Фото
Mongolia Mining-2022 үзэсгэлэн нээлтээ хийлээ
Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх орчинг бүрдүүлж өгдөг “Mongolia Mining” үзэсгэлэн “Степпе Арена” буюу “Мөсөн өргөө”-д анх удаа нээлтээ хийлээ. 11 дэх удаа зохион байгуулагдаж байгаа уг үзэсгэлэнд 200 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж байна. Үзэсгэлэнгийн гол танхим болох мөсөн талбай дээр засах стэндүүдийн захиалгаар дүүрч хоёрдугаар давхартаа мөн засжээ. Уул уурхайн болон ханган нийлүүлэгчдийн хувьд хүсэн хүлээдэг арга хэмжээ болох нь эндээс харагдаж байлаа. “Mongolian Mining 2022” үзэсгэлэнд олон улсын байгууллагууд, ОХУ, Канад, Их Британи, Хятад, Турк, Австрали, Беларусь, Герман зэрэг орны 100 гаруй байгууллага болон Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ зэрэг уул уурхайн тэргүүлэх байгууллагууд оролцож байна. “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэн 23-ныг хүртэл “Степпе Арена” мөсөн өргөөд 3 өдрийн турш үргэлжлэх юм.
“Mining week” арга хэмжээ эхэллээ
Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа “Мining week” арга хэмжээ Шангри-ла зочид буудалд өнөөдөр эхэллээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу Толгой” компани хамтран зохион байгуулж байгаа уг хурал есдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд долоо хоног үргэлжилж, УУХҮЯ, АМГТГ, ЭЗХЯ зэрэг төрийн байгууллагаас гадна уул уурхайн салбарын төлөөлөл, хөрөнгө оруулагчид гээд нийтдээ гурван мянга гаруй зочид төлөөлөгчид оролцох юм.
"IPO Mongolia 2022” форум
“Хөрөнгө энд тэндгүй бий. Харин түүнийг татан төвлөрүүлэх ажлыг хэрхэн хийх вэ гэдэгтээ анхаарах нь чухал” гэж АНУ-ыг үндэслэгчийн нэг Бенжамин Франклин хэлсэн нь бий. Монголын хөрөнгө зах зээлийн “IPO Mongolia2022” форумын үеэр энд тэндгүй байх хөрөнгийг хэрхэн Монголд татан оруулах вэ? Хөрөнгийн зах зээлийн цаашдын бодлого, ирж буй шинэ боломжийг хэрхэн тооцож байгааг хүмүүст танилцууллаа. Санхүүгийн гурван тулгуур гэгддэг хөрөнгийн бирж, банк санхүү, даатгал зэрэгцэн хөгжиж гэмээ нь эдийн засаг сая тогтвортой, сайн хөгжинө гэгддэг.
“Голомт” банк алтны салбарт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ
Голомт банк уламжлалт “Голомт алтны форум”-аа зохион байгууллаа. Монгол Улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс гадна уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч 70 гаруй байгууллагын 150 гаруй төлөөлөл форумд оролцсон юм. Монголбанк бодлогын хүүгээ 2.5%-иар нэмэгдүүлж есөн хувь болгоод байна. 2022 оны эцсийн байдлаар инфляц 7 орчим хувьд хүрнэ гэж тооцоолж байсан бол Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөн нь нөлөөлжээ.
“Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган
Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/
“Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орон, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3% хүртэл агшсан амаргүй цаг үеийг бид хамтдаа туулж байна” хэмээн тэрээр онцолсон юм.
“Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд” хэлэлцүүлэг боллоо
Хэлэлцүүлгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нээж хэлсэн үгэндээ геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт Жендэрийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 онд батлан амжилттай хэрэгжиж байгааг дурдаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотод хүргэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцолсон юм. Мөн Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоф “Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийг талаар хийж байгаа бидний үйл ажиллагаа үр дүнтэй байгаад сэтгэл өндөр байна” хэмээн зочдод хандан хэллээ. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газар, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
4.2 сая га талбайд хайгуулын лиценз олгож, хөрөнгө татна
Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” хурлаар салбарын бодлогын хүрээнд хийх ажлууд болон хайгуулын лиценз олголтыг нэмэгдүүлэх тухай танилцууллаа. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д Аж үйлдвэржилтийг сэргээх үйл ажиллагааны хөтөлбөрийн эхний үе шатанд гурван зорилтын хүрээнд 11 арга хэмжээ, хөгжлийн 13 төсөл хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ ажлын хүрээнд эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл, уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг урьдчилан судлах, түүнд чиглэсэн урьдач нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Геологи, уул уурхайн салбарыг эрчимжүүлэх нь” сэдэвт хурал (2022.02.24) боллоо.
Уул уурхайн салбарын гол эвентийн нэг “Mongolia Mining-2021” үзэсгэлэн нээгдлээ
“Mongolia Mining-2021” олон улсын уул уурхайн үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр /2021.09.22/ нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн нь уул уурхайн салбарын текник тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, засвар сэлбэгийн үйлчилгээ үзүүлэгчдийг нэг дор цуглуулдаг уламжлалт арга хэмжээ юм. 2011 онд анх зохиогдсоноос хойш жил бүр тасралтгүй зохиогдож ирсэн ч өнгөрсөн 2020 онд цар тахлаас шалтгаалан зохиогдоогүй юм.
Алтны салбарын хэтийг тодорхойлох “БӨМ Алт” төсөл
Үндэсний “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун, зүүн нутгийг хамарсан алтны геологийн суурь судалгааны хоёр төслийн нэг нь “БӨМ Алт 2019” юм. Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Дундговь, Өмнөговь зэрэг 12 аймгийн нутгийг хамарсан Баруун, баруун өмнөд, хангайн бүсийн алтны хүдэржилт, хэтийн төлөвийн сэдэвчилсэн судалгаа 2019 оны наймдугаар сараас эхэлсэн юм.
Судалгааны нийт талбай нь манай улсын нийт нутаг дэвсгэрийн бараг 1/3 гэсэн үг. Тухайн бүс нутгийн алтны үндсэн болон шороон орд, илрэл, сарнилын хүрээ, геохимийн цэгэн гажил зэрэг тодорхой 5-6 мянган цэгийг судлах өргөн цар хүрээтэй төслийг үндэсний бүтээн байгуулагч “Монполимет” компани хэрэгжүүлж байна.
Баялгийн үр өгөөжөө өгч эхэлсэн Салхитын мөнгөний уурхай
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг, Зүүн хэмээх газарт орших Салхитын алт, мөнгөний үндсэн ордыг хэдэн жилийн өмнө монголчууд төдийлөн мэддэггүй байлаа. Нам гүмхэн говь нутагт орших энэхүү ордыг тойрсон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн маргаан, шүүх цагдаа тойрсон хэргүүд, төрийн дээд түвшний шийдвэрүүд чухамдаа олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм.
Монголд цөмийн технологи хэрэглэх өргөн боломж бий
“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинарын /2020.11.06/ үеэр Монгол Улс болон дэлхий дахинд цөмийн техник, технологийн өнөөгийн ашиглалтын явц, байдлын талаар эрдэмтэн, судлаачид илүүтэй хөндөн ярилцсан юм. Цөмийн энергийн комиссын Ажлын алба, Монгол Улсын Их Сургуультай хамтран тус сургуулийн дугуй танхимд зохион байгуулсан үндэсний семинарт салбарын тэргүүлэх эрдэмтэд олноор уригдан оролцов.
Цөмийн энергийн комиссын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал “Монгол Улс бусад улс орны адил цөмийн технологийг нэлээд өргөн хэмжээнд ашиглаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд цөмийн технологийн хэрэглээ нэмэгдсээр байна. Гэхдээ Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал бол судалгаатай холбоотой материаллаг баазын хүндрэл. Өндөр өртөгтэй, урт хугацааны менежмент шаардах багажууд шаардлагатай. Үүнийг Монгол Улсад нэвтрүүлбэл томоохон дэвшил болно” хэмээн хурлын эхэнд тодотголоо.
