Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ бий болгохыг зорьж байна

2015-06-19 18:06


Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн Дэд захирал О.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.


“Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөрийн  үндсэн үйл ажиллагаа  юунд чиглэж байна  вэ?
Манай хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа аймаг орон нутагт талуудын хамтын ажиллагааг дэмжиж, уул уурхайн талаарх зөв ойлголт, мэдээллийг хүргэх, ингэснээр уул уурхайн давуу талыг ашиглаж аймаг, орон нутгаа хөгжүүлэх ямар боломж байгааг талууд хамтран тодруулж, хэрэгжүүлэхэд нь туслах юм.

Ийм үйл ажиллагааг бид Сэлэнгэ, Баянхонгор, Увс аймагт хэрэгжүүлж байна. Орон нутгийн сэтгүүлчид маань бидэнд зориулсан сургалт  зохион байгуулаач гэсэн санал гаргадаг байсан. “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-ын тавьсан санал ч сэтгүүлчдийн тавьж байсан хүсэлтэй нийцсэн болохоор бид уг сургалтыг зохион байгуулж байгаа юм. Энэ сургалтаа зөвхөн нэг аймаг гэлтгүй бүсээр нь зохион байгуулж буйгаараа онцлог.

Сургалтыг цаашид өргөжүүлэх тал дээр хэрхэн ажиллах вэ?
Сургалт нэг удаагийнх биш. Нэг удаагийн сургалт хүмүүст мэдлэг мэдээлэл өгдөг ч цаашид хөгжих, цогц мэдээлэл олгоход хангалтгүй байдаг. Тиймээс бид орон нутгийн сэтгүүлчдийн сургалтыг үргэлжлүүлж хийхээр төлөвлөсөн. “Хөгжлийн төлөө сэтгүүлзүй” ТББ-тай хамтран ажиллаж буй гол зорилго маань ч энэ. Бид орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ бий болгохыг зорьж байна. Энэ удаад хойд бүсийн 5 аймгийн сэтгүүлчдэд сургалт зохион байгууллаа. Удахгүй Баянхонгор аймагт баруун бүсийн аймгуудын сэтгүүлчдэд сургалт зохион байгуулах болно. Үүний дараа 11 дүгээр сард Улаанбаатар хотод баруун, төвийн бүсийн сургалтад хамрагдсан сэтгүүлчдээ оролцуулан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна.

Орон нутгийн сэтгүүлчид хоорондоо туршлага солилцох, уул уурхайн талаарх мэдээллээ солилцох нь чухал. Мөн сэтгүүлзүйн бүтээлээрээ өрсөлдөх, шилдэг бүтээлийг урамшуулах, сайн бүтээлийг товхимол байдлаар хэвлүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь сургалтад оролцож чадаагүй бусад сэтгүүлчдэд үр өгөөжөө өгөх болов уу хэмээн найдаж байна. Энэ бүх үйл ажиллагааг “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулах болно.

Сургалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?
Хүлээлт бий. Орон нутгийн сэтгүүлчид уул уурхайн талаар тодорхой хэмжээгээр бодит зөв мэдээлэлтэй болох, тодорхой баримттай бүтээлүүд гаргах байх гэж найдаж байна. Тэр бүтээлүүд орон нутгийн иргэдэд уул уурхайн талаар үнэн зөв, бодитой мэдээллийг хүргээсэй. Сэтгүүлчид маань бидний энэ зорилгод нэгдэж ажиллах байх.

Нөгөө талаар энэ удаагийн сургалтаар сэтгүүлчид компаниудтай харьцах, төрийн байгууллагатай харьцах талаар тодорхой арга зүй, тактик сурсан байх. Ядаж л танай компанид нийгмийн хариуцлага байхгүй байна, орон нутгийн иргэдийн дуу хоолойг сонсох, тэдэнд үйл ажиллагаагаа танилцуулах ёстой гэж хэлж чадах байх гэж бодож байна. Энэ нь нэг удаагийн арга хэмжээ биш болохоор сэтгүүлчид цаашид энэ чиглэлээр хоорондоо туршлага солилцож, улам чадавхжих боломжтой болно гэж итгэж байна.

Танай хөтөлбөр өөр ямар төслүүд хэрэгжүүлж байна вэ?
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бол Герман, Монголын Засгийн газрын хооронд байгуулсан Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай хөтөлбөр эрдэс баялгийн тогтвортой менежмент хэсгийн цөм төсөл. Манай хөтөлбөрөөс гадна Мэргэжлийн боловсролын төсөл амжилттай хэрэгжиж байна. Олон аймагт чадвартай ажиллах хүчнийг бэлтгэж байгаа. Герман-Монголын ашигт малтмал, технологийн их сургуулийг байгуулсан нь хэрэгжсэн бас нэг төсөл юм. 

Манай “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр 3 бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгдүгээрт, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа орон нутгийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх, хоёрдугаарт, макро эдийн засгийн тодорхой бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт судалгаан дээр суурилсан шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, гуравдугаарт, Герман, Монголын хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг. Герман улсын Канцлер Ангела Меркель Монгол улсад айлчлах үеэр ашигт малтмал, технологи, үйлдвэрийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээг хэрэгжүүлэхэд манай хөтөлбөр дэмжлэг үзүүлж ажилладаг. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамтай хамтраад байгаль орчинд учруулсан хохирлыг амьдрах орчны үнэлгээгээр хийдэг болох төсөл амжилттай хэрэгжиж байна. Мөн Хөдөлмөрийн яамтай хамтраад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын хууль эрхзүйн орчин, стандартыг шинэчлэх ажлууд хийж байна. Энэ чиглэлээр Уул уурхайн яам, Ашигт малтмалын газартай ч хамтран ажиллаж байгаа.

