Бодлого
Оюутолгойг гацаанаас гаргах эрэлхийлэл
Засгийн газар ба “Эрдэнэс Оюутолгой”
Рио Тинто” “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг солилоо. Ноён Макрейн гэрээний хугацаа дуусч, есдүгээр сарын нэгнээс шинэ Захирал ажилдаа орж байна. Энэ томилгооны өмнөхөн Засгийн газар “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигийг найман сарын дараа халж орхилоо. Түүний оронд жил гаруй “ажилгүй” явсан гавьяат эдийн засагч Д.Ганболд томилогдов.
Илюмжиновын замаар нүүрс гэлдрүүлэх неополитик
Засгийн газрын сүүлийн хуралдаанаар нарийн царигийн төмөр замын богинохон маршрут баталсныг олон хүн анзаараагүй болов уу. Цагаан хаднаас Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хориод километрт нарийн царигийн буюу олон улсын стандартын төмөр зам байгуулах шийдвэр гаргасан юм. Энэ шийдвэрийг УИХ-ын Намрын чуулганаар хэлэлцүүлэх магадлалтай.
Ч.Отгочулуу: Эрдэс баялгийн салбарын бодлогын зарчмын том шийдлүүдийг УИХ шийднэ
Уул уурхайн яамны зүгээс хариуцлагатай, ил тод, нээлттэй уул уурхайн хуулийг дээдлэх бодлого баримтлах талаар тодорхой заалтуудыг тусгасан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг боловсруулан Засгын газраар батлуулж УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэ талаар Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуутай ярилцлаа.
Өгөх хүмүүс бөхийж, авах хүн гэдийх цагт
Тавантолгойн ордын хувьд Монголын “Эрдэнэс Тавантолгой” ба Хятадын “Чалко” хоёр “нэг компани” болох ёстой мэт санагдах боллоо. Энэ хоёр тэгэж ажиллахаас өөр боломжгүй, тэр нь ч нийт Монголчууд бидэнд хэрэгтэй болж байх шиг.
Роснефть, Транснефть “Монголоор тээвэрлэх” тухайд эсрэгцэв
Өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Си Зиньпин ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд Роснефть компани Хятадад нийлүүлдэг газрын тосны хэмжээгээ жилд 31 сая тонноор нэмэгдүүлэх 25 жилийн хугацаатай гэрээ хэлэлцээр хийгдсэн билээ.
Цаасан дээр буусан төсөлд хөрөнгө оруулалт хэрэгтэй
Эрчим хүчний салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй явсаар өдгөө 20 жилийн “ойгоо” тэмдэглэж байна. Тэгш тоот “ойн” босгон дээр Засгийн газраас бөөн бөөн “бэлэг” зэхжээ. Жилийн жилд “татаас” нэртэй бялуу өгөхөөс залхсан бололтой.
Хоёр УИХ давсан бодлогын баримт бичиг
Монголын уул уурхайн салбар өнөөдрийг хүртэл төрийн нэгдсэн бодлогогүй явж иржээ. Тухайн цаг үеийн Ашигт малтмалын хуулиудад төрийн бодлогын зарчмууд тодорхой хэмжээгээр шингэсэн гэж үзэж болох ч энэ нь тийм ч төгс ойлголт биш юм.
Цагаан хэрэмнээс улаан Кремль хүрэх зам
1949 оны арванхоёрдугаар сард Мао Зэдун хилийн чанад дахь анхны айлчлалаараа Москваг зорьж байжээ. Үүнээс гурван сарын өмнө тэрээр БНХАУ-ыг байгуулах тухайгаа тунхаглан зарлаад байсан юм. Тухайн үед Хятад нь шинжлэх ухаан, технологи хөгжих нь байтугай аж үйлдвэр, дэд бүтэц бараг хөгжөөгүй, цэрэг армигүй, ядууралд туйлдсан орон байв.