Шинэ мэдээ
Хятадын эдийн засгийн өсөлт нь сүүлийн 46 жилийн хоёр дахь хамгийн доод өсөлт боллоо
Хятадын эдийн засаг 2022 оны IV улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9%-иар өссөн. Энэ нь өмнөх улирлын 3.9%-ийн өсөлтөөс буурсан үзүүлэлт болсон байна.
Хятадын эдийн засгийн өсөлт 2022 онд 3%-д хүрч, зорилтот 5.5%-иас доогуур гарлаа. Хятад өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтөө 5.5% орчимд хүргэх зорилт тавьсан ч коронавирусын улмаас энэ нь биелэх боломжгүй болсон юм.
2022 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 121 их наяд юань (18 их наяд ам.доллар) хүрсэн нь 2021 оны ДНБ-тэй харьцуулахад (114.37 их наяд юань) бага зэрэг өссөн үзүүлэлт юм.
Хятадын 2020 оны 2.3%-ийн эдийн засгийн өсөлт 1976 оноос хойших хамгийн бага өсөлт байсан бол 2022 оны өсөлт нь хоёр дахь хамгийн доод үзүүлэлт боллоо.
Казахстан улс энэ онд газрын тосны экспортоо нэмэгдүүлнэ
Казахстанд олборлосон газрын тосны ихэнх хэсгийг тээвэрлэх, экспортлох ажлыг хариуцдаг Каспийн хоолойн консорциум (КХК) Хар тэнгис дэх экспортын терминалууд руу илүү их хэмжээний түүхий нефтийг дамжуулахад бэлэн байна гэж Ерөнхий захирал Николай Горбан нэгдүгээр сарын 13-нд мэдэгдэв.
Өнгөрсөн онд Тенгиз-Новороссийскийн хоолойгоор нийт 58.7 сая тонн газрын тос дамжуулсан бөгөөд түүнээс 52.2 сая тонныг нь Казахстанд олборлосон гэж Н. Горбан Казахстаны Эрчим хүчний сайд Булат Акчулаковт болсон уулзалтын үеэрээ мэдэгдэв.
Каспийн тэнгис дэх Казахстаны аварга том нефтийн ордуудаас Оросын Хар тэнгисийн эрэг дэх Новороссийск боомт хүртэлх 1500 км урт КХК-ийн дамжуулах хоолой нь Казахстаны нийт нефтийн экспортын гуравны хоёроос илүүг дамжуулдаг.
Шведийн хойд бүс нутагт газрын ховор металлын асар том орд нээгджээ
Гар утаснаас сансрын хөлөг хүртэл олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглагддаг ховор элементийн Европ дахь хамгийн том ордыг Шведэд нээн илрүүлжээ.
Одоогоор Европт ховор элементийг олборлодоггүй бөгөөд энэхүү нээлтийг Европын Холбоог Хятадын хараат байдлаас гарах арга зам хэмээжээ.
Цахилгаан тээврийн хэрэгсэл, салхин сэнсний эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа тул энэхүү нээлт нь ногоон эрчим хүчний хувьд “шийдвэрлэх” нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. 2021 онд Европын холбоонд ашигласан газрын ховор элементийн 98%-ийг Хятадаас импортолжээ. Одоогоор Шведийн алс хойд хэсэгт нэг сая гаруй тонн ховор элементийн нөөц олдсон гэж мэдээлсэн.
Хэдийгээр энэ нь чухал нээлт боловч АНУ-ын тооцоолсон дэлхийн 120 сая тонн нөөцтэй харьцуулахад багахан хэсэг юм.
Газрын ховор элемент нь өдөр тутмын амьдралд нэн чухал олон төрлийн бүтээгдэхүүн, дэд бүтцэд ашигладаг 17 элементийн бүлгийг хэлдэг.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт ажлын байр нэмэгдэж байна
2021 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний ажлын байр 12.7 саяд хүрсэн бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. Сэргээгдэх эрчим хүч рүү шилжихийн хэрээр дэлхий даяар чулуужсан түлшний ажлын байр эрс багасна гэж болгоомжилж байгаа ч ногоон эрчим хүчний боломжууд хурдацтай нэмэгдэж байна. IRENA (Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг) болон ОУХБ (Олон улсын хөдөлмөрийн байгууллага) -аас гаргасан “Сэргээгдэх эрчим хүч ба ажлын байрны 2022 оны тойм”-д мэдээлснээр сэргээгдэх эрчим хүчний ажлын байрны тоо 2020-2021 оны хооронд дэлхий даяар 700 мянгаар өссөн байна. Нарны эрчим хүч одоогоор сэргээгдэх эрчим хүчний хамгийн олон буюу 4.3 сая ажлын байр бий болгосон. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарын нийт ажлын байрны гуравны нэг орчим хувь болж байна. Хятад дэлхийн сэргээгдэх эрчим хүчний ажлын дийлэнх буюу 42%, Европын Холбоо болон Бразил тус бүр 10%, АНУ болон Энэтхэг хоёр тус бүр 7%-ийг эзэлдэг.