Далд уурхай дахь монгол чадвар
Ковид-19 нөхцөл байдал Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад нөлөөлж, урьдчилж тааварлаагүй хүндрэлүүд гарч байгаа ч ажил урагшилсаар байна. Тухайлбал, хөл хорио тогтоож хил хаасны улмаас төсөлд ажилладаг гадаадын олон мэргэжилтэн Монгол Улсад ирэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч Монгол мэргэжилтнүүд орлон гүйцэтгэж албан тушаалын түвшин ахисан нь 2020 оны том амжилт гэдгийг “Оюутолгой” компанийн Далд уурхайн төслийн захирал Крис Айчисон онцоллоо. Ийм томоохон өөрчлөлтөд ч далд уурхайн бүтээн байгуулалтын явц буураагүйг тэрээр тодотгов. Оюутолгой төслийн эдийн засгийн ач холбогдлоос гадна Монголын шинэ цагийн боловсон хүчин дэлхийд үнэлэгдэхүйц туршлага, ур чадвар хуримтлуулж байгаа нь үнэ цэнтэй үр өгөөж билээ. Олон улсын энтэй үйлдвэрлэлийг дагасан шинэ тутмын дэвшилтэт техник технологи Монголд нэвтэрч, хөдөө нутгийн залуус тив дэлхийн мэдлэгт суралцаж явна.
“Бодь Интернэшнл” компани: Тавантолгой-Гашуунсухайт төмөр замыг 2022 онд барьж дуусна
Монголын нүүрсний гол худалдан авагч Хятадын зах зээлд хамгийн дөт чиглэл нь Тавантолгой-Гашуунсухайт (ТТ-ГС) юм. Өдгөө тус чиглэлд төмөр зам барих төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” компанийн захиалгаар “Бодь Интернэшнл” компани ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төслийг өргөтгөж цогц байдлаар, сургууль цэцэрлэг, ээлжийн ажилчдын 1000 айлын орон сууц, төмөр замын 6 зөрлөгийн байгууламж, Гашуунсухайт өртөөнд 300 айлын орон сууц, эрчим хүч татах зэрэг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, санхүүжилтээ тооцжээ.
“Discover Mongolia-2020” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган 18 дахь жилдээ болж байна
“Discover Mongolia-2020” олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулган 18 дахь жилдээ болж байна. Энэ удаагийн хурал нь цар тахлын хүнд үеийг хэрхэн даван туулах тухайд чиглэж буйгаараа онцлог болж байна. Хурлын эхний илтгэгч Монгол дахь Америкийн худалдааны танхимын дэд дарга Н.Мөнхнасан “Хөрөнгө оруулалтын нөхцөл байдал” сэдэвт илтгэлдээ “Хөрөнгө оруулалтын 70-80%-ийг уул уурхайн салбар бүрдүүлж, энэ дотроо БНХАУ болон Канад улсын хөрөнгө оруулалт давамгайлж байгааг онцоллоо. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хууль эрх зүйн орчны уялдаа холбоо дутмаг, боловсон хүчний чадавх сул байгааг нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй” гэв.
“Build Mongolia 2020” үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ
“Бүтээн байгуулалт 2020” буюу “Build Mongolia” олон улсын барилга, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэр гэсэн дөрвөн том салбарыг нэгтгэсэн үзэсгэлэн өнөөдөр “Мишээл Экспо” төвд зохион байгуулагдаж байна. Хоёр өдөр үргэлжлэх тус үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник, технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Үзэсгэлэнг нээж Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, “Build Mongolia 2020” үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга, Монгол дахь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн суурин төлөөлөгч, ноён Даниэл Пассон нар оролцож, үг хэллээ.
Хамтдаа хөгжиж, хүч нэмсэн 20 жил
Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь нөхөн сэргээлт. Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс үнэлдэг. Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа.