Шинэ мэдээ
Аж үйлдвэрлэлийн хувьсгал өрнүүлж, импортлогчоос үйлдвэрлэгч улс болъё
Монгол Улс уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийнхөө эхэн үетэй зэргэцүүлээд шахуу 20 гаруй жилийн өмнөөс хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудалд анхаарч, 2003 онд анх энэ чиглэлийн төрийн бодлоготой болж байсан түүхтэй. Зургаан жилийн дараа буюу 2009 онд Үйлдвэрлэл, технологийн парк байгуулахтай холбоотой хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн хэдий ч хуулийн хэрэгжилт тун хангалтгүй явсаар ирлээ.
Хөнгөн цагааны үйлдвэрлэлээр Хятад тэргүүлж, Орос хоригт орлоо
Энэхүү инфографик нь 2024 оны 1-р сард нийтлэгдсэн АНУ-ын Геологийн албаны (USGS) хамгийн сүүлийн үеийн Эрдэс баялгийн түүхий эдийн хураангуй мэдээний мэдээлэлд үндэслэн дэлхийн улсуудын 2023 онд үйлдвэрлэсэн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн хэмжээг харуулжээ.
Узбекистан улстай уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэх боломжуудыг ярилцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан улсад хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд тус улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов, дэд сайд Ж.С.Файзуллаев нараар ахлуулсан төр-хувийн хэвшлийн төлөөлөл манай улсад ирж ажиллалаа. Энэ үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудтай уулзаж, уул уурхайн салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийн талаар санал солилцов.
Г.ЁНДОН: ЗЭСИЙН БАЯЖМАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ИРЭЭДҮЙН НӨӨЦИЙГ СОРЧЛОХГҮЙ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ
Юуны түрүүнд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах үйлдвэрүүдийн эхлэлийг тавьсан “Дөрвөн модны бүтэц” хэмээх суурь концепцийн талаар энд цухас дурдах хэрэгтэй. Дэд бүтцийг тодорхой хэмжээнд хөгжүүлсөн, хүн амын суурьшлын бүстэй ойр, хэд хэдэн байршилд хүнд үйлдвэр барих талаар 2020-2024 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, УИХ ын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн чуулганаар хэлэлцэн баталж, бодлогын түвшинд шийдвэрүүд гарч байсан
БАЯЛАГТАА ЭЗЭН БОЛОХ НЭГ АЛХАМ
Газрын хэвлийн баялгаас олж байгаа ашгаа иргэддээ тэгш, шударга, хүртээмжтэй хуваарилж, ирээдүй хойч үедээ өв үлдээх тухай олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг парламентын хугацаа шувтрах үед буюу 2024 оны 4 дүгээр сарын 19-нд баталлаа. Сонгууль хаяанд ирсэнийг ч хэлэх үү, он удаан жил яригдсан дээрх хуулийн төслийг Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлж, хагас сар хүрэхгүй хугацааны дотор батлав.