Экспортын нүүрсний цахим арилжааны туршилт амжилттай боллоо
Өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид экспортын нүүрсний цахим арилжааны эхний туршилт болжээ. Засгийн газар экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг батлан гаргасан. Энэ журам Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр болох хүртэл буюу энэ оны зургаадугаар сарыг дуустал хэрэгжих юм.
“Эрдэнэ Ресурс” Монголиан Майнинг Корпорэйшнтэй стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD | MSE:ERDN) нь Баянхөндий алтны төслийг хөгжүүлэх зорилгоор Монголиан Майнинг Корпорэйшн-тэй стратегийн түншлэл болон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаа зарлалаа. Энэхүү стратегийн түншлэлийн хүрээнд Монгол Улсын тэргүүлэгч үнэт металлын хайгуулын компани үндэсний томоохон олборлогч компанитай хамтран Хөндий эрдсийн дүүргийг хөгжүүлэх юм.
“Эрдэнэ Ресурс”-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Петер Акерли “Бид Монгол Улсын уул уурхайн хувийн хэвшлийн тэргүүлэгч компани болох MMC-тэй стратегийн түншүүд болж байгаад баяртай байна. Манай хайгуулын туршлага, MMC-ын олборлолт болон гүйцэтгэлийн чадваруудыг хослуулснаар Баян хөндий алтны төсөл амжилттай хэрэгжиж, Хөндий эрдсийн дүүргийг тэлэх боломжуудыг улам бататгаж, бүх оролцогч талуудад өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Энэхүү түншлэл нь Хөндий эрдсийн дүүргийг эдийн засгийн эргэлтэд оруулахад чухал алхам болно” хэмээн өгүүлжээ.
“Роснефть” компани “Сибирийн хүч-2” хоолойгоор дамжуулан Хятадад байгалийн хий нийлүүлэхээр төлөвлөж байна
Оросын газрын тосны "Роснефть" компани байгалийн хийн нөөцөө “Сибирийн хүч” хоолойн хоёр дахь замаар Хятад руу экспортлох орон зай хайж байна гэж Оросын өдөр тутмын "Коммерсант" сонин даваа гарагт эх сурвалжаас иш татан мэдээлэв.
Владимир Путины ойрын холбоотон гэгддэг “Роснефть” компанийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин ОХУ-ын Ерөнхийлөгчид захидал бичиж, “Оросын байгалийн хийн “Газпром” компаниас гадна “Роснефть” компанийг “Сибирийн хүч-2” хоолойгоор байгалийн хий нийлүүлэх боломжтой” гэжээ.
Найман жил бүтээн байгуулалтын ажил өрнөсний эцэст 2019 оны сүүлээр ашиглалтад орсон “Сибирийн хүч” хоолойгоор Орос Хятадад байгалийн хий нийлүүлж байна. “Сибирийн хүч-2” хоолой 2030 он гэхэд ашиглалтад орж, ОХУ-ын баруун хэсэгт орших хийн ордуудыг ОХУ-ын зүүн хэсгийн ордуудтай холбож, Монголоор дамжуулан Хятад руу хий нийлүүлэх төлөвлөгөөтэй.
Хөгжлийн банкны зээлийн үлдэгдэл 2,7 их наяд төгрөг
Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 1081.2 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ. Үүнээс 726.6 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөг нь үнэт цаасаар эргэн төлөгдсөн байна.
Рио Тинто, Хятадын Baowu нар Гвиней улсад хамтарсан үйлдвэр байгуулах дараагийн алхамаа хийлээ
Рио Тинтогийн Гвиней дахь салбар Симандоугийн төмрийн хүдрийн том ордын дэд бүтцийг хөгжүүлэх талаар Хятадын Baowu корпорац болон томоохон түншүүдтэй тохиролцоонд хүрлээ.
