Шинэ мэдээ
“Оюутолгой”-н Гүйцэтгэх захирал шинээр томилогдоно
Зэс, алт, мөнгөний Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Оюутолгой“ компанийн Гүйцэтгэх захирлаар шинэ хүн томилогджээ. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2013 оны 9 дүгээр сарын 11-нд Крэйг Киннел “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр томилогдож байсан юм. Харин түүний оронд Эндрью Вүдлейг тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр томилсон тухай “Оюутолгой” компани өнөөдөр албан ёсоор мэдээллээ. Шинэ захирал ирэх сараас ажлаа хүлээн авах ажээ.
Монголын эрдсийн гарц 7 боомт
Монгол улсад хийсэн Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпиний айлчлалын үеэр Монголоос нийлүүлэх бараа бүтээгдэхүүнийг Тяньжинаас гадна тус улсын 6 боомтыг ашиглан гуравдагч зах зээлд нийлүүлэх тохиролцоонд хоёр улсын тал хүрсэн.
Байгаль орчны үнэлгээний хууль хариуцлагатай уул уурхайг дагуулна
2013 оны тавдугаар сар. Энэ бол Байгаль орчны багц хуулийг УИХ баталсан түүхэн цаг үе гэж тодотгож болохуйц онцгой сар. Тэрхүү багц хуульд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн шинэчилсэн найруулга багтсан нь хариуцлагатай уул уурхайг Монголд хөгжүүлэх ажилд нэг шат ахисан явдал байлаа.
Siemens брэндийн Монгол дахь өдөрлөг
Герман улс нь технологийн асар өндөр потенциалтай. Энэ улсаас инженерингийн олон шинэ санаа, шийдэл, ноу-хау төрөн гардаг. Дэлхийн технологи, инженерингийн салбарт “Made in Germany” бүтээгдэхүүний өндөр чанар, дэвшлийг “Siemens” компани 170 жил таниулж, тодорхойлж явна.
Танил үгс, шинэ ойлголт
Эргэлдэгч рестораны цонхоор Ванкуверийг дээрээс нь тольдох сонирхолтой. Harbour Centre цамхгийн орой дахь ресторан аажмаар эргэлдэн, хотыг 360 хэмээр харах боломж олгоно. 2010 оны Ванкуверийн олимпийн үеэр дэлхийд танигдсан цагаан оройт стадион нүднээ содон.
Монголын шинэ боломж
Дэлхийн хоёр том эдийн засаг Орос, Хятадын төрийн тэргүүн нарын 7 дахь удаагийн уулзалт Монгол улсын хувьд анхаарахгүй өнгөрч боломгүй үйл явдал юм.
Оюутолгой ордоос олон улсын зах зээлд хүрэх баяжмал
Хүн төрөлхтөний зэсийн хэрэглээний 30 хувийг дангаар хангах Чили улсад дэлхийн хамгийн том хоёр зэсийн уурхай байдаг. Атакама цөлд орших Эскондида ордыг 1990 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд 2 уурхайгаас жилд дунджаар 1.2 сая тонн зэс олборлож байна.
Цагаансуваргын эгзэгтэй өдрүүд
Жил хүрэхгүйн өмнө “Вагнер Ази”-ийнхантай хамт Цагаансуваргын ордыг зорьж, тэдний 7.2 мВт-ын дизель станцуудын суурилуулалтын ажлыг сурвалжлах явцдаа үндэсний мэргэжилтнүүдийн гараар босч буй их бүтээн байгуулалтыг хараад бахдах сэтгэл төрж байв.
Цагаансуваргад төр хувь эзэмшихгүй тохиолдолд зээлийн гэрээнүүдээ хийж эхэлнэ
Төслийн бүтээн байгуулалт 45%-тай явж байгаа ч санхүүжилтгүйн улмаас түр саатаад байгаа Цагаансуваргын ордод “Төр хувь эзэмших шаардлагагүй” гэж Эдийн засгийн байнгын хорооны эхний хэлэлцүүлгээр баталсан. Хэрэв “Төр эзэмшинэ” гэсэн шийдвэр гарвал Ашигт малтмалын тухай хуулийн дагуу төслийн 34 хувийг эзэмшиж, Засгийн газар 360.6 сая ам.долларын бонд босгох замаар Цагаансуваргыг санхүүжүүлэх учиртай.
Эдийн засгийн эрүүл мэнд муу байна
Уул уурхайн салбарын уналт хаана зогсох вэ гэдэг асуулт хариултаа хүлээсээр байна. Ойрмогхон “Оюутолгой” ХХК 300 ажилтнаа халаад байгаа бол “Саусгоби Сэндс” ХХК 200 гаруй ажилтандаа цалинтай амралт өгөөд байна.
ГАЗРЫН ТОСНЫ ХАЙГУУЛ ба ХУУЛЬ
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-д өргөн баригдсанаас хойш мөдхөн жилийн ойтойгоо золгох гэж байна. Намрын чуулганаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн ч УИХ хэлэлцэх “завгүй” явна.
Хүнд нөхцөлд хүчийг үзэж буй монгол уурхайчид
Ардын хувьсгалын өлгий Сэлэнгэ аймаг буурал түүхийн арвин цадигтай. Их Монгол улсын үед Мэргэд аймаг хэмээн нэрийдсэн энэ нутгаас олдсон балар эртний хүний ясыг олон улсын эрдэмтэд судалж үзээд одоогоос 2.5-3 сая жилийн тэртээх болохыг тогтоосон байдаг аж.
2014 салбарынханд илүү боловсронгуй шийдлийг авчирна
Дэлхийн уул уурхайн цогц программ хангамжийн чиглэлээр тэргүүлэгч “Micromine” компани энэ сарын 4-нд хэрэглэгч нартаа зориулан Micromine хэмээх программын шинэ хувилбарыг танилцуулах өдөрлөг зохион байгуулсан юм.