Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Зэсийн үнэ 56 жилийн өмнөх дээд амжилтаа давтлаа Зэсийн үнэ дахин өслөө. Даваа гаригт 7 дугаар сард нийлүүлэх зэсийн үнэ нэг фунт нь 5.1990 ам.доллар буюу нэг тонн нь 11,460 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо.
ОХУ, Хятад улс “Сибирийн Хүч-2” хийн хоолойн гэрээнд удахгүй гарын үсэг зурна МОСКВА, 5-р сарын 17 (Ройтерс) - ОХУ, Хятад нар удахгүй “Сибирийн Хүч-2” хийн хоолойн гэрээ байгуулна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак хэлснийг Интерфакс агентлаг иш татжээ. Энэхүү хоолойгоор Оросын хий Хятад руу нийлүүлэгдэнэ.
AI технологи уул уурхайн салбарт хувьсал авчирна  Дэлхийн уул уурхайн томоохон компаниуд хагас автомат удирдлагад шилжинэ. Уул уурхайд ашиглах техник технологиуд хиймэл оюун ухаанд суурилан ухаалаг, илүү боловсронгуй, өндөр чадвартай болж механикжсан байдал улам бүр буурч, хүний үүрэг оролцоо эрс багасна.  Ухаалаг системүүд  асар их хэмжээний тархсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх чадвартай бөгөөд уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтэрч, эрсдлийг бууруулах, аюулгүй ажиллагааны урьдчилсан шийдлүүдийг санал болгох зэрэг технологийн шийдлүүдээс үүдэн AI хөгжүүлэгчдийн өрсөлдөөн илүү боловсронгуй болно. 
2050 он гэхэд Япон улсын цахилгаан эрчим хүчний эрэлт 50%-иар өснө  2050 он гэхэд өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлт хэрэгцээг зохих хэмжээнд хангахын тулд Япон улс эрчим хүчний үйлдвэрлэлээ 35-50%-иар нэмэгдүүлэх шаардлагатай гэж Засгийн газар үзэж байна.
Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал үргэлжилж байна Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх сүүлийн үеийн технологийг танилцуулж, салбарын мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх IREEE 2024 Инновац, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашгийн олон улсын үзэсгэлэн, конференцыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн инновацийн газар, МҮХАҮТ-тай хамтран 2024 оны 5 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Мишээл экспод зохион байгуулж байна. 
БНХАУ-ын үйлдвэрлэл технологийн паркуудад ажиллалаа “Эрдэнэс монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөлөл БНХАУ-ын Ханжоу хот дахь, шинжлэх ухаан, технологийн 100 жилийн түүхтэй ололт амжилтаараа БНХАУ-даа төдийгүй Азид тэргүүлдэг Жөжяны их сургуулиар орж, үйлдвэрлэл технологийн парк байгуулсан туршлага, стратеги, инновац, аж үйлдвэржилтийн төлөвлөлтийг судаллаа.
Anglo American компани BHP-ийн тавьж буй саналаас  дахин татгалзлаа BHP-ийн 34 тэрбум фунт стерлингээр худалдаж авах хоёр дахь удаагийн саналыг Anglo American компани дахин хүлээж авсангүй. Өнгөрсөн сард 31 тэрбум фунт стерлингээр худалдан авах анхны саналаас татгалзсаны дараа Anglo American компанийн ТУЗ хуралдсан ч  хоёр дахь саналд хариу өгөөгүй байна гэж BHP мэдэгдэв.
С.Наранцогт:  Бид хүрэх газраа тодорхойлж “замын зураг”-аа гаргасан, түүнийгээ луужин болгон урагшилж байна “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөлтөд тусгагдсан Аж үйлдвэржилтийн цогцолбор байгуулах төсөл, Францын төрийн өмчит “Орано майнинг” компанитай үзэглэх Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрүүдийн  талаар   “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогттой ярилцлаа.
"Эрдэнэс Алт Ресурс" ХХК  онол практикийн бага хурал зохион байгууллаа “Эрдэнэс Алт Ресурс" компани 5 жилийн ойн хүрээнд "Эрдэнэс Алт Ресурс" ХХК "Өнгөрсөн, Одоо, Ирээдүй" сэдэвт  онол практикийн бага хурлыг  зохион байгууллаа. 
Филиппин никель боловсруулах үйлдвэрүүдээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна Хятад, АНУ зэрэг улсууд Филиппиний уул уурхайн салбарт хамтран ажиллах сонирхолоо илэрхийлж байна. Тус улс эрдэс баялгийн салбараа эрчимжүүлж, тэр дундаа  никель үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгоор боловсруулах 3 үйлдвэр шинээр барина хэмээн мэдэгдлээ.
Б.БИЛГҮҮН:  БАТАРЕЙ ХУРИМТЛУУРЫН ШИНЭ СТАНЦЫГ УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГНӨ Засгийн газраас эрчим хүчний шилжилт хийх цаг болсныг хүлээн зөвшөөрч, сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхлээд байна.  Эхний  шатанд “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийг хэрэгжүүлсэн юм.  2022 оны 8 дугаар сард шав тавьсан энэ төслийн нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрчим хүчний сайд тэргүүтэй салбарын төлөөллүүд оролцож байсан бол  өнгөрсөн оны 12 дугаар сард Батарей хуримтлуулах станц  ашиглалтад орж, төвийн сүлжээнд эрчим хүч нийлүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд ийнхүү амжилттай хэрэгжсэн Батарей хуримтлуурын станцын үр ашгийн талаар Төслийн инженер Б.Билгүүнээс тодрууллаа.  
