Шинэ мэдээ
Ундны ус цэнгэгжүүлэх байгууламж ашиглалтад орлоо
SO 9001- Олон улсын чанар стандартын шаардлага хангасан 3 түвшний шүүлтүүр, ус зөөлрүүлэгч төхөөрөмж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэгч бүхий Ундны ус цэнгэгжүүлэх байгууламж ашиглалтад оржээ.
Шинэ сэргэлтийн таван тойрог төслийг баталлаа
Монгол Улсын Засгийн газраас аймаг орон нутгуудын онцлогт нь тохирсон хөгжлийг дэмжих замаар Хот, хөдөөгийн сэргэлтийг бүрэн хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, иргэдэд амьдрах таатай орчныг бүрдүүлэх, орон нутгийн дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн авто замын 5 шинэ коридорыг байгуулахаар боллоо.
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлнө
“Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох, автозамын таван коридор байгуулахаар болж орон нутаг дахь түгээмэл тархацтай ашигт малтмалыг төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Европын хамгийн том зэс үйлдвэрлэгч компани олон сая еврогийн алдагдалд оржээ
Европын тэргүүлэгч зэс үйлдвэрлэгч Германы Аурубис компанийн үйлдвэрлэлийн талбайгаас их хэмжээний бэлэн бүтээгдэхүүн зэс хавтан алдагдаж, олон зуун сая еврогийн хохирол хүлээжээ.
"Агуулах дахь хураалттай бэлэн бүтээгдэхүүний хяналт шалгалтын явцад Аурубист их хэмжээний бараа материал дутагдсан нь илэрсэн" гэж тус компанийн зүгээс мэдэгдэв.
С.Бямбацогт: Ази, Европ, Орос, Хятадыг холбосон босоо тэнхлэгийн таван авто замтай болно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан /2023.09.01/ өнөөдөр боллоо. Хуралдаанаар Засгийн газар “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэснээ танилцуулав. Энэ төслийн зорилго нь улсын хэмжээнд хөгжлийг хязгаарлаж байгааг цогцоор нь шийдэх бодлогыг хэрэгжүүлж эхэлнэ. Үүнд авто зам, эрчим хүч, дулаан хангамж, орон сууцны хүрэлцээ хангамжийг бий болгох дэд төслүүдийг “Шинэ сэргэлтийн таван тойрог“ гэж нэрлэж, олон нийтэд тайлбарлаж байна.
Иж бүрэн хүүхдийн тоглоом хандивлажээ
Hitachi брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибютр "ЗАМайн Сервисиз" компани нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тус компани өнгөрсөн онд
Рио Тинто-First Quantum хамтарсан компани Перуд зэсийн төсөл хэрэгжүүлнэ
Рио Тинто болон Канадын First Quantum Minerals уул уурхайн хамтарсан компани байгуулж, Ла Гранжа зэсийн төслийг Перуд хэрэгжүүлэхээр боллоо.
Рио Тинто-д 105 сая ам.доллар төлсний дараа First Quantum төслийн 55%-ийг эзэмшиж байна. Цаашид Ла Гранжа руу 546 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ.
Нүүрсний экспортын хэмжээг 40 сая тоннд хүргэнэ
Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга Шивээхүрэн-Сэхээ боомтод ажиллаж Сэхээ боомтын удирдлагууд болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, Шивээхүрэн- Сэхээ боомтын асуудлаар ярилцлаа
"Эрдэнэс Тавантолгой" 17 сая тонн нүүрс борлуулжээ
"Эрдэнэс Тавантолгой" компани энэ оны гуравдугаар улиралд нийт 4.7 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд 40 мянган рейс хийсэн байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт 135.7 мянган тонн нүүрсийг цахим арилжаагаар борлуулахад 17 компани худалдан авч 97 тээврийн компани нүүрс тээвэрлэжээ. Ийнхүү цахим арилжаагаар 17 сая тонн нүүрс борлуулсан нь компанийн борлуулалтын шинэ түүх юм.