Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Turquoise Hill 115 сая долларын төлбөрийг хүлээн авлаа

Монголын Засгийн газар “Оюутолгой” компаниас урьдчилгаа төлбөр болгон авсан “зээл”-ийнхээ зарим хэсгийг өнгөрсөн ням гариг буюу 10 дугаар сарын 19-нд төлөх ёстой байжээ. Энэхүү урьдчилгаа төлбөрийн эхний хэсгийг хүүгийн хамтаар хугацаанд нь төлсөн тухай “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Turquoise Hill Resources компани өнгөрсөн баасан гаригт мэдээлжээ.

Ийнхүү ард иргэдэд эх орны хишиг болгон тараасан 250 сая долларын урьдчилгаа төлбөрийн эргэн төлөлт эхэлж байна.

Монголын Засгийн газар “Оюутолгой” компаниас гурван ч удаа урьдчилгаа төлбөр авч байсан бөгөөд 2009 оны аравдугаар сард 100 сая, 2010 оны дөрөвдүгээр сард 50 сая, 2011 оны аравдугаар сард 100 сая долларын урьдчилгаа төлбөр авсан. Үүний эхний төлбөрийг барагдуулах хугацаа нь өнөөдөр болж буй бөгөөд жилийн 3%-ийн хүүтэй байжээ. Харин үлдэж буй хоёр төлбөрийн жилийн хүү нь 1.59%, эргэн төлөгдөх хугацаа нь таван жил юм.


Б.Төгс