Хувийн хэвшлийг дэмжих, Германы хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр Герман-Монголын бизнес эрхлэгчдийн холбоотой нягт хамтран ажилладаг байх аа?
Сүүлийн 3 жил Герман-Монголын бизнесийн өдрийг зохион байгуулж, Германы компаниудыг Монголд үйл ажиллагааг нь танилцуулах, Монголын компаниудтай холбох ажлыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээ цаашид ч үргэлжилнэ.

Энэ мэтээр хувийн хэвшил, төрийн байгууллага, орон нутагтай тус тусын чиглэлээр  хамтран ажилладаг. Үүн дээр нэмээд сэтгүүлчидтэй хамтран ажиллаж байна. Сэтгүүлчидтэй хамтран ажиллах бас нэг ажил төлөвлөж байгаа нь үндэсний хэмжээнд 15 сэтгүүлчийг чадавхижуулах 1.5 жилийн хугацаатай сургалтыг Германы хэвлэлийн байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна. Манайд чадварлаг сэтгүүлч олон бий. Монголынхоо сэтгүүлчдийг олон улсын сэтгүүлзүйн шинэ хөгжилтэй уялдуулах зорилготой. Монголд тодорхой хугацаанд тодорхой чиглэлээр сургалтуудад хамрагдахаас гадна Европт болж байгаа арга хэмжээнд оролцож, тэндээсээ сэтгүүлзүйн бүтээл туурвих зэргээр 1.5 жилийн хугацаанд хэрэгжих төслийг зохион байгуулахаар бэлтгэж байна.

Монгол улс ашигт малтмалын арвин нөөцтэй. Энэ нөөцөө ашиглан хөгжихөд үндэсний болон орон нутгийн оролцогч талуудыг чадавхижуулах, тогтвортой хөгжлийг бий болгох, газар доорх баялаг бүх ард иргэдэд хүртээлтэй байх боломжийг бий болгох үндсэн зорилгын дор бид үйл ажиллагаагаа явуулж байна.

Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 15 цаг 11 минутын өмнө
    Манай компани нь газрын тос, хийн салбарт инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2000 онд байгуулагдан 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид газрын тосны бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах, түгээх, тээвэрлэх технологид байгаль орчин, галын аюулгүй байдал, цаг уурын онцлог, олон улсын стандарт, техник технологийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн орчин үеийн шилдэг технологиудыг нэвтрүүлэх, газрын тосны бизнес эрхлэгчид үр ашиг, бүтээмжээ дээшлүүлж зардлаа бууруулах, нөгөө талаас шатахуун хэрэглэгчид аюулгүй, тохилог орчинд үйлчлүүлэх бололцоог бий болгоход чиглэсэн судалгаа хөгжил, инженерийн иж бүрэн үйлчилгээг үзүүлж ирсэн. Мөн дэлхийн 10 гаруй улсын 60 гаруй тэ‎ргүүл‎эгч үйлдвэрлэгчээс тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлж засвар үйлчилгээг үзүүлдэг. 100 м3 хүртэлх багтаамжтай дан болон давхар ханатай савыг олон улсын стандарт, лицензийн дагуу олон улсын UL (Underwriters Laboratories) лабораторийн сертификаттай үйлдвэрлэж байна.
  • Уржигдар 17 цаг 24 минутад
    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр байгуулсан Засгийн газрын гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Миний бие Засгийн газрын гишүүдийн анкет, ажилласан байдалтай танилцлаа. Цаашид Засгийн газартай хамтран ажиллахдаа сайд нартай нүүр тулан уулзаж, санал бодлоо илэрхийлж ажиллана” гээд зарим сайд нараас тухайлсан асуулт асууж, ярилцсан байна. Ерөнхийлөгч "Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон уул уурхайн салбар, төмөр замынхаа уялдааг ойлгож байгаа юу. Төмөр зам барьж, ложистикийг нь улс шийдээд өгөхөөр олборлолтыг нь хийж, нэмүү өртөг шингээж, экспортод гаргах боломж бүрдэж байгаа. Үүнийг ойлгож ажиллана гэдэгт итгэж байна" гэдгээ илэрхийлжээ.  
  • Уржигдар 16 цаг 45 минутад
    Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу 3.1 “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт “амилж” Монгол Улс анх удаа Ерөнхий сайдаа шууд бусаар ард түмэн сонгож, Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэн Засгийн газрын гишүүд сайд нар өнөөдөр тодорч байна. Үндсэн хуулийн өөрчлөлт, шинэчлэлээр УИХ-ын томилгооны эрх, улсын нэгдсэн төсвийн эрх мэдэл хязгаарлагдана. Ингээд шинээр бүрдэж буй Засгийн газраас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Г.Ёндон томилогдож тангараг өргөлөө. Монгол Улсын зөвлөх инженер тэрээр ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн сургуульд уулын инженер, маркшейдер мэргэжил эзэмшжээ. УИХ-ын нэгдсэн чуулганаар (2020.07.08) сайд нарт нэр дэвшигчдээс асуусан Парламентын гишүүдийн асуулгын уул уурхайн салбартай холбогдолтой асуудлыг тоймлон хүргэж байна.
  • Уржигдар 10 цаг 54 минутад
    Австрали улс нь Хятадын   хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7%-тай тэнцэнэ.  Гэвч шинэ коронавирусын өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй.
  • Уржигдар 10 цаг 47 минутад
    Монголбанк 2020 оны зургадугаар сард 2.3 тонн үнэт метал худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тонноор өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тонн үнэт металын 9.1 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна. 2020 оны зургадугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт метал худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт метал худалдан авлаа.