Mining The Resources
Minding the future
Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Зах зээл

Коксжих нүүрсний улирлын гэрээт үнэ 93 долларт хүрч буув

Японы ган үйлдвэрлэгчид болон Австралийн нүүрсчдийн хооронд улирал бүр хийгддэг коксжих нүүрсний гэрээний үнэ оны гуравдугаар улиралд тонн тутам нь 93 ам.доллар байхаар талууд тохиролцжээ. Энэ нь өмнөх улиралд үнийн дүн 109.5 ам.доллар байсантай харьцуулахад 15%-иар буурсан дүн юм. Ийнхүү гэрээт үнэ багаар тогтсон нь коксжих нүүрсний шууд худалдааны ханш ч мөн адил доогуур тогтох төлөвийг тодорхойллоо гэсэн үг. Цаашид коксжих нүүрсний үнэ өснө гэсэн таамаг хэлэх шинжээчид байхгүй хэвээр байна.

2010 оноос 2012 оны сүүл хүртэл коксжих нүүрсний үнэ 200 ам.доллараас буурч байгаагүй бөгөөд Австралийн үерийн дараа буюу 2011 оны дундуур нэг тонн нь бүр 330 ам.доллар хүрч өсч байсан билээ. Ийнхүү үнэ буурч буй нь Австрали төдийгүй АНУ, Канад болон бусад орны коксжих нүүрс олборлогчдод тун хүндээр тусах нь дамжиггүй юм.


Б.Төгс