“Expo Mongolia 2017” эхэллээ

2017-10-10 17:26
-“Expo Mongolia 2017” бизнесийн харилцаа тогтоох боломж олгоно-



“Монгол улсын ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриатай олон улсын “Экспо Монголиа” үзэсгэлэн, бага хурал 2012 оноос тогтмол зохион байгуулагдаж буй.   Энэ жил тав дахь удаагаа болж  байгаа  “Экспо Монголиа-2017” үзэсгэлэнгийн үйл ажиллагаа  өнөөдөр “Мишээл Экспо” төвд 13 цагт эхэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаанд төр засгийн төлөөллүүдээс Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, Агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа,  УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва,  ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дүппэл, Монгол дахь Италийн Элчин сайд Андре Де Фэлипп болон салбарын яамдын удирдлагууд, “Экспо Монголиа 2017” компанийн Гүйцэтгэх захирал Инго  Клойве,  Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ын дарга Герхард Вакенхут нарын хүмүүс оролцов.

“Экспо Монголиа 2017” компанийн Гүйцэтгэх захирал Инго  Клойве үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Монгол улс нь зөвхөн уул уурхайд түшиглэсэн байхаасаа илүүтэй улс орны эдийн засагт давамгайлдаг бусад салбартаа ахиц дэвшил гаргах учиртай. Энэ бүхэнд бид дэмжлэг үзүүлж ажиллах шаардлага тулгараад байна. Ийм ч учраас олон салбарыг хамарсан олон улсын худалдааны урьдчилсан бага хурлуудыг зохион байгуулдаг” хэмээн тодотголоо.

Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, Агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа “Экспо Монголиа” үзэсгэлэнд оролцогчдод хандан Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг дамжууллаа.

“Монгол улс  аж үйлдвэржсэн орон бүхий  хөгжлийн тогтолцоогоо бүрэлдүүлэх хэтийн зорилготой. Энэ бүхэнд техник, технологийн дэвшил, ололт хөгжлийн хөдөлгүүр болох бөгөөд “Экспо Монголиа” үзэсгэлэн үүгээрээ ихээхэн ач холбогдолтой” хэмээн  тэрээр  тодотгосон юм.

Үүний дараа ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дүппэл “Олон улсын  бизнесийн талбарт өөрсдийгөө харуулах боломж “Экспо Монголиа”-д олдож байна. Олон улсын хандивлагч байгууллагууд, тэр дундаа Герман улс тухайн улсын хөгжлийг тууштай дэмжиж, эдийн засаг нөхцөл байдлыг тогтворжуулахын төлөө дэмжин ажиллаж байна. Өнөөдөр Монгол улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгааг харахад таатай байна” хэмээлээ.

УИХ дахь Монгол-Германы парламентын бүлгийн дарга Д.Тэрбишдагва  үзэсгэлэнгийн  нээлтийн үеэр зочдод хандан  “Эдийн засгийг хөгжүүлэх үндсэн суурийг жижиг, дунд үйлдвэрүүд бүрдүүлдэг. Өнөөдөр дэлхийн улс орнууд асар том үйлдвэрлэлээсээ илүүтэй жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр анхаарч байна. Жижиг, дунд үйлдвэрлэл нь хамгийн олон ажлын байр бэлдэж,  ядуурлыг бууруулах, эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Экспо Монголиагийн хувьд  ноу хауг нутагшуулж, улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гарц юм” гэсэн юм.  
       
Энэ жилийн үзэсгэлэнд ХБНГУ, БНСУ, БНХАУ, Беларусь, Монголын аж ахуйн нэгжүүд оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ тоног төхөөрөмж, сүүлийн үеийн технологи, бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна.

“Экспо Монголиа” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлдэг. “Экспо Монголиа-2017”-ийг  зохион байгуулагчид үзэсгэлэнгийн тохижолт, менежментийн Европ стандартын дагуу зохион байгуулалт, гүйцэтгэл, тохижолтоо хийжээ.  “Экспо Монголиа” нь цаашдаа дотоодыг чиглэх валютын урсгалыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлдэг арга хэмжээгээр нэмэгдүүлдэг арга хэмжээ болох үндэс суурийг тавьсан гэж зохион байгуулагчид хэлж байна.

ХБНГУ-ын “Экспо Монголиа 21” группын охин компани “JV Consult” нь үзэсгэлэнгийн тохижилт, менежментийн чиглэлээр олон жилийн туршлагатай, ОХУ, Африк, Зүүн Өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад жилдээ 27 үзэсгэлэн зохион байгуулдаг юм. Түүнчлэн “Экспо Монголиа” үзэсгэлэнг зохион байгуулахад ХБНГУ-ын Засгийн газар дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Монгол улсын Засгийн газар, яам, агентлагууд, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Бизнесийн Зөвлөл, МҮХАҮТ, Франц-Монголын Худалдааны танхим, Монгол дахь Америкийн Худалдааны танхим, Монголын Барилгын Ассоциаци, Их Британи, Канад, Энэтхэг, Италийн Элчин сайдын яам, ХБНГУ-ын Хамтын ажиллагаа, Эрчим хүчний яам дэмжин ажилладаг.

Үзэсгэлэнгийн “Гоулд” ивээн тэтгэгчээр дэлхийд алдартай “Stiebel Eltron” фирм ажиллаж байгаа бөгөөд тус фирмийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютерээр Ультрасоник ХХК 2004 оноос хойш ажиллаж байгаа. Ультрасоник ХХК нь найдвартай, шинийг эрэлхийлэгч үйл ажиллагаагаараа Монгол улсад тэргүүлсээр буй.  

Мөн энэ удаагийн хэвлэл мэдээллийн дэмжигж байгууллагаар уул уурхайн, эдийн засгийн The Mongolian Mining Journal ажиллаж байгаа юм.

“Экспо Монголиа 2017” олон улсын үзэсгэлэнгийн үеэр “Хөрөнгө оруулалт, Инноваци” сэдвийн дор тогтвортой хөгжлийн бага хурлыг зохион байгуулах аж. Тус үзэсгэлэнг зохион байгуулагчдын хувьд бага хурлын сэдвийг жил бүр сонгон хэлэлцдэг бөгөөд урьд жилүүдэд уул уурхай, дэд бүтцийн чухал сэдэв болсон усны асуудлыг хэлэлцэж байв.

Бага хурлын үеэр “Экспорт, импортын санхүүжилтийн боломжууд”, “Монголын даатгалын зах зээлийн өнөөгийн байдал ба хөрөнгө оруулалт”, “Үйлдвэрийн гаралтай тоос, тооцонцрыг хянах, дарах шийдлүүд”, “Технологийн паркуудад хөрөнгө оруулах боломж”, “Барилгын халаалтын системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж” гэх зэрэг сонирхолтой сэдвүүдээр туршлагатай компаниуд болон төр засгийн байгууллагуудаас илтгэл тавих юм.

Г.Идэр

 

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 18 цаг 42 минутын өмнө
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
  • 2020-01-17 19:42
    Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
  • 2020-01-17 16:09
    2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
  • 2020-01-17 13:11
    2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
  • 2020-01-17 12:56
    Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.