Шинэ мэдээ
Хятад улс газрын ховор элементийн технологийн экспортыг хориглов
Хятад улс үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд газрын ховор элементийг боловсруулах зарим технологийн экспортыг хориглолоо.
Хятадын Худалдааны яам 12 дугаар сарын 21-нд электрон бүтээгдэхүүн, цахилгаан автомашины, салхин турбин зэрэгт ашигладаг байнгын соронз үйлдвэрлэхэд нэн хэрэгцээтэй 17 чухал газрын ховор элементийг олборлох, ялгах технологийг экспортлохыг хориглосон байна.
Цахилгаан автомашины борлуулалт өнгөрсөн сард 20%-иар өслөө
Зах зээлийн судалгааны Rho Motion фирмийн мэдээлснээр өнгөрсөн сард цахилгаан машин болон гибрид автомашины борлуулалт дэлхийд 20%-иар өссөн байна.
Борлуулалтын өсөлтөд голдуу Хойд Америк болон Хятадын эрэлт нөлөөлсөн бөгөөд энэ нь Европ дахь борлуулалтыг нэмэгдүүлсэн гэж Ройтерс мэдээлэв.
Дэлхийн ураны олборлолт
Дэлхийн нийт уран олборлолтын гуравны хоёр орчим хувийг Казахстан, Канад, Австарли улс эзэлдэг байна.