Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулсан билээ. Гэвч өнгөрсөн хавар Иргэний танхимд болсон хэлэлцүүлэг дээр Төрийн тэргүүн олон нийтэд ил болгосон Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгаа эргүүлэн татаж, эхлээд Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо гаргах чиглэлийг салбарынханд өгсөн юм. Энэ чиглэлийн дагуу салбарын Яам дээр ажлын хэсэг байгуулагдан Бодлогын баримтыг боловсруулж, төслийг УИХ-д өргөн бариад байгаа билээ.

Тэгвэл Бодлогын баримтыг УИХ-аар хэлэлцүүлсний дараа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлтгэжээ. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр энэ талаар мэдээллээ. Тэрбээр “Ерөнхийлөгч хуулийн төслөө татан авч байгаа. Тиймээс нэг хэсэгтээ одоо байгаа Ашигт малтмалын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулаад явах байх. Нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газраар нэг удаа хэлэлцүүлсэн” гэв.




С.Болд-Эрдэнэ