Шинэ мэдээ
“Чалко”-д 180 сая доллар эргүүлэн төлнө
“Эрдэнэс Тавантолгой” компанид Засгийн газар 355 сая ам.долларын санхүүжилтийг бондын хөрөнгөөс олгож магадгүй тухай тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдэгджээ.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос гэрээгээ мөрдөхийг шаардав
Хятадын төрийн өмчит “Чалко” компани “Эрдэнэс Тавантолгой”-г нүүрсний нийлүүлэлтээ хэвээр үргэлжлүүлэхийг шаардсан тухай Блүмбэрг мэдээллээ. “Чалко” компанийн хувьд 250 сая ам.долларын нийлүүлэлтийн гэрээгээ хүндэтгэж ажиллахыг хүсч буйгаа онцолжээ.
Австрали, АНУ-ын нүүрс үнэд орж эхлэв
“Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсний экспортоо энэ сарын 11-нээс зогсоосон тухайгаа албан ёсоор мэдээлсэн билээ. Харин энэхүү мэдээ нь Австрали, Канад, АНУ-ын коксжих нүүрс нийлүүлэгчдэд сайнаар тусч эхлээд байна.
Southgobi Resources - 1878 - www.southgobi.com
Тус компанийн хуулийн зөвлөх Sarah Armstrong-ийг Монгол улсын Авилгатай тэмцэх газар шалгаж байсан юм. 12 дугаар сард түүнийг бүрэн шалгаж дууссан тул тэрээр эх орондоо буцах эрхтэй болсон талаар мэдэгджээ.
Bestway - 0718 - www.ilinkfin.netbestway
2012 оны 12 дугаар сард тус компани хагас жилийн тайлангаа гаргасан байна. 2012 оны 9 дүгээр сарын 30-нд дууссан хагас жилд тус компани 524,000 хонконг долларын борлуулалт хийсэн бол нийт цэвэр алдагдал нь 5.12 сая ХК долларт хүрсэн нь 2011 оны 9 дүгээр сарын 30-тай харьцуулахад 92.3 хувиар өссөн үзүүлэлт юм.
Aspire Mining Limited - AKM - www.aspiremininglimited.com
Aspire Mining Limited энэ сард Овооттолгой уурхай дээр үнэлгээ хийсэн байна. Нийт өнөөгийн үнэ цэнэ нь $1.7 тэрбум доллар болно. Энэ нь одоогийн эдийн засгийн ашигтайгаар олборлож болох нөөц буюу 219 сая тонн батлагдсан нөөц юм.
Mongolian Resource Corp Ltd - ASX:MUB
Компани CAML-ын Эрээн төслийг худалдаж авах гэрээг түр зогсоожээ. Компанийн мэдэгдсэнээр судалгааны ажил удаашралтай явж байгаа тул тохирсон хугацаандаа худалдан авах боломжгүй болсон байна.