Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Урт нэртэй хуулийг маргааш хэлэлцэнэ

Урт нэртэй хуулийг учиртай болгохоор Засгийн газар ажиллажээ. Маргаашийн Засгийн хуралдаанаар төслийг хэлэлцэнэ. Батлагдсанаасаа хойш дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих механизмаа олоогүй уг хуулийг Мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. Энэ хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа зогсоох болсон олон тооны компани Засгийн газраас их хэмжээний нөхөн төлбөр авах учир хуулийг хэрэгжүүлэх журмыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай болжээ.


Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг олборлох тухай хууль хэрэгжихэд гурван том бэрхшээл бий.


Нэгдүгээрт, компаниудад өгөх нөхөн төлбөр асар их. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Олон улсын арбитрын шүүхэд Монголын Засгийн газрыг өгөхөөр зэхсэн. Эцэст нь, банкууд энэ хуульд таагүй хандаж байгаа. Учир нь алтны олон компани ордоо барьцаалан банкнаас зээл авсан нь чанаргүйд тооцогдож хүнд байдалд орсон аж. Тиймээс аль болох гарц хайсан, дундын хувилбар олохыг Засгийн газар чармайж байна. Журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын баасан гаригийн хуралдаанаар эцэслэн, УИХ-ын Ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх бололтой. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх Журамд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг монгол, англи хэл дээр The Mongolian Mining Journal-аас уншаарай.

  • Зочин (112.72.13.227)
    aDMIN BWAL DELGERENGVIG N OPUULAADHJ E PLS
    2013 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.13.227)
    hn n yaaj vzhiin beeeeeeeeeeeeeeeeeeee
    2013 оны 09 сарын 08 | Хариулах
  • hna bnaa? (202.170.67.232)
    ene huuliin tusul ni hna bgaan bol oo haanaas olj uzeh ve
    2013 оны 09 сарын 06 | Хариулах
  • уншигч (202.170.68.19)
    журамд оруулах өөрчлөлтийг нь яаж олж үзэх вэ
    2013 оны 09 сарын 06 | Хариулах