Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Тэнгэр уулын тэмдэглэл Бишкек хорин хэмийн дулаантай угтлаа. Гэхдээ эндэхийн цаг уур харьцангуй. Өдөр нь 20 хэмийн дулаан байснаа орой нь бороо орж, шөнө нь цасаар шуурч маргааш нь тэг хэм хүрч огцом хүйтэрнэ.
“Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын шугамын чигийг тогтоов “Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа.
Роснефть”-ийн 19,5%-ийг Сингапурын компани удирдана Мэдээллийн дагуу “QHG Shares” нь Оросын газрын тосны магнат компанийн 19.5%-ийг удирдах эрхийг 2016 оны 12 дугаар сарын 15-нд авчээ.
Австралийн төмрийн хүдрийн экспорт буурна Төмрийн хүдрийн үнэ огцом буурах магадлалтай тухай Австралийн эрх баригчид мэдэгдэл тус улсын уул уурхайн компаниудын хувьцааны ханшийг унахад нөлөөлжээ.
BHP Billiton компанийн удирдлагууд АНУ-ын шинэ Ерөнхийлөгчтэй уулзав АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд Ерөнхийлөгч Майкл Пенс нар BHP Billiton компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Жак Насер, Гүйцэтгэх захирал Эндрю Маккензи нар хүлээн авч уулзсан байна.
Байгаль орчны ”баталгаажаагүй” аудит Тогтвортой хөгжлийн тухай эрчимтэй ярилцаж хэлэлцэн байгаа өнөө цаг үед байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлдэг уул уурхай болон үйлдвэрлэлийн явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг чанаржуулахын тулд зарим тодорхой зохицуулалтууд хийх шаардлагатай байна.
Уул уурхайн хуулийн төслийн үзэл баримтлалыг баталжээ Ашигт малтмалын олборлолт, хаалт, нөхөн сэргээлт зэрэг уул уурхайн мөчлөгүүдийг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн орчин дутагдалтай байгааг гадаад, дотоодын мэргэжилтнүүд шүүмжилсээр ирсэн явдалд цэг тавих шинэ хуулийн төслийг боловсруулж эхэлжээ.
Уул уурхайн засаглал нь юмсыг удирдах арга замын тухай санаа юм Байгалийн баялгаа оновчтой ашиглахаар зорьж буй улс орнуудын хувьд уул уурхайн засаглалын чанарыг сайжруулах нь хамгаас чухал болоод байгаа билээ. Уул уурхайн засаглал болон бусад сонирхолтой асуудлаар Дэлхийн Банкны Эрдэс баялгийн салбарын тэргүүлэх мэргэжилтэн Брайн Ландтай Mongolian Mining Journal-ын Б.Төгсбилэгт ярилцлаа.
Трамп ба дэлхийн эдийн засаг Түүний ялалтыг дэлхийн зах зээл ихэд цочирдон хүлээж авсан юм. Санхүүгийн гол индексууд унаж, долларын ханш араасаа евро, иен, песог чангааж, газрын тосны үнэ дагаж уруудсан.
Тавантолгойн шинэ нөхцөл Дэлхийн коксжих нүүрсний томоохон орд болох Тавантолгой төслийг хөдөлгөж, бүрэн утгаар нь ашиглах эрмэлзэл үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайдуудад байсан юм. Тэд Тавантолгойн хувь заяаг шийдэх өөр өөрийн хувилбар, арга замыг санал болгож, тэр тоолон нөхцөл шаардлагууд өөрчлөгдсөөр иржээ.
ОХУ-ын “Эрчим Хүчний Стратеги-2035”-д хийсэн судалгаа Монгол Улс түлш эрчим хүчний асар их нөөц баялагтай. Манай хойд хөрш ОХУ нь түлш эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бол өмнөд хөрш БНХАУ хэрэглээгээрээ тэргүүлдэг. Тиймээс тэдгээрийн бодлогод нийцтэй, зөрчилгүй, харилцан уялдаатай байдлаар Монгол улсын түлш эрчим хүчний салбар хөгжих нь зүй ёсны хэрэг юм.
MMC-ийн өрийн бүтцийн шинэчлэлийн гэрээг эцэслэн баталлаа Өнгөрсөн сарын эхээр Өмнийн говийн Ухаахудаг коксжих нүүрсний уурхайд олборлолт явуулж буй “Энержи Ресурс” их өрийн дарамтаасаа ангижрах үндсэн даваагаа давж, зээлдүүлэгчид нь өрийн бүтцийг шинэчлэх саналыг ерөнхийд нь дэмжсэн тухай мэдээ цацагдсан билээ.
Зүүнбаян-Ханги чиглэлд төмөр зам барина “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
Өрөмдлөгийн холбоо 20 жилийн ойгоо тэмдэглэлээ Монгол Улсын Өрөмдлөгийн холбооны 20 жилийн ойд зориулсан “Өрөмдлөг-2016” олон улсын эрдэм шинжилгээ, онол-практикийн XVIII хуралд өчигдөр ШУТИС-ийн Төв номын сангийн хурлын танхимд боллоо.
Ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгоно “Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхлэх компаниудын ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил тод болгох нь” хэлэлцүүлэг өнөөдөр Blue Sky зочид буудалд болж байна.
Тавантолгойн хэлэлцээний ажлын хэсэг түншлэлтэй уулзав Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр түншлэлтэй уулзлаа.
ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн хуралдаан боллоо Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл жил бүр хуралдаж ОҮИТБС-ын нэгтгэл тайлан, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайланг баталдаг. Үндэсний зөвлөлийн 15 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.
“Vale” компанийн S11D төслийн олборлолт эхэллээ Бразилийн Байгаль орчин хамгаалах агентлагаас тус улсын Пара мужид төмрийн хүдрийн S11D орд газарт олборлолт явуулах 10 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг “Vale” компанид олгосон байна.
Япон, Орос нүүрсний төсөл хэрэгжүүлнэ Японы “Sojitz” корпораци, Оросын “Восточная горнорудная компани”-тай хамтран Сахалины аралд нүүрсний төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Токио хотноо үзэглэлээ.