байгуулав Монголын Банкуудын Холбоо Монголын арилжааны банк, санхүүгийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн дунд “Алтны санхүүжилт” сургалтыг энэ сарын 4-5-нд зохион байгууллаа.
“Нэн түрүүнд ХАБ” бага хурал тав дахь жилдээ Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудлыг хөндөх “Нэн түрүүнд ХАБ” бага хурал энэ сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурал 2012 оноос жил бүрийн дөрөвдүгээр сард зохиогдож ирсэн юм.
“Mongolian Mining 2017” буюу уул уурхайн салбарын том цугларалт Үзэсгэлэнгийн нээлтэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, “Трансвест Монголиа” компанийн Худалдаа, маркетинг хариуцсан захирал Д.Болдсүх, “Вагнер Ази” группын Ерөнхий захирал Стив Поттер болон үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга, “Майнекс Монголиа” компанийн захирал Т.Баттулга нар оролцож үг хэлэв.
“Mongolia Mining 2017” үзэсгэлэнд дэлхийн 15 орны 130 орны компани оролцоно Уул уурхайн техник, тоног төхөөрөмжийн “Mongolia Mining 2017” олон улсын үзэсгэлэн энэ сарын 5-ны өдөр нээгдэх гэж байна. Долоо дахь жилээ тасралтгүй зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний бэлтгэл ажлын явцын талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал боллоо.
Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн талаарх судалгааг танилцуулна “Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээл: төлөв, хандлага” сэдэвт хурал энэ сарын 9-ний баасан гаригт Туушин зочид буудалд болно.
Ц.Дашдорж: Монгол улс уул уурхайн салбарт тогтвортой байдлыг хадгална Канадын Торонто хотноо энэ сарын 5-8-нд болж буй PDAC уул уурхайн хөрөнгө оруулалтын олон улсын хурлын хүрээн дэх Монголд төвлөрсөн бага хурал өчигдөр амжилттай болж өндөрлөлөө.
Канадад Монголын хөрөнгө оруулалтын чуулган болно Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам жил бүр Канадад болдог дэлхийн уул уурхайн PDAC хурал дээр Монголд төвлөрсөн бага хурал зохион байгуулдаг билээ.
“Mongolia Gold 2017” алтны салбарын хурал болно Монголын Уул Уурхайн Бирж “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын хурлыг ирэх сарын 17-нд зохион байгуулах гэж байна.
“Mining Investment Asia” хурал жендерийн асуудлыг онцолно Зүүн өмнөд Азидаа уул уурхайн хамгийн том хуралд тооцогддог “Mining Investment Asia” ирэх гуравдугаар сарын 28-31-нд Сингапур улсад зохиогдох гэж байна.
Дэлхийн технологи дэргэд ирлээ Mongolia Mining 2017 олон улсын уул уурхайн үзэсгэлэн 2017 оны 4 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо 7 дахь жилдээ оролцогч улс орнууд, уул уурхайн салбарын хувьд урьд урьдынхаас өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
10 11 12 13 14 15 16