Mongolia Mining 2018: Transwest том оврын Комацу экскаватор, шинэ загварын авто самосвал танилцуулна

2018-03-15 11:35
Mongolian Mining-2018 үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгч “Трансвест Монголиа” ХХК-ийн Худалдаа, Маркетинг хариуцсан захирал Д.Болдсүхээс тус арга хэмжээнд хэрхэн оролцох талаар нь тодруулсан юм.

“Трансвест Монголиа” компани Mongolia Mining үзэсгэлэнд хэзээнээс оролцож байна вэ? Үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байгаа вэ?

Бид Японы Комацу брэндээр тус үзэсгэлэнд 4 дэх жилдээ дараалан оролцож байна. Жилээс жилд оролцогч байгууллагууд болон цар хүрээ нь өсөн нэмэгдэж ирсэн учраас үзэсгэлэнд ач холбогдол өгч оролцож байгаа.

Mongolia Mining үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр хоёр дахь жилдээ ажиллах гэж байна. Ивээн тэтгэгч компаниар оролцохын ач холбогдол нь юу вэ?

Манай компанийн алсын хараа бол Монголын зах зээл дээр уул уурхайн техник тоног төхөөрөмжийн шилдэг нийлүүлэгч болох. Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцохын хамгийн гол ач холбогдол нь уул уурхайн компаниудад зах зээл дээр эзэлж байгаа байр сууриа бататган таниулах, богино хугацаанд тоног төхөөрөмжийн зах зээл дээр хамгийн нөлөө бүхий тоглогч болсныг илтгэн харуулах, чанар, үнэ, үйлчилгээний хувьд өөрийн өвөрмөц онцлогтой япон техникийг Канад, Австрали менежментээр монгол залуучуудын ажлын арга барилд хэрхэн амжилттай нэвтрүүлж байгаагаа сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм. Иймээс ч бид үзэсгэлэнг ивээн тэтгэж, санхүүгийн хувьд дэмжиж туслахаас гадна зохион байгуулагчдад өөрсдийн зүгээс ач холбогдолтой санал зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Цаашид Mongolia Mining шиг олон улсын чанартай, зохион байгуулалт сайтай үзэсгэлэн яармаг тогтмол зохион байгуулагдаасай гэж боддог.

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

Комацу үйлдвэрээс жил бүр технологийн дэвшлийг агуулсан маш олон шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлдэг. Бид энэ удаа том оврын Комацу экскаватор, шинэ загварын авто самосвал танилцуулах үзүүлэн бэлтгэж байна.

“Трансвест Монголиа” компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү?

Япон инженерийн оюун ухаанаар бүтсэн техник тоног төхөөрөмж, авто машиныг монголчууд бид сайн мэддэг боллоо. Энэ нь ч манай борлуулалт, ажлын амжилтад шууд тусч байна. 2017 он манай хамт олны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. 2018 энэ амжилтаа бататган ахиулж, Монголд анх удаа Герман дахь Комацугийн үйлдвэрээс том оврын дизель болон цахилгаан экскаватор, Япон улсад үйлдвэрлэсэн дунд оврын автосамосвал, экскаватор, бульдозер, авто грейдэрийг алт, нүүрс, зэс, төмрийн хүдрийн олборлолт хийдэг уул уурхайн компаниудад нийлүүлэн ажиллаж байна.

Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгч томоохон компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ?

Ойрын жилүүдийг бид маш өөдрөгөөр харж байгаа. Ялангуяа Монгол улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, уул уурхайн том төслүүдийг хөдөлгөх, Баялгийн сангийн талаарх Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын санал санаачилга зэрэг нь уул уурхайн салбарт дорвитой эерэг өөрчлөлт авчрах нь дамжиггүй. Түүнчлэн дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн эрэлт хэрэгцээ, үнийн өсөлт нь Монгол улс шиг уул уурхайгаас төсвийн зонхилох орлогоо бүрдүүлдэг оронд маш таатай он жилүүдийг авчрах болов уу гэсэн хүлээлттэй байна. Түүнчлэн дэлхий нийтийн чиг хандлага хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд чиглэж, ашигт малтмалын өртөг зардлыг бууруулж, байгаль орчинд хор нөлөө багатай техник технологи ашиглах шаардлага тулгарч байгаа нь манай хамт олны алсын хараа, ирээдүй хэтийн төлөвтэй яв цав нийцэж, энэ нь эргээд манай компанийн хувьд том давуу тал болж байгаа юм.
 
Танд баярлалаа.


Сэтгэгдэл байхгүй байна

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 22 цаг 16 минутын өмнө
    Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн  АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт   хүрч чадсан талаар арванхоёрдугаар  сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах  байснаа цуцаллаа.  Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна. 
  • 2020-01-17 19:42
    Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
  • 2020-01-17 16:09
    2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм. 
  • 2020-01-17 13:11
    2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
  • 2020-01-17 12:56
    Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.