Шинэ мэдээ
Хямралыг сөрөх 5 их наяд
Дараалсан сонгууль болон улс төрийн зорилго агуулсан шийдвэрүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн гинжин хямрал харуулж байна. Эдийн засгийн шинэ сорилтын эсрэг төр засгаас оновчтой эрэмбэлсэн, өргөн цар хүрээтэй, ард иргэддээ хүрсэн бодлогыг хурдтай хэрэгжүүлэхийг энэ цаг үе тулгаж байна.
Улс орнуудыг дамнасан гинжин эдийн засгийн хямралын эхний чичиргээ Монголын эдийн засагт мэдрэгдэж эхэлснийг нэгдүгээр улирлын урьдчилсан үзүүлэлт харуулж байна. Эрчээрээ эхний хоёр сар ялимгүй өссөн гадаад худалдааны үзүүлэлт гуравдугаар сарын дундаас уруудав. Дотоодод доллар оруулдаг экспорт 44.2%-иар буурчээ. Үүнд шууд нөлөөлсөн эрдсийн экспорт, тэр дундаа нүүрсний нийлүүлэлт хоёр сар тэг зогсолт хийж энэ оны төсөвт төлөвлөсөн 42 сая тоннд хүрэх магадлал бага боллоо. Нүүрсний нийлүүлэлт буурснаар экспортын тэргүүлэгч эрдсээр зэс тодроод байна. Хэдийгээр Оюутолгойