Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
“Оюутолгой” шилдэг ханган нийлүүлэгчдээ тодруулав “Оюутолгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулах “Эрдэнийн говь” ёслол 1 дүгээр сарын 21-нд Ханбогд суманд болов. 5 дахь жилдээ болж буй уг арга хэмжээ анх удаа орон нутагт, Ханбогд суманд болж байгаагаараа онцлог.
“Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалтад 92 тэрбум рубль зарцуулна “Газпром” компани байгалийн хий Хятад руу дамжуулах “Сибирийн хүч” хоолойн бүтээн байгуулалтад 2016 онд 92 тэрбум рубль буюу 1,15 тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ.
Хятад ган үйлдвэрлэлийн хүчин чадлаа 150 сая тонноор танана Хятадын Төрийн зөвлөлийн өнгөрсөн баасан гаригт хийсэн хурлаар тус улс гангийн илүүдэл үйлдвэрлэлээ эрчимтэйгээр танах арга хэмжээгээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Алтны экспорт өсч, бусад нь буурав Бүртгэл, статистикийн ерөнхий газрын мэдээллээр 2015 онд Монгол улсын гадаад худалдааны эргэлт 8 тэрбум 466 сая доллар болж, 2014 оноос 2.5 тэрбум доллар буюу 23.1%-иар буурчээ. Экспорт 1.1 тэрбум доллараар буурч 4 тэрбум 669 сая доллар болсон бол импорт 1.4 тэрбум доллараар буурч 3.8 тэрбум доллар болсон байна.
Хятад төмөр замдаа 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна Дотоодын төмөр замаа хөгжүүлэх 2,8 их наяд юань буюу 450 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар Хятад улс төлөвлөж байна.
The Mongolian Mining Journal-ын шинэ дугаарт Яг одоо төслөөрөө байгаа, ид боловсруулж буй, хараахан өргөн бариагүй хуулийн төслийг The Mongolian Mining Journal “Едиториал”-даа онцлов. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван ч субъектээс гарч ирж буй гурван өөр төслийг энд танилцууллаа.
Р.Жигжид: Шатахууны жижиглэнгийн үнэ буурч байна Уул уурхайн сайд Р.Жигжид шатахууны үнэ, хангамжийн талаар УИХ-ын чуулганд хийсэн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум” болно 2008 оноос уламжлал болгон зохион байгуулдаг “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум”-ыг дөрөвдүгээр сарын 6-нд “Корпорэйт” зочид буудалд зохион байгуулахаар болжээ.
Парист нүүрсний ирээдүй хэрхэн шийдэгдэв? Парист зохион байгуулагдсан уур амьсгалын өөрчлөлтийн хурлын дараа нүүрсний ирээдүйн талаарх асуултууд хөвөрч эхэллээ. Дүгнэлт болгож улс орнуудын гарын үсгээ зуран нэгдсэн хэлэлцээрт нүүрсийг халах талаар ганц ч үг дурдагдаагүй боловч алсуураа нүүрснээс татгалзах санааг агуулсан юм.
“Оюутолгой”-н зэсийн үйлдвэрлэл 36%-иар өсчээ “Оюутолгой” компани 2015 оны 4 дүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өнөөдөр гаргалаа. 2015 оны дүнгээр тус компани 202.2 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь 175,000-195,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн “Туркойз Хилл”-ийн төлөвөөс давсан бол алт үйлдвэрлэл 653 мянган унци болж, 600,000-700,000 унци алт үйлдвэрлэнэ гэсэн төлөвтэй нийцэж байгаа юм.
“Трансвест Монголиа” компани сургалт зохион байгуулав Трансвест Монголиа ХХК өөрийн харилцагч нарынхаа дунд “Комацу” брэндийн сүүлийн үеийн техникийн ололт амжилт, давуу тал, ашиглалтын талаар тогтмол сургалт зохион байгуулдаг.
ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл хуралдав Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын /ОҮИТБС/ Үндэсний зөвлөлийн 14 дүгээр хуралдаан өнөөдөр болж, Монгол улсын ОҮИТБС-ыг 2014 оны нэгтгэл тайланг баталж, 2015 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2016 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцжээ.
”Оюутолгой” Ухаалаг малгай” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв Өнөөдөр “Оюу толгой” компани үйл ажиллагааныхаа олон хэсэгт “SmartCap” буюу “Ухаалаг малгай” хэмээх орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологи бүхий аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ.
Төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн болж байна Аж үйлдвэрийн яам энэ оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарлах санаачилга гаргасан. Үүнтэй холбогдуулан “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих Төр, үйлдвэрлэгчдийн зөвлөгөөн” өнөөдөр “Туушин” зочид буудалд эхэллээ.
Зэсийн орон Чили зэсийн үнийн бууралтад бэлтгэнэ Чилийн Засгийн газар энэ онд зэсийн үнэ дэлхийн зах зээлд нэг тонн нь 5600 ам.доллар байна гэж таамаглаж байсан юм. Харин он гарсаар зэсийн үнэ 4400 ам.долларын босгоос доош орсон нь зэсийн экспортоор тэргүүлэгч Чили улсад цочроо өгчээ.
Citi: Төмрийн хүдрийн үнэ 36 ам.доллар байна Citi банк төмрийн хүдрийн үнийн таамаглалаа дахин буурууллаа. Тус банк энэ оны төмрийн хүдрийн үнийн таамаглалаа нэг тонн нь 36 ам.доллар болгож, өмнөх 11 дүгээр сард дэвшүүлсэн төлөвөөс 5 доллараар буурууллаа.
Хятадын нүүрсний импорт 30%-иар буурав Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улсын нүүрсний импорт 2015 онд 29.9%-иар буурч 204.06 сая тонн болсныг тус улсын Гаалийн ерөнхий газар мэдэгдлээ.
Газрын тосны үнэ 30 ам.долларт хүрэв Мягмар гаригт Нью-Йоркийн бирж нээгдэхэд WTI маркийн газрын тосны 1 баррелийн үнэ 1,28 ам.доллараар буурч 30,13 ам.долларт хүрэв.