Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Саусгоби ресурс” торгууль, зээлийн хүүний дарамтад оров Өмнийн говийн “Овооттолгой” нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж буй “Саусгоби сэндс” компанийн толгой компани “Саусгоби Ресурс” компанийн захирал асан Жастин Каплагийн үлэмж их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдох шүүх хурлын шийдвэрээр 35 тэрбум төгрөгийн торгуулийг тус компанид ногдуулахаар болсон.
”МАК Энержи” ХХК цахилгаан станц байгуулна “МАК Энержи” ХХК болон БНХАУ-ын “Харбины эрчим хүчний олон улсын компани” 2х135 МВт цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслол энэ сарын 27-ны өдөр Бээжин хотноо БНХАУ дахь Монгол улсын элчин сайдын яамнаа болжээ.
Нүүрст ордыг 8 сая доллараар зарна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Модун Ресурс Лимитед” компани Монгол дахь Нүүрст хүрэн нүүрсний ордоо зарахаар болжээ. Уг ордыг Монголд төвтэй компанид 8 сая ам.доллараар худалдахаар урьдчилсан гэрээ байгуулж байгаа аж.
Зэсийн ханш 5369 долларт хүрч буулаа Зэсийн ханш ойрын 5 жил хагасын хугацаан дахь хамгийн доод цэгтээ хүрлээ хэмээн хэвлэлүүдээр шуугиж байгаа билээ.
Орхон голын төслийн байгаль орчин, техникийн судалгаа 2016 онд дуусна Өмнийн говийг усаар хангах үүрэгтэй “Орхон говь” төсөл буюу Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан барьж байгуулах төслийн байгаль орчны болон техникийн урьдчилсан судалгааг хийж дуусгаад байгаа билээ. Одоо 2016 онд багтаан эцсийн шатны судалгааг боловсруулж дуусах ажил үлдээд байна.
“Харанга Ресурс” УБТЗ-тай Санамж бичиг байгууллаа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Харанга Ресурс” компани УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй Харилцан ойлгоцлын Санамж бичиг байгуулжээ.
Эрдэс баялаг 2025: Хөрөнгө оруулагчдад тодорхой санал тавина Монголын уул уурхайн хөгжлийн асуудлыг хэлэлцэж, нэгдсэн шийдлийг эрэлхийлэх зорилготой “Эрдэс баялаг 2025” хурал хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү хурлын талаар “Эрдэс баялаг 2025” хурлын Ажлын хэсгийн орлогч дарга, Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын хэлтсийн дарга Б.Нэргүйгээс тодрууллаа.
“Англо-Американ” нүүрсний 2 уурхайгаа худалдахаар төлөвлөжээ Лондонгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “Англо-Американ” компани нь Австрали дахь нүүрсний 2 уурхайгаа худалдах боломжийг судалж байна.
Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлнэ Уул уурхайн яамнаас Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо хийсэн бөгөөд удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх аж.
Ерөнхий Сайдын дараагийн үг Тэрбээр арваннэгдүгээр сард, төдөлгүй арванхоёрдугаар сард УИХ-ын индрээс олон нийтэд хандаж үг хэлсэн юм. Харин өнөөдөр Үндэсний Олон нийтийн телевизийн эфирээр дамжуулан иргэддээ дахин хандана.
“Гацуурт” стратегийн орд болов Өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Гацууртын алтны үндсэн ордыг стратегийн ордод хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Энэ талаар “Центерра Гоулд” компани албан ёсоор мэдээлжээ.
РЖД төмөр замын экспортын тээврийн үнээ нэмэв Оросын РЖД компани төмөр замын экспортын тээврийн үнээ 13.4%, нийт индексжүүлэлтээ 10%-иар нэмэгдүүлэхээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд шийдвэрлэсэн билээ. Шинэ тарифыг 1 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн мөрдөх аж.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг авч эхэллээ Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахимаар олгох систем өчигдрөөс буюу 1 дүгээр сарын 26-ны өдрөөс ажиллаж эхэллээ.
Тавантолгойн төсөл дээр Монгол улс эрсдэл үүрэхгүй Энэ сарын 5-нд албан ёсоор эхэлсэн Тавантолгойн хэлэлцээр амжилттай өрнөж, Тавантолгойн санхүүгийн байдал, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр зам тавих ажлын талаар нэгдмэл ойлголтод хүрч чадсанаа Монгол улсын Сайд М.Энхсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.
Мега төслүүдийн талаар ярилцана Монголын уул уурхай, эдийн засгийн салбарт хэрэгжиж буй томоохон Мега төслүүдэд тулгарч буй бэрхшээлүүд, төслийн санхүүжилт болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар хөндөх “Мегатөсөл хөгжлийн форум”-ыг энэ сарын 29-нд Блю Скай зочид буудлын “Кристалл” танхимд зохион байгуулахаар болжээ.
Mining Journal Awards 2014 салбарын оны шилдгүүдийг нэрлэв

Mongolian Mining Journal сэтгүүлийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Mining Journal Awards шалгаруулалт энэ жил 5 дахиа болов. Энэхүү шалгаруулалт мэргэжлийн Шүүгчдийн хараат бус үнэлгээнд үндэслэн, онооны нийлбэрээр шилдгийг тодруулдаг. 

Уул уурхайн салбарын Оны шилдгүүдийг нэрлэв “Дандаа шүүмжлүүлэх амаргүй. Харин энэ шалгаруулалт дээр манай ололтыг олж тэмдэглэсэнд таатай байна” хэмээн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Я. Батсуурь онцлов.
Орост CTL технологийн анхны үйлдвэр байгуулагдана ОХУ-ын Забайкалийн хязгаар нутагт CTL буюу нүүрс боловсруулан шингэн түлш гаргах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь тус улс дахь анхны үйлдвэр болох юм.
Швейцарт юанийн офшор төв байгуулагдана БНХАУ-ын Төв банк болон Швейцарийн Засгийн газар Цюрих хотноо юанийн офшор төв байгуулах санамж бичигт гарын үсэг зурах гэж байна.