Шинэ мэдээ
Хятадын коксжих нүүрсний импорт 17%-иар өсөв
Хятадын коксжих нүүрсний импорт өнгөрсөн 9 дүгээр сард өмнөх 8 дугаар сарынхтай харьцуулахад 17.2%-иар өсч, 4.5 сая тоннд хүрчээ. Үүний 2.19 сая тонныг Австрали, 0.92 сая тонныг Монгол, 0.73 сая тонныг Канад, 0.29 сая тонныг ОХУ, 0.24 сая тонныг АНУ экспортолсон дүн мэдээ гарчээ.
”Эрдэс боловсруулалт - 2014” хурал болж байна
Уул уурхайн салбарт хурцаар тавигдаж буй асуудлын нэг нь эрдэс боловсруулалтын технологи, түүнийг тойрсон эрх зүй, удирдлага зохион байгуулалт. Энэ асуудлыг хөндөн ярилцахаар төр, бизнесийн байгууллага, мэргэжилтнүүд “Эрдэс боловсруулалт – 2014” бага хуралд оролцож байна. Уг хурлаар эрдэс боловсруулах, баяжуулах үйл явцыг нухацтай хэлэлцэн дүгнэж, цаашид хийх ажлуудаа тодорхойлох юм.
Гансүхээс үлдсэн төмөр замын өв
Төмөр замын бүтээн байгуулалтыг геополитик, улсын нууц, тусгаар тогтнол гэсэн халхавчаар орлуулж, бодит амьдрал дээр олон төрлийн бантан хутгаж, 2-3 нэвтрүүлэг, хүүхэлдэйн киногоор дамжуулан ард түмний тархи угааж ирсэн нэр бүхий бүлгэм зам тээврийн салбараас зайлах цаг нь ирсэн бололтой.
Австралийн нүүрс татварын хөнгөлөлт эдэлнэ
Хятадын Засгийн газар энэ сарын 15-наас эхлэн коксжих нүүрст 3%, эрчим хүчний нүүрст 6%-ийн импортын татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрт хамгийн их нэрвэгдэх хэсэг нь Австралийн эрчим хүч олборлогч компаниуд байх нь тодорхой юм.
“Эрдэнэт үйлдвэр” 447.5 тэрбумын татвар төлнө
Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” ХХК ирэх жил улсын төсөвт 447.5 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлэх бол “Оюутолгой” ХХК 324.3 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн хэмээн Сангийн яамнаас мэдээлж байна.
МАН-ыхан уул уурхайн хэлэлцүүлэг зохион байгуулна
Монгол Ардын нам /МАН/ “Уул уурхайн салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 22-нд Тусгаар тогтнолын ордны Дугуй танхимд зохион байгуулахаар болжээ.
“Хасан-Ражин” төсөлд Өмнөд Солонгос нэгдэх хүсэлтэй
Орос улсаас 35 мянган тонн нүүрсийг Хойд Солонгосын Хасан боомтоос далайн замаар Өмнөд Солонгосын Пхохан боомт хүртэл туршилтаар анх удаа тээвэрлэх гэж байна. Өмнөд Солонгосын тал “Хасан-Ражин” төмөр замын төсөлд тээвэр логистикийн хувьд нэгдэх сонирхолтойгоо ийнхүү илэрхийлжээ.
Crirsco Монголд
CRIRSCO /Committee for Mineral Reserves International Reporting Standards/ буюу Ашигт малтмалын нөөцийг тайлагнах Олон улсын стандартын хорооны 2014 оны ээлжит хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Олон улсын нөөц, баялгийн ангилал болон тайлагнах системийг хариуцсан мэргэжлийн байгууллага CRIRSCO-гийн гишүүн байгууллагууд жилд нэг удаа уулзаж, тулгарч буй асуудал бэрхшээл, ололт амжилтаа тайлагнадаг уламжлалтай.
Зэсийн экспорт тэрбум доллараар нэмэгдэв
Үндэсний статистикийн хорооны 2014 оны 3 дугаар улирлын мэдээгээр зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 966.2 мянган тонн болж, 105%-иар өссөн бол экспортын орлого 1 тэрбум доллар буюу 147.8%-иар өсч, 1 тэрбум 684 сая ам.доллар болжээ. Нийт экспортын 41%-ийг зэсийн баяжмалын экспорт бүрдүүлж байна.