Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Цахим технологийн гол “хүнс”-ийг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ  Аж үйлдвэрийн IV хувьсгал гэгдэх цахим технологийн эринд хамгийн чухал шаардлагатай түүхий эд нь зэс, гууль, цагаан тугалга, цайр зэрэг төмөрлөг юм.   Эдгээр түүхий эд болон бүх төрлийн төмөрлөгийг нунтаглан боловсруулж, жилд 3000 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай нунтаг төмөрлөгийн “Талын металл нунтаг”ХХК  үйлдвэр ашиглалтад орлоо.   Ийм үйлдвэр дэлхийд  ердөө хорь гаруйхан байдаг  ажээ. Үндэсний  хөрөнгө оруулагч “ Степпкупер” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлсэн нунтаг төмөрлөгийн үйдвэрийн төсөлд  Будапешт хотод төвтэй олон улсын санхүүгийн байгууллага “International Investment Bank” зээл олгосон байна.
“Рио Тинто” Симандоу төмрийн хүдрийн уурхайн төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто”-ийн ТУЗ Гвиней улсад орших Симандоу төмрийн хүдрийн уурхайн томоохон төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн урьдчилсан шийдвэр гаргажээ. Цаашид төслийн нийт өртөг, дэд бүтцийн гэрээг үндэслэн шийдвэрийг эцэслэн баталгаажуулах тухай компанийн ТУЗ-ийн дарга Саймон Томпсон (2022.04.08) компанийн жил бүрийн уулзалтын үеэр тайлбарлажээ. Уг орд нь агуулга өндөртэй хоёр тэрбум орчим тонн төмрийн хүдрийн нөөцтэй тул дэлхийд хамгийн томд тооцогдож байгаа юм. “Рио Тинто” уг ордын төслийн 45%-ийг эзэмшдэг бол үлдсэнийг Гвинейн Засгийн газар (15%), Хятадын Chinalco (40%) тус тус эзэмшдэг.
А.Билгүүн: Үндсэн ордын ашиглалтаар илүү үйлдвэржсэн, байгальд нөлөөлөл багатай алтны салбарыг бий болгох боломжтой Алтны экспорт сүүлийн хоёр жилд эрчимтэй өсч тэрбум доллар давах болсон. Энэ онд ч бас алтны экспорт нийт экспортод жин дарж, нүүрс болон бусад эрдсийн худалдааны болзошгүй бууралтыг нөхөх төлөвтэй байна. Цаашид Монгол Улсын хувьд алтны салбарыг дэмжихэд ямар ажлууд дээр анхаарах нь оновчтой талаар “Эрдэнэ Ресурс Девелопмент” компанийн Бизнес хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч А.Билгүүнтэй MMJ-ийн Б.Төгсбилэгт ярилцлаа.   Алтны ханш дэлхийн зах зээлд харьцангуй өсөлттэй байна. Монгол Улсын эдийн засагт ханшийн өсөлт сайнаар нөлөөлөх болов уу. Эдийн засгийн сэргэлтийг хүсэн хүлээж байгаа манайх шиг орны хувьд зах зээлийн таатай нөхцөлийг бүрэн ашиг­лахын тулд юу хийвэл оновчтой вэ?
“Голомт” банк алтны салбарт 60 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ  Голомт банк  уламжлалт  “Голомт алтны форум”-аа  зохион байгууллаа.  Монгол Улсын алт олборлогч аж ахуйн нэгжүүдээс гадна уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч   70  гаруй байгууллагын 150 гаруй төлөөлөл форумд  оролцсон юм. Монголбанк бодлогын хүүгээ 2.5%-иар нэмэгдүүлж есөн хувь болгоод байна. 2022 оны эцсийн байдлаар инфляц 7 орчим хувьд хүрнэ гэж тооцоолж байсан бол Орос, Украины мөргөлдөөнтэй холбоотой нөхцөл байдал өөрчлөгдсөн нь нөлөөлжээ. 
Г.Тэмүүлэн: Уул уурхайн салбарт төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг гажуудлыг арилгах хэрэгтэй "Монголын эдийн засгийн чуулга 2022" хоёр дахь өдрөө үргэлжилж (2022.04.08) байна. Уул уурхай: Олборлолтоос боловсруулалт руу хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдээс хүргэж байна.
“Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган Гэрэл зургийг Б.Рэнцэндорж /ГАММА/ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Төрийн ордонд эхэллээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.   Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орон,  эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3% хүртэл агшсан амаргүй цаг үеийг бид хамтдаа туулж байна” хэмээн тэрээр онцолсон юм. 
ЖАЙКА: Засгийн газар хөрөнгө оруулалт хийхдээ ТЭЗҮ-ийн чанарыг анхаарах шаардлагатай "Монголын эдийн засгийн чуулга 2022" хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хөрөнгө оруулалтын орчин нэгдсэн хуралдааны эшлэлүүдээс хүргэж байна.
УУХҮЯ: "PDAC 2022" чуулга уулзалтад оролцох компаниудыг бүртгэнэ Канадын Хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын ашигт малтмалын хайгуул, олборлолтын чуулга уулзалт “PDAC 2022” /PDAC-Prospectors and Developers Association of Canada/ 2022 оны зургадугаар сарын 13-15-ны өдрүүдэд биечлэн, 28-29-ний өдрүүдэд онлайн хэлбэрээр Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдана.
Шивээхүрэн-Сэхээ боомтын үйл ажиллагааг ойрын үед сэргээнэ Хилийн боомтуудын хэвийн үйл ажиллагааг хангах, импортыг нэмэгдүүлэх чиглэлээр Хятадын Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч байгаа бөгөөд ойрын үед цар тахлын улмаас хаагдсан зарим боомтуудын үйл ажиллагааг сэргээх, боомтын бүтээн байгуулалтыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаагаа дурдав. Тодруулбал, Сэхээ, Лаоемяо боомтын бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж буйг дурдаад, ойрын үед нээх боломж бүрдсэнийг хятадын тал мэдэгдэв.
“Монголын эдийн засгийн чуулган” Шинэ сэргэлтийн бодлогод чиглэж байна “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор зохион байгуулагдаж буй “Монголын эдийн засгийн форум-2022” чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт болох “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орон, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3% хүртэл агшсан амаргүй цаг үеийг бид хамтдаа туулж байна” хэмээн тэрээр онцолсон юм.
Ерөнхий сайд: Шинэ сэргэлтийн бодлогоор эдийн засаг гурав дахин тэлнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд эхний 10 жилд хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсүүдийг шийдвэрлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, хийхээр төлөвлөж буй гол ажлуудын талаар иргэд, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгнө гэж Ерөнхий сайд танилцуулгынхаа эхэнд хэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд дотоодын нийт бүтээгдэхүүн багадаа гурав дахин тэлж, эрчим хүчний чадал 2.5, боомтын хүчин чадал гурав дахин, экспортын хэмжээ хоёр дахин өсөж, 280 гаруй мянган ажлын байр бий болно гэж тооцжээ.
Геологи хайгуулын салбар нь уул уурхайн салбарын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэгч үндэс суурь болдог “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход илүү хариуцлагатай, өндөр шаардлага тавина. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцлагыг өндөрсгөж, хатуу шалгууртай заалтыг хуулийн төсөлд тусгасан. Харин хайгуулийн тусгай зөвшөөрөл олголтод илүү либерал бодлого баримтална. Яамны зүгээс тусгай зөвшөөрөл олголт, хайгуулын болон уулын ажлын тайлан төлөвлөгөө зэрэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулдаг үйл явцыг бүрэн цахимжуулж байна” хэмээн Г.Ёндон сайд онцолсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл тойрсон асуудлаар УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Баттай MMJ-ийн сэтгүүлч Р.Ренчиндулам ярилцлаа.
