Шинэ мэдээ
Их долоогийн үр дүнд хурдан хүрэх Монгол-Германы түншлэлийн хурал
Уул уурхайн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр хамтран Их долоогийн “Үр дүнд хурдан хүрэх Монгол – Германы түншлэл” Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын дундын үр дүнгийн бага хурал 11 сарын 10, 11-нд “Шангри ла” зочид буудалд болно.
Орон нутгийн Шилдэг сэтгүүлчийг шалгаруулав
The Mongolian Mining Journal сэтгүүлийн Редакци “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслөө дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Хойд бүсийн таван аймаг, Баруун бүсийн долоон аймгийн нийт 47 сэтгүүлч сургалтад хамрагдав.
Залуу геологичид өрсөлдлөө
Монголын геологичдын дунд хоёр жил тутамд ажил мэргэжлийн уралдаан болдог уламжлалтай. Энэ жил уг уралдааныг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тогосын голын хөндийн Хар толгойн энгэрийг сонгожээ.
Химийн хор нөлөө ба хүнцэл
“ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ” төслийн шалгаруулалтад ирсэн бүтээл
Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал” телевизийн сэтгүүлч Ц.Ундармаа
Шинэ Бондын роудшоуд мордоно
Чингис бондыг зарцуулсан төмөр замын төслийн Гэрээг Цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж, холбогдуулан зарим хүнийг сэжигтнээр хорьсон энэ үед шинэ бонд гаргах асуудал ид яригдаж байна.
Эрдэнэтчүүд үйлдвэрийн хаягдлаар амьсгалж байна
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаягдал цагаан тоосны дэгдэлт энэ жил их байна. Энэ асуудалд ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол иргэд эрүүл мэндээрээ хохирсоор байна. Гэсэн ч үйлдвэрийн зүгээс энэ жилдээ цагаан тоос дарах ажилд зарцуулах хөрөнгө байхгүй гэж мэдэгдсэн.
Бодит мэдээлэл муу байгаагаас хүмүүс төөрөлдөж байна
Казах түмний үндэсний баярын тухай сурвалжлагаа эрхэм уншигч танаа түрүүчийн дугаартаа толилуулсан билээ. Тэрхүү сурвалжлага хийх хооронд Ноён уул, Гацуурт ордын талаархи нутгийн иргэдийн яриа сэтгүүлч миний чихийг дэлсэн явлаа.
“Иргэн баян бол улс баян” гэдэг дээ...
Манай сонины “Иргэдийн индэр” буланд Баянгол сумын Ажилгүйчүүдийн холбооны тэргүүн Г.Шараа оролцон, өөрийн санал бодлоо “Хараагийн мэдээ” сонины уншигчидтай хуваалцаж байна.
Бидний ярих сэдэв бол үр өгөөж, үнэ цэнэ...
Улс оронд маань эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэдийн амьдрал мэдэгдэхүйц хүндэрч байна. Шийдлийн Засгийн газрын шинэ Ерөнхий сайд маань иргэдээ “бүсээ чангал” хэмээн уриалж, бид ч “бүсээ чангалсаар л”...
“Англо Американ” Монгол дахь салбараа хаана
Дэлхийн уул уурхайн тэргүүлэх компаниудын нэг “Англо Американ” компани Монгол дахь салбараа хаахаар болжээ. 2012 онд “Англо Американ Монголиа” ХХК-ийг байгуулсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 31 гэхэд уг компаниа хааж, Монголоос гарах юм байна.
Орон нутагтай байгуулах загвар гэрээг хэлэлцүүлнэ
2014 оны 7 дугаар сард Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын орон нутагтай хамтран ажиллах гэрээний загварыг Засгийн газар батлахаар болсон билээ.