 “Mining Week-Уул уурхайн 7 хоног” форум болон  “MinePro 2024” үзэсгэлэнгийн мэдээллийн түншээр The Mongolian Mining Journal ажиллана Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам  хамтран Mining Week-Уул уурхайн 7 хоног  форумыг 3 дахь жилдээ 2024 оны 10 дугаар сарын  7-13-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хятадын төмрийн хүдрийн импорт 1.9%-иар буурчээ Хятад улсын төмрийн хүдрийн импорт 2024 онд 1.17-1.18 тэрбум тонн байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оны 1.18 тэрбум тоннтой ижил байна гэж Бразилийн уул уурхайн Vale компанийн ахлах албан тушаалтан лхагва гарагт мэдэгдэв. Vale компанийн Зах зээл хариуцсан маркетингийн менежер Эдуардо Мелло Франко Сингапурт болсон уул уурхайн чуулганы үеэр “Ойрын хугацаанд Хятадын эдийн засагт тогтвортой байдал ажиглагдаж байгаа ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл ойрын хэдэн жилд удааширч байна.
Геологи, уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилд асар том шилжилт ажиглагдаж байна “Дижитал шилжилтийн гол цөм хиймэл оюун ухаан, зүйлсийн интернэт, машин сургалт, үүлэн технологи гэсэн 4   тулгуурт үндэслэн  AI /хиймэл оюун ухаан/ технологи уул уурхайн салбарт асар хурдацтай нэвтэрч байна. Тоолшгүй их өгөгдөлд дүн шинжилгээ хийж, хэрэгжүүлэх шийдлийг өндөр түвшинд боловсруулах чадвартай хиймэл оюун ухааныг ашигт малтмалын хайгуулаас олборлолт хүртэлх бүх шатанд ашиглах болсноор шийдвэр гаргах үйл явц богино хугацаанд  аюулгүй, оновчтой болж, олборлолтын явцад тоног төхөөрөмжийн эвдрэл саатлаас сэргийлэх зэргээр бүтээмжийг нэмэгдүүлэх олон давуу тал бий болно” хэмээн  “Digitalization in Mining Mongolia” хурлыг  санаачлагч А.Мөнхбадрал   онцолсон юм.  
Сэргээгдэх эрчим хүч дэлхийн цахилгаан эрчим хүчний 30 гаруй хувийг бүрдүүлж байна Өнгөрсөн жил салхи, нарны эрчим хүчний үйлдвэрлэл эрчимтэй өссөний дараа анх удаа дэлхийн нийт цахилгааны 30 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүч эзэллээ.
Хариуцлагагүй уул уурхайгаас болж сүйдсэн 187 га газарт нөхөн сэргээлт хийж эхэллээ Дархан-Уул аймгийн Шарын голд байрлах Хургадын ам, Хар ямаатын хэсэгт техникийн нөхөн сэргээлт хийж байна. Уул уурхайн улмаас олон жил орхигдсон 180 орчим га талбай олон жилийн турш ашиглалтаас гарч, хүн мал байтугай ан амьтан ч явахын эцэсгүй нүд халтирам дүр зурагтай он оныг үджээ. Шарын голын хөндийн үзэсгэлэнт байгалийг сүйтгэж, хуш, хус бүхий ойн санд тулган ухаж сэндийчсэн энэ газрыг Оюу толгой компанийн тусламжтай  ийнхүү эргэн ашиглахаар болж байна. 
Конго улсын Хятадтай байгуулсан 7 тэрбум долларын дэд бүтцийн гэрээ зэсийн үнээс хамаарна Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс Хятадын компаниудтай ашигт малтмалын гэрээгээ шинэчлэн байгуулсан бөгөөд уг гэрээний  хүрээнд дэд бүтцэд 7 тэрбум долларын
Биржээр борлуулсан нүүрсийг Мандал боомт хүргэх тээвэр өнөөдрөөс эхэллээ Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд Монгол Улсын төмөр замын сүлжээгээр 45.5 сая.тонн ачаа тээвэрлэх зорилт дэвшүүлсэн.
Нүүрсний экспорт өсч, алтны үнэ тогтвортой байна “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 4 дүгээр сард 1050181.60 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоов.
Хятадын цөмийн хүчин чадал нэмэгдсээр байна АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлагаас (ЭХМА) саяхан гаргасан тайланд, Хятадын цөмийн эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал сүүлийн арван жилд 34 ГВт-аар нэмэгдсэн гэжээ. Энэхүү өсөлт нь цөмийн шинэ станцууд ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой юм. 2024 оны 4 дүгээр сарын байдлаар Хятадад нийт 53.2 ГВт хүчин чадалтай 55 цөмийн реактор ажиллаж байна. Одоогоор нэмж 23 реактор шинээр баригдаж байна.
26 27 28 29 30 31 32