Шинэ мэдээ
Мэдээж, Монголд ашигтай шийдвэр гарна
Хоёр хуулийн төслийг зэрэгцүүлэн хэлэлцэх гэж байна. Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл. Ерөнхий санаа нь ийм, хэлэлцүүлгийн явцад нэр ус солигдож болох юм.
Индонезийн эрдэс түүхий эдийн экспортоос 25 хувийн татвар авна
Индонезийн Эрчим хүч, эрдэс баялгийн нөөцийн яам ирэх сарын 6-наас өмнө эрдсийн түүхий эдийн экспортод 25 хувийн татвар ногдуулж эхлэх тухай мэдэгджээ. Индонез улсын төр засаг эрдэс баялгийг зөвхөн нэмүү өртөг шингэсэн байдлаар экспортлохоор нэлээд эртнээс хэлэлцэж байсан юм.
Фридланд огцорч, Оюутолгойн санхүүжилтийг баталгаажууллаа
“Оюутолгой” төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз” компанийн ТУЗ-ийн тэргүүн Роберт Фридланд суудлаасаа өнөөдөр огцорлоо. “Оюутолгой” төслийн нэг, хоёрдугаар үе шатад шаардлагатай санхүүжүүлтийг “Рио Тинто” хариуцахаар хоёр тал гэрээ байгуулах үеэр энэхүү шийдвэрийг гаргасан байна.
Шинэ хуваарилалт
Same copper belt as Ivanhoe Mines’s world-class Oyu Tolgoi copper mine…гэсэн сурталчилгааны хэллэг моодонд оржээ. Монгол орны баялаг орд газруудад хувьцаа гаргах аян дэлхийн хөрөнгийн биржүүдэд яг одоо хүчээ авч байна. Өөрөөр хэлбэл Монголын баялгийг хуваах ажлууд эрчимтэй өрнөснийг үйл явдлын салхи эх орны зэлүүд талд шивнэх болжээ.
Оросын түүхий нефтийн экспортын татвар буурч болзошгүй
ОХУ-ын түүхий нефтийн экспортын татвар ирэх тавдугаар сарын 1-нээс 2,6 хувиар буюу одоогийн 460,7 ам.доллараас 448,6 ам.доллар хүртэл буурч магадгүй тухай тус улсын Сангийн яамны мэргэжилтэн Александр Сакович мэдэгджээ.
“Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор хуралдана
Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газраас “Mining Mongolia 90” олон улсын нээлттэй чуулга уулзалтыг “Хөгжилд хөтөлсөн 90 жил” уриан дор энэ оны тавдугаар сарын 9-10-нд Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зохион байгуулахаар болжээ.
Жоншны бүтээгдэхүүний үнэлгээг нэмэх асуудлыг хэлэлцэв
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт “Жоншны үйлдвэрлэлийн өнөө ба ирээдүй, далд уурхайн технологийн хөгжил” сэдэвт хурал өнгөрсөн даваа, мягмар гаригт боллоо. Энэхүү хуралд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Монголросцветмет”, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын экспортлогчдын холбоо
“Оюутолгой”-н хоёрдугаар шат хойшлох сургаар хувьцааны үнэ буурав
Энэ сарын 4-нд “Айвенхоу Майнз” компанийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр 7.88 хувиар буурч, 14.3 доллар, улмаар хоёр өдрийн дараа нь 13.84 доллар болсон юм. Энэ нь “Оюутолгой” төслийн хоёрдугаар шат буюу гүний уурхайн олборлолтын хугацаа хойшилсон гэж мэдээлсэнтэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
М.Ариунбаяр: Геологи, хайгуулын судалгаа хоцрох гээд байгаа нь хамгийн том эрсдэл
Лиценз эмх замбараагүй олгогдсон гэдэг өөрөө учир дутагдалтай ойлголт. Бүгд хуулийн хүрээнд олгогдсон байдаг. Их хэмжээгээр олгогдсон уу гэвэл үнэн. Үүнийг хуулиар хориглоогүй байсан. Харин одоо хуулийн хүрээнд ажиллаж чаддаг, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулаад, үүнээсээ тодорхой үр дүн хүлээдэг аж ахуйн нэгжүүд үлдчихээд байгаа.
АШИГТ МАЛТМАЛ ХЭНИЙ БАЯЛАГ ВЭ?
Манай ашигт малтмалын лицензийг гадныхан хоорондоо өндөр үнээр худалдах болсоор удаж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Саус Гоби Сандс компанийг худалдсан байна. Хэн нь хэнийхээ баялгийг хаана худалдаад байна вэ энэ талаар Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга Б.Батжаргалтай ярилцлаа.
АХБ: Инфляци хоёр оронтой тооноос буухгүй
Азийн хөгжлийн банк өчигдөр жил бүр гаргадаг “Азийн хөгжлийн төлөв” тайлангаа боловсруулж дууссанаа олон нийтэд мэдээлжээ. Уг тайланд Азийн улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн төлөв байдлын талаар тусгадаг байна. Энэхүү тайланд дурдсанаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн үр дүнд энэ жил 15 хувь, ирэх жил 17.5 хувьтай байх ажээ.
ТОП-100 ТОП-150 болжээ
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ Монгол улсын Засгийн газартай хамтран улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулан ТОП-100 хэмээн өргөмжилдөг уламжлалтай.
Польшууд занарын хий олборлоно
Польшийн уул уурхай, нефть, хийн компани PGNiG нутгийн зүүн өмнөдөд орших занарын хийн орд дээр хайгуул хийж байсан билээ. Тус компанийн хайгуулын ажиллагаа дараагийн шатандаа оржээ. Люблин мужийн Томашова Любельски дэх лицензийн дагуу хайгуулын өрөмдлөг гуравдугаар сарын 26-нд эхэлсэн байна.