Симандоу нь Гвиней улсын алслагдсан бүс нутагт оршдог бөгөөд төмрийн хүдрийг уурхайгаас зах зээл рүү тээвэрлэх дэд бүтэц хөгжөөгүй байдал нь уг нутгийн хөгжилд саад болоод удаж байна. Далайн эрэг хүртэл 600 км төмөр зам барих хөрөнгө оруулалт Гвинейн Засгийн газарт шаардлагатай байгаа юм.
Рио Тинтогийн Гвиней дахь салбар нь өнгөрсөн долдугаар сард Winning Consortium Simandou (WCS) болон Гвинейн Засгийн газартай төмөр зам, далайн боомтын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хамтарсан компани байгуулсан.
“Монголын геологи, хайгуул 2023” чуулга, уулзалт болно
Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар төрийн захиргаа, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудтай 2009 оноос хамтран зохион байгуулж ирсэн “Монголын геологи, хайгуул-2023” XIII удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ оны гуравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ.
М.Буянбадрах: Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд давхардуулсан АМНАТ саад болж байна
Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой асуудлаар MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн төлж байгаа АМНАТ бодит байдалтай нийцэхгүй байна гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Энэ асуудал Үндсэн хуулийн цэц дээр ч яригдаж, шийдвэр гарч байсан шүү дээ?
Газрын доорх эрдэс баялаг Үндсэн хуулиар “төрийн нийтийн өмч”. Төрийн нийтийн өмчийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлодог. Дэлхийд байгалийн баялгийг ашиглахын тулд “royalty” төлдөг. Монгол Улсад үүнийг АМНАТ гэж нэрлэдэг. АМНАТ төлөгдсөний дараа олборлогч тухайн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж баялгаа ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бусдад зарж борлуулж болно.
Хятад гурван жил үргэлжилсэн Ковидын хөл хориогоо цуцалж хилээ нээлээ
БНХАУ 2020 оны гуравдугаар сард хөл хорио тогтоосноос хойш анх удаа олон улсад хилээ нээлээ. Зорчигчдыг тусгаарлах шаардлагагүй болсон нь тус улсын Ковидын бодлогод томоохон өөрчлөлт гарч байгаагийн илэрхийлэл болж байна. Харин жуулчдаас 48 цагийн дотор хийлгэсэн PCR-ын шинжилгээний сөрөг хариу нэхэх журам Хятадад үйлчилж байгаа хэвээр. Энэхүү шийдвэрийг гэр бүлтэйгээ эргэн нэгдэх хүсэлтэй олон хүн талархан хүлээн авч байна.
Хонконгод ирэх долоо хоногт 400.000 хүн эх газрын Хятад руу аялах төлөвтэй байгаа бөгөөд Бээжин, Шямэнь (Xiamen) зэрэг хот руу нисэх урт дараалал үүссэн байна.
Оросын Urals нефтийн үнэ барууныхны тогтоосон үнийн дээд хязгаараас доош уналаа
Оросын Urals нефтийн үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нэг баррель нь 50.47 ам.доллар болж, барууны орнуудын тогтоосон үнийн дээд хязгаараас доош буув. Urals нефтийн үнэ өмнөх сартай харьцуулахад 24%, 2021 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад бараг 1.5 дахин буурсан гэж ОХУ-ын Сангийн яамнаас мэдээллээ.
Оросын Urals нефтийн үнэ 2022 оны арванхоёрдугаар сард баррель тутам 50.47 ам.доллар болж буурсан нь 2021 оны арванхоёрдугаар сарын үнээс 1.44 дахин бага байна. Энэ тухай мэдээ Сангийн яамны цахим хуудсанд гарчээ.
Харьцуулахад, Брент нефтийн гуравдугаар сарын фьючерсийн үнэ нь энэ мэдээ гарах үед (2023 оны нэгдүгээр сарын 5) баррель нь 78.28 доллар, WTI маркийн нефтийн хоёрдугаар сарын фьючерсийн үнэ нь баррель нь 73.11 ам.доллараар дэлхийн зах зээл дээр арилжаалагдаж байсан.
