Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Оросын коксжих нүүрсний экспорт 73,8 хувиарч өсчээ 2035 он гэхэд нүүрсний хэрэглээ 70 хувьд хүрнэ гэсэн таамаглалыг Олон улсын эрчим хүчний агентлагаас /ОУЭХА/ дэвшүүлжээ. Дэлхийн нүүрсний зах зээлд ОХУ өөрийн байр суурийг тэлж бэхжүүлэх шинэ төслүүдээ бэлтгэж байгааг агентлагийн зүгээс онцолж байна. Тус улс 2012 оны дүнгээр дэлхийн нүүрсний зах зээлийн 12 хувийг хангаж, 130 сая тонн нүүрс нийлүүлжээ.
Kincora хайгуулын ажлаа эрчимжүүлнэ Дорноговь аймгийн баруун хэсэгт орших Хүрэл үнэг төслийг хэрэгжүүлж буй “Kincora Copper” компани хайгуулын ажлаа эрчимжүүлэхээр ажилдаа ороод байна. Тус компанийн хийж буй “Induced Polarization” буюу эсэргүүцэл, туйлшралаар чулуулаг, хүдрийн биетийг тодорхойлох судалгааны эхний үр дүнгүүд сайн үзүүлэлттэй гарч буй ажээ.
Монгол Улсын Хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал Монгол Улсын Хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал
Байгаль орчин, уул уурхай хоёрыг баланслуулна Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн төслийг УИХ-д өргөн бариад хоёр сарыг үдэв. Удахгүй эхлэх Намрын чуулганаар Бодлогын төслийг хэлэлцэн батална гэсэн хүлээлт салбарынханд буй. Бодлогын төсөл дээр бие даасан гурван Ажлын хэсэг ажилласан.
2016 оноос гүний ус ашиглуулахгүй Өмнөговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн долдугаар сарын хоёрны өдөр тогтоол гаргаж, 2016 оноос тус аймагт уул уурхайн үйлдвэрлэлд гүний ус ашиглахыг хориглосон юм. Энэхүү тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйгээс гадна УИХ, Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол хэмээн компаниуд үзэж байна. Тогтоолын талаарх зарим зүйлийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуунаас тодрууллаа.
ОУСК 25 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ Дэлхийн банкны группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорацийн 2013 оны санхүүгийн жилд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 25 тэрбум орчим ам.долларт хүрч, хувийн салбарт ажил эрхлэлтийг нэмэгдүүлэн, дэлхийн хэмжээний хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэн ажиллаж байна хэмээн тус корпораци өчигдөр мэдээлэв.
Уул уурхайн яам мэдээлэл хийв Уул уурхайн яамнаас “Ил тод уул уурхай” ээлжит хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Түлшний бодлогын хэлтсийн дарга А.Эрдэнэпүрэв, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ нар оролцов.
Дэлгэрхааны ордыг Prima Fluorspar худалдаж авна “FireBird Management” компанийн хөрөнгө оруулалт бүхий “Бэрх Уул” ХК-ийн эзэмшлийн Дэлгэрхаан жоншны ордыг “Prima Fluorspar” компани худалдаж авахаар болоод байна.
“Оюутолгой”-н зэсийн худалдаа гацжээ “Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэрт өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа ажээ.
Геологич хүн археологи, сансар, биологи, шашин гээд бүх чиглэлийн өргөн мэдлэгтэй болдог Геологийн ажил мэргэжлийн онцлог, геологичийн гэрэл зургийн хальснаа буулгасан зарим түүхээс сонирхон Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
”Эрдэнэс Оюутолгой”-нхон Лондоныг зорилоо ”Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд өөрчлөгдөөд удаагүй байгаа. Шинээр ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон Монголын талын гишүүд өнөөдөр Лондоныг зорьж байна.
“ICT Update 2014”, форум болно ITZone компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ”ICT Update -2014” уулзалт, форум 10 сарын 2-ны Лхагва гаригт Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд болох гэж байна.
”Mining Mongolia 2013” үзэсгэлэн нээгдлээ Уул уурхай, зам барилга, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь техник, тоног төхөөрөмжийн “Mining Mongolia 2013” үзэсгэлэн “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.
Оюутолгойн шалгалт дуусчээ “Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтыг шалгах Ажлын хэсгийн шалгалт дуусчээ. Шалгалтын дүнг Ажлын хэсгийн ахлагч Уул уурхайн сайд Д.Ганхуягт танилцуулаад байгаа бөгөөд удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэнэ.
Ашигт малтмалын хуульд ямар өөрчлөлт орох вэ Хоёр үндсэн өөрчлөлт орно. Стратегийн орд гэсэн ойлголт үгүй болно. Мөн лиценз олголтыг сонгон шалгаруулалтаар явуулдаг болно.
Кирсан Илюмжинов: Монголд төмөр зам барихад 10 дахин хямд Монголын шинэ төмөр замын төслийн 26 хувь буюу 2000 км замд 1,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах болсон “Еврази финанс” сангийн үүсгэн байгуулагч Кирсан Илюмжинов энэхүү төслийн талаар Оросын “Дождь” телевизэд ярилцлага өгсөн байна.
Хөрөнгө оруулалтын хуулийг шинжихүй “Хөрөнгө оруулалтын салхи Монгол улс руу эргэх болно” хэмээн Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Дисковер Монголд 2013” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцлов.