Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

“Уул уурхайн долоо хоног-2023” арга хэмжээнд 93 илтгэгч эрдэс баялгийн салбарын талаар илтгэл тавилаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран  Монгол улсын эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагч нарт сурталчлах, тус салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбарын оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Уул уурхайн долоо хоног-2023” арга хэмжээг зохион байгуулсан.

Хариуцлагатай уул уурхай ба компанийн сайн засаглал, нэн тэргүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал, ногоон технологи, ирээдүйн инженерүүд, ESG, жендэр зэрэг сэдвээр 7 бага хурал зохион байгуулж нийт 20 хуралд 93 илтгэгч  эрдэс баялгийн салбарын холбогдох асуудлуудыг хөндөж, санал, шийдэл, цаашдын төлөвлөлтийг танилцууллаа.