Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр /2025.10.22/ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой уулзлаа.
Уулзалтын үеэр сайд Г.Дамдинням шатахууны хомсдол үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхийн тулд ОХУ-аас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг түргэтгэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавив.
Харин Элчин сайд А.Н.Евсиков сүүлийн үед сошиал орчинд тархаж буй ташаа мэдээлэлд тайлбар өгч, ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа, нийлүүлэлт саатах ямар нэгэн асуудал байхгүй гэдгийг онцоллоо.
Уулзалтын үр дүнд талууд ОХУ-аас авах шатахууны импортын хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна.