Шинэ мэдээ
Си Жинпин коронавирус Хятадын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэлтэйг санууллаа
Даваа гаригт (02.03)Хятадын Коммунист намын хоёр дахь хурал болсон байна. Энэ үеэр БНХАУ-ын дарга Си Жинпин коронавирусын дэгдэлтийг дарахын тулд бүх шатны байгууллагууд хамтран ажиллах шаардлагатайг хэлжээ. Мөн үхлийн аюулт энэхүү вирус нь Хятад улсын нийгмийн тогтвортой байдалд нөлөөлж болзошгүйг сануулав. Энэ жилийн зорилт нь дундаж давхаргыг нэмэгдүүлэх гэдгийг Коммунист намын удирдлага хэллээ. Хятадад үүссэн нөхцөл байдлаас үүдэж тус улсын удирдлагууд сүүлийн жилүүдэд дээд хэмжээний уулзалтуудыг ойр ойрх зохион байгуулж байгаа юм. Мөн коронавирусийн халдвараар нас барагсдын тоо 400 зуу хол давсан нь Хятадын хөрөнгийн биржүүдэд хувьцааны үнэ унахад нөлөөлж байна.
Төмрийн хүдрийн ханш гурван сарын доод түвшинд хүрэв
Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн ханш өчигдрийн байдлаар 6.1%-иар буурч 81 ам.доллар/тонн-д хүрснээр сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд очлоо. Даваа гаригт(02.03) Хятадын Цагаан сарын дараах анхны өдрийн арилжаа байсан. Хятадын Төрийн зөвлөл Цагаан сарын баярын амралтыг анх нэгдүгээр сарын 24-30-ны өдөр байсныг хоёрдугаар сарын 2-ны өдөр болгон сунгасан билээ.
Эдийн засгийн өсөлт уул уурхайн шинэ тэсрэлтээс хамаарна
Монгол авлигагүй, аз жаргалын индексээр дэлхийд эхний 10 орны тоонд багтана. Энэ бол урт хугацааны хөгжлийн “Алсын хараа 2050” бодлогын суурь зорилтуудын нэг. Мэдээж, инноваци, технологид суурилсан мэдлэг, эдийн засгийг солонгоруулах, ногоон хөгжлийг дэмжих өөдрөг зорилтууд ч энд багтжээ. Тус баримт бичгийн төслийг энэ өдрүүдэд төр засаг хэлэлцэж байна. Засгийн газар дэмжиж УИХ-д өргөн барьлаа. Хөгжлийн “Алтан гадас” хэмээн Ерөнхий сайд тодорхойлсон энэхүү бодлогоор, 30 жилийн дараа Монгол Улсын ДНБ 6.1 дахин нэмэгдэн нэг хүнд ногдох ДНБ 15 мянган ам.долларт хүрч, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын босгыг давна. Дараагийн 30 жилийг төсөөлөхийн тулд өнөөдөр хаана явж байгаагаа мэдэх учиртай.
Монголбанк: Нэгдүгээр сард 1.8 тонн алт худалдан авав
Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт метал авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт метал худалдан авч байсантай харьцуулахад 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт метал худалдсан авсан ба үүнээс 1,810 кг нь алт, 1,747 кг нь цагаан мөнгө байсан. Монголбанк 2020 оны нэгдүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт метал, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металыг тус тус худалдаж авсан байна.
Байгаа оноогүй “Баялгийн тэгш хуваарилалт”
Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, ард түмэнд тэгш шударгаар хүртээх зарчмыг Үндсэн хуульдаа тусгаад хоёр сар гаруй хугацааг үдэж байна. Ихээхэн маргаан дагуулсан ч төрийн дээд түвшинд эв зүйгээ ололцон байж байгалийн баялгийг “төрийн, нийтийн” өмчийн хэлбэрээр ашиглах хамтын зохицуулалтыг эцэг хуульдаа мөн тодотгон шигтгэсэн. Монголын баялаг “нийтийн өмч” байх ёстой гэсэн ухагдахууныг Төрийн тэргүүний зүгээс зүтгүүлж оруулсан билээ. Гэхдээ УИХ-аар баталж, Ерөнхийлөгчийн ёсчлон баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг таван сарын дараа, 25-ны билэгт сайн өдрийн морин цагаас нийтээр албан ёсоор дагаж мөрдөх учиртай. Өнөөдөртөө бол эдгээр заалт хэрэгжээгүй гэсэн үг. Эндээс нэг сонирхолтой зүйл харагдана.
Зэс, газрын тосны ханш коронавируст “ниргүүлж” байна
Өнгөрсөн арванхоёрдугаар сард Хятадын Хүбэй мужийн нийслэл Ухань хотод шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин гарсан. Уг өвчин анхандаа зөвхөн амьтнаас хүнд халдана гэгдэж байсан ч нэгдүгээр сарын 20-нд хүнээс хүнд халдварладаг болохыг Хятадын Үндэсний эрүүл мэндийн комиссоос мэдэгдсэн билээ. Уг мэдээлэл цацагдаж, өвчний тархалтын хэмжээ хурдацтай нэмэгдэхийн хэрээр дэлхийн түүхий эдийн зах зээлд огцом савлагаа үүсээд байна.
“Степ гоулд” Хөгжлийн банкнаас 3 сая ам.доллар татна
Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт орших Алтан цагаан овоо алтны үндсэн ордын төсөл хэрэгжүүлж буй “Steppe Gold” (TSE:STGO) компани “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-иас 3 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр болсон талаараа (01.22) мэдээллээ. Тодруулбал Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм ассет менежмент ҮЦК”-ийн удирдлага дор ажилладаг “Монголын үндэсний хөрөнгө оруулалтын сан ХОС ТЗК”-иас (Mongolian National Investment Fund PIF SPV) уг хөрөнгийг татан төвлөрүүлж байна. Ингэснээр тус компани нь энэхүү сангаас хөрөнгө татан төвлөрүүлсэн анхны компани болж байна.
“Building Mongolia 2020” барилга, зам тээвэр, эрчим хүчний хурал болно
"Build Mongolia 2020" буюу "Бүтээн байгуулалт-2020" барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны дөрөвдүгээр сарын 13 – 15-ны өдрүүдэд Буянт–Ухаа Спортын ордонд зохион байгуулна.
Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч гурван өдрийн турш бараа материал, техник технологи зэргийг дэлгэн үзүүлэхээс гадна яамдын төлөөллүүд дээрх салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн зохион явуулна.
Асгатын мөнгөний ордоос технологийн дээж авч байна
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-нд Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлж, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болсон юм. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан Ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж, одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ.
“Газрын ховор элемент” хөтөлбөрийг боловсруулж байна
Монгол орны газрын ховор элементийн геологи, хайгуулын судалгааг идэвхжүүлэх, нөөц өсгөх, ашиглах, үйлдвэрлэл, техник, технологийг хөгжүүлэх, салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, салбарын хөгжлийг дэмжих, боловсон хүчнийг чадавхижуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор “Газрын ховор элемент” хөтөлбөрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулж байна. Тус яамны хурлын танхимд өнөөдөр уг хөтөлбөртэй холбоотой талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой саналуудыг тусгахаар ажиллаж байна.
Эрдэс баялгийн салбараас 2019 онд ₮2.9 их наяд-ыг төсөвт төвлөрүүлэв
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2019 оны гүйцэтгэлээр 11.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наяд төгрөг буюу 18.6%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 590.7 тэрбум төгрөг буюу 25.4%-иар өссөн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 570.05 тэрбум төгрөг буюу 27.8%-иар өссөн байна. Гэхдээ энэ дундаа цайр болон бусад ангилалд багтах эрдсийн татварын үзүүлэлт буурчээ.
Трампын "парадокс"
Тэргүүлэх эдийн засагтай хоёр гүрэн АНУ-Хятадын хооронд хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг эцэслэх тухай эхний шатны хэлэлцээрт хүрч чадсан талаар арванхоёрдугаар сарын 13-нд талууд албан ёсоор мэдэгдэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараа хүрэн метал буюу зэсийн ханш Лондоны металын бирж дээр 6000 мянган ам.доллар/тонн-ын босгыг хол давж тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Газрын тосны ханш ч өсөх шинжтэй болж ирлээ. АНУ нь арванхоёрдугаар сарын 15-нд Хятадаас импортолдог 160 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд “торгууль” болгож нэмэлтээр 15%-ийн татвар ногдуулах байснаа цуцаллаа.
Гэхдээ АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар Хятадын 250 тэрбум ам.долларын импортын татварын хувь хэмжээг 25%-иар хэвээр үлдээж, харин 120 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварын хувь хэмжээг 7.5% руу буулгаж байгааг мэдэгдээд (2019.12.13) байна.
Оюутолгойн алт үйлдвэрлэл 2020 онд 40%-иар буурна
Оюутолгой төслийн зэс үйлдвэрлэл энэ онд 140-170 мянган тонн, алт үйлдвэрлэл 120-150 мянган унцаар хэмжигдэх тухай “Туркойз Хилл Ресурс” компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайландаа онцолжээ. 2020 онд Оюутолгой уурхайн алтны үйлдвэрлэл өнгөрсөн оныхоос даруй 40 орчим хувиар буурахаар байгаа нь ил уурхайн бага агуулгатай хүдрийн олборлолт үргэлжлэхээр байгаатай холбоотой юм. Харин зэсийн үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн оны дүнгээс ахиу гарах төлөвтэй байгааг Туркойз Хилл онцолжээ. 2020 оны тухайд далд уурхайн нэвтрэлтээс гаргасан хүдрийн биетийг боловсруулж эхэлнэ гэдгийг тус компани тэмдэглэжээ.
Хятадын газрын ховор металын экспорт буурчээ
2019 онд Хятад 46.33 мянган тонн газрын ховор метал экспортолсон нь 2015 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болохыг тус улсын Гаалийн Ерөнхий газраас мэдээлжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 3657 тонн газрын ховор метал экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 32.5%-иар буурчээ. Энэхүү бууралтыг Хятадын шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт буурч, Япон, АНУ болон Европын Холбооны аж үйлдвэрлэл саарч буйтай холбон тайлбарлаж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчилтэй шууд холбоогүй гэдгийг ч тэмдэглэж байгаа юм.
2019 онд нүүрсний экспорт 9.9%-иар өсч, 3.1 тэрбум долларт хүрэв
2019 онд Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 13.7 тэрбум ам.долларт хүрсэн нь 2018 онтой харьцуулахад 6.7%-иар нэмэгдсэн тухай Үндэсний статистикийн хороо (ҮСХ) мэдээллээ. Үүнээс экспортын үзүүлэлт 7.6 тэрбум ам.доллартай тэнцсэн бол импортын хэмжээ 6.1 тэрбум ам.доллартай тэнцсэн байна. Өөрөөр хэлбэл, импортын хэмжээ 2018 оныхтой харьцуулахад 8%-иар, экспортын үзүүлэлт 8.7%-иар нэмэгджээ. Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ нь 2018 оны үзүүлэлтээс 31.3% буюу 355.4 сая ам.доллараар өссөн үзүүлэлт төдийгүй гадаад худалдаа 2014 оноос хойш ашигтай гарч эхэлснийг ҮСХ онцлов.
АХБ: Шинэ Ерөнхийлөгч Масацугу Асакава ажлаа хүлээн авлаа
Азийн Хөгжлийн Банкны (АХБ) Захирагч нарын зөвлөл Масацугу Асакаваг өнөөдөр тус банкны Ерөнхийлөгчийн алба хашиж эхэлж байна. Япон Улсын Ерөнхий сайдын болон Сангийн сайдын тусгай зөвлөхийн албыг хашиж буй 61 настай Асакаваг АХБ-ны Удирдах зөвлөлөөс 10 дахь Ерөнхийлөгчөөр сонгосон юм.Тэрээр Сангийн дэд сайдын хувиар 2019 онд Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт, Фукуока хотод зохион байгуулагдсан “Их 20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны Ерөнхийлөгч нарын түвшний уулзалтуудад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнчлэн, дэлхийн эдийн засгийн хямралын дараахан зохион байгуулагдсан “Их 20”-ийн анхны дээд хэмжээний чуулга уулзалтад тухайн үеийн Ерөнхий сайд Таро Асогийн шадар туслахын хувиар оролцож байв.
АНУ-Хятадын худалдааны эхний шатны гэрээг үзэглэв
Сүүлийн 18 сарын хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрийн эцэст АНУ-Хятадын худалдааны дайныг "зөөлрүүлэх" томоохон гэрээнд талууд лхагва гаригт Цагаан ордонд үзэглэлээ. Энэхүү 86 хуудас бүхий гэрээнд АНУ-ын талаас Ерөнхийлөгч Доналд Трамп, Хятадын талаас Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ гарын үсэг зурсан байна. Гэрээ зурагдсан явдлыг Трамп АНУ-ын эдийн засгийн хувьд ялалт болсныг зарлажээ. Ингэснээр түүний хувьд 2020 оны сонгуулийн кампанит ажилдаа хэлэх үгтэй болж байна.
First Quantum: 2019 онд 702 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв
Канадын уул уурхайн “First Quantum” компани нь 2019 оны аравдугаар сард “Cobre Panama” уурхайн үйл ажиллагааг эхлүүлснээр зэсийн баяжмал үйлдвэрлэлээ өнгөрсөн оныхоос 15.8%-иар нэмэгдүүлж 702 мянган тоннд хүргэжээ. Энэ нь компанийн хувьд түүхэн дээд амжилт бөгөөд энэ онд уг амжилтаа 25%-иар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолжээ. Компани гурав дахь (“Cobre Panama”) уурхайн баяжуулах үйлдвэрээ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан ба уурхай энэ онд 285-310 мянган тонн зэсийн баяжмал, 120-130 мянган унц алт тус тус үйлдвэрлэх төлөвтэй байна.
“Рио Тинто” төмрийн хүдрийн уурхайн 275 сая долларын өргөтгөлийн төслийг эхлүүлнэ
“Рио Тинто” групп нь Баруун Австралийн Пилбара бүс нутагт төмрийн хүдрийн Western Turner Syncline уурхайн төслийн хоёр дахь шатыг хэрэгжүүлэх 275 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээг тус улсын “Monadelphous” болон “Lycopodium” зэрэг компаниуд хамтарсан “Mondium” компанитай үзэглэжээ. Гэрээний хүрээнд, “Рио Тинто” групп нь барилгын зураг төслийг боловсруулах, барилгын ажлыг гүйцэтгэнэ. Мөн газар доорх конвейерийн систем болон бусад дэд бүтцийг суурилуулна гэж “Rio Tinto Iron Ore” компанийн Ерөнхий захирал Крис Солсбери мэдэгдсэн байна. Уг ажлыг 2021 онд багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Дижитал шилжилт
XXI зуун гарсаар хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн том хөгжлийн үе тохиож байгаа ба үүнийг Цахим зуун буюу Дижитал эрин хэмээн нэрийдэх болжээ. Мөн түүнчлэн аж үйлдвэрийн IV хувьсгал ч гэж тодорхойлдог. Технологийн эрчтэй хөгжлийн үр дүнд хүн бүхэн харилцаа холбоотой болохоос гадна хүн-машин, бүр цаашлаад машин хоорондоо холбогдох болж мэдээллийн асар том давлагааг үүсгэх болов.
Технологийн энэхүү хөгжил нь хүмүүний ердийн хэрэглээнд хувьсгал авчрахаас гадна бизнес хийх уламжлалт арга зүй, тогтолцоо, загварт ч онцгой эерэг өөрчлөлтүүдийг авчрах болжээ. 12 салбарын 941 гүйцэтгэх удирдлагын дунд хийсэн судалгаанаас 29% нь “Дижитал давлагаа, технологийн нөлөөлөлд бизнес нь бага өртөнө” гэсэн бол эсрэгээрээ 30 гаруй хувь нь “Дижитал шилжилтийн нөлөөнд хүчтэй өртөнө” гэж хариулт өгсөн байна. Үүгээр ч зогсохгүй эдгээр салбараас 3 салбарын манлайлагчид “Энэхүү Дижитал шилжилтийн нөлөөллөөс болж ойрын 5 жилд тэргүүлэх байр сууриа алдах эрсдэлтэй байгаа” гэж хариулсан байна.