БНХАУ-ын дөрвөн компанид Австралийн нүүрсний импортыг сэргээх зөвшөөрөл олгов
БНХАУ-ын Төлөвлөлтийн төв байгууллагын зүгээс төрийн дэмжлэгтэй гурван аж ахуйн нэгж болон Хятадын топ ган үйлдвэрлэгчдийг Австралиас нүүрс импортлохыг зөвшөөрөв. Энэ нь Бээжин 2020 онд Австралийн нүүрсний импортод албан бус хориг тавьснаас хойшхи анхны нааштай алхам боллоо.
Нүүрсний импортын хоригийг хэсэгчлэн зөөлрүүлэх энэхүү явдал нь өнгөрсөн сард Австрали, Хятадын Гадаад хэргийн сайд нар хоёр улсын хооронд үүссэн хүйтэн харилцааг сэргээхийг зорьж уулзсаны үр дүн юм.
Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо (ҮХШХ) нь China Datang Corp, China Huaneng Group, China Energy Investment Corporation болон China Baowu Steel Group зэрэг компаниудтай /01.03/ уулзалт хийж, Австралиас нүүрсний импортоо сэргээх талаар ярилцсаныг эх сурвалж мэдээлж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэн ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Охиндоогийн Цэндсүрэнг томилсон. Тэрбээр 1999-2003 онд Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 2003-2008 онд Үйлдвэр худалдааны яамны Эрдэс баялгийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга, 2009-2015 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шинжээч, референт, ахлах референт, 2015-2016 онд Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2016 оноос “Гурван сор” ХХК-д зөвлөх, 2018 оноос “Шарын гол” ХК-д ТУЗ-ийн хараат бус гишүүнээр тус тус ажиллаж ирсэн, улсад 22 жил ажилласан туршлагатай.
Эрэлт өсөхийн хэрээр нүүрс олборлогчдын ашиг гурав дахин нэмэгдлээ
Зарим улс орнууд нүүрс дахин хэрэглэхгүй хэмээн амлаж байсан нь саяхан. Тэгвэл тэд Орос-Украины дайнтай холбоотойгоор нүүрсний хэрэглээндээ дахин ач холбогдол өгч байна. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч 20 компани эрчим хүчний салбарт үүссэн хямралын улмаас 2020 онд ашгаа гурав дахин нэмэгдүүлж, нийт 97 тэрбум гаруй ам.долларын ашиг олжээ. Орос-Украины дайны улмаас эрчим хүчний асуудал нэн тэргүүний асуудал болж хувирсан тул олон улс орон дахин нүүрсийг дулаан, эрчим хүчний үйлдвэрлэлийн эх үүсвэр болгон ашиглах болсон байна. Өнгөрсөн 12 сарын хугацаанд Glencore компани 13.2 тэрбум ам.долларын орлогоор нэгдүгээрт, Chine Shenhua компани 12.2 тэрбум ам.доллар, BHP групп коксжих нүүрсний үйлдвэрлэлээс олсон 9.5 тэрбум ам.долларын орлогоороо тус тус удаалсан байна.
Ирэх сараас эхлэн нүүрсээ биржээр зарна
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. "Есдүгээр сарын дунд үед манай улсын валютын нөөц 2,4-2,5 тэрбум долларт хүрч, 2022 оны эцэс гэхэд 2 тэрбум доллароос доошоо орох эрсдэлтэй гэж үзэн ажлын хэсэг байгуулсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар валютын нөөц 3 тэрбум 400 сая доллар боллоо.
Халзан Бүргэтэйн асуудалд Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна
Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан бүргэтэйн орд газарт газрын ховор элементийн хайгуул хийхээр ирсэн “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК-ийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа ч төрөөс дорвитой шийдвэр гараагүй байна. Учир нь 2012-2013 онд “Монголиан нэшнл рийр ийрт корп” ХХК нь Халзан бүргэтэйд өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч тус компанийн үйл ажиллагаа олон зөрчилтэй гэсэн мэдээллүүд хэвлэлээр гарч, тухайн үеийн аймгийн удирдлага анхааралдаа авсан билээ. Улмаар хяналт шалгалт явуулахыг Мэргэжлийн хяналтын газарт даалгаснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаад, анх 2001, 2004 онд “Монтем” компанид олгогдож, дараа нь /2011 онд/ “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанид шилжүүлсэн ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5, 25.1.6, 26 дугаар зүйлийн 26.2.3, 26.3.1, 26.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж олгосон, мөн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах хугацаандаа