Шинэ мэдээ
“Би уурхайчин” уралдааны эхний бүтээлүүд ирж байна
Монголын уул уурхай, эдийн засгийн The Mongolian Mining Journal сэтгүүлийн 5 жилийн ойн нэрэмжит “Би уурхайчин” гэрэл зургийн уралдааныг зарлаад удаагүй байгаа билээ.
Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн үе шат болгонд гар бие оролцож яваа хөдөлмөрч хамт олны сэтгэлийн толь болсон түүхэн агшнуудыг MMJ тэмдэглэн үлдээхийг зорьж байна. Мэргэжлийн гэрэл зурагчид Шүүгчээр нь ажиллах уг уралдаанд геологич, уурхайчдын өөрсдийнх нь бүтээлийг хүлээн авч буйгаараа онцлог.
Багануурын уурхай төрийн дээд шагнал хүртлээ
Төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 хувь, Монгол улсын эрчим хүчний нийт хэрэгцээний 60 хувь, Улаанбаатар хотын Дулааны цахилгаан станцуудын 60-70 хувийг нийлүүлдэг Багануурын ХК-ийн үүсэн байгуулагдсаны 35 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” батлах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.
Зэсийн үнэ буурч байна
Монголын экспортын гол бүтээгдэхүүний нэг болсон зэсийн үнэ дэлхийн зах зээлд сүүлийн хоёр сарын турш нэг тонн нь ерөнхийдөө долоон мянган ам.доллараас доогуур үнэлгээтэй байна.
“Пибоди Энержи” компани 400 ажлын байр цомхотгоно
Нью-Йоркийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй Америкийн “Пибоди Энержи” компани Австралийн зүүн хойд хэсэгт орших Квинсленд мужид найм, зүүн хэсэгт орших Шинэ өмнөд Уэльс мужид нүүрсний гурван орд эзэмшдэг.
Хөрөнгө оруулагч Засгийн газрын баталгаа хүсчээ
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Дархан Сэлэнгийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн орчин үеийн техник технологи бүхий төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барихаар тусгасан.
Хятадад алтны шинэ орд илрэв
Хятадын Шинжаан-Уйгарын эрх баригчид 50 тонн алт, 187 сая тонн төмрийн хүдэр, 1.5 сая тонн цайрын нөөцтэй орд илрүүлснээ зарлажээ.