АХБ: Монголын эдийн засгийн өсөлт 2023 оноос сайжирна Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, гадаад худалдааны тасалдал, түлш шатахууны үнийн огцом өсөлтийн бизнесийн зардал дахь сөрөг нөлөөгөөр инфляц 2022 онд өсөх бөгөөд жилийн дундаж инфляц 12.4% болж огцом нэмэгдэхээр байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах нь импортын барааны үнийн өсөлтөөр дамжиж инфляцад сөргөөр нөлөөлнө. Харин 2023 онд эдгээр хүчин зүйлсийн сөрөг нөлөө харьцангуй зөөлөрнө гэж үзвэл дундаж инфляц 9.3% болж тогтворжих төлөвтэй юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталлаа Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дүрмийг шинэчлэн (2022.04.06) баталлаа. Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлсэн давуу эрхийн хувьцааны бүртгэлийг баталгаажуулах арга хэмжээ авахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болголоо.
Түүхий эдээр харилцан “өлсөх” тоглолт  Оросын түүхий эдээс баруун татгалзана. Мөн барууны бараа бүтээгдэхүүнээр хэсэгтээ ОХУ цангана. Харилцан “өлсөх тоглолт”. Жижиг оронд том эдийн засагтай улс хориг тавихад үйл явдал бага талын буултаар дуусдаг бол том гүрнүүдийнх улам бүр “харилцан гэдийлт”-ээр даамжирдаг ажээ. Хойд хөрш болон барууны хооронд буулт хийх янзгүй өдрүүд үргэлжилж буй нь 2022 он,  дараагийн урт хугацааны байр байдлыг тодруулж байна. Дэлхийн улс орнууд цар тахлын нөлөөгөөр нийлүүлэлтийн сүлжээний эмх замбараагүйдэлтэй тулгарсан бол одоо тэр байдал улам бүр дордох гэж байна.
Нэг хувийн өгөөжтэй, хоёр хувийн ашигтай компаниудаа ЦААШИД ХЭРХЭХ ВЭ? Манайд өгөөж , ашгийн иймхэн үзүүлэлттэй Төрийн гэх 106, орон нутгийн өмч гэсэн тодотголтой 273 компани эгнээ байраа эзлэн, эдийн засгийн үзүүлэлтийг хойш татан “тормойсоор”, бас ч болоогүй ах дүүс, үр хөврөл гарган тэлсээр байна. Төр өмчөө бүртгэн, цаашид хэрхэн засаглалыг сайжруулах талаар бодож эхэлсэн гэдгийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл АНУ-ын Худалдааны танхим (AmCham)-ын ээлжит хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм.
“Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүд” хэлэлцүүлэг боллоо  Хэлэлцүүлгийг УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нээж хэлсэн үгэндээ геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт Жендэрийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2019 онд батлан амжилттай хэрэгжиж байгааг дурдаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан квотод хүргэх ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцолсон юм. Мөн Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин  Ивкоф “Эрдэс баялгийн салбарын эмэгтэйчүүдийг талаар хийж байгаа бидний үйл ажиллагаа үр дүнтэй байгаад сэтгэл өндөр байна” хэмээн зочдод хандан хэллээ. Хэлэлцүүлэгт УИХ, Засгийн газар, агентлаг болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Дэлхийн банк: ОХУ-ын эсрэг хориг нь түүхий эдийн нийлүүлэлт, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлэв Украины дайн болон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь түүхий эдийн нийлүүлэлтийг тасалдуулж, санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж, дэлхийн өсөлтийг сааруулж байна гэж Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” тайланд дүгнэжээ. Үүнд шатахууныхаа дийлэнх хэсгийг импортлодог Монгол Улс болон Тайландын Хаант улсын, мөн түүнчлэн хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байна.
“Бүтээн байгуулалт 2022” экспод оролцож буй салбар бүрийн компаниудын хооронд мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломжийг нээнэ Бүтээн байгуулалт 2022”  Барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгчээр “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК” ажиллаж байна.   “Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбарын нэгдсэн үзэсгэлэн хоёр дахь жилдээ 2022 оны дөрөвдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд “Степпе Арена” мөсөн өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Арга хэмжээний алтан ивээн тэтгэгч “ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК” компанийн Автосэлбэг болон Засвар үйлчилгээний хэлтсийн ерөнхий менежер Коичи ОКАМОТО-той ярилцлаа.
Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл УИХ-д өргөн барина Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар (2022.04.04) олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, тогтоомжийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.
95 96 97 98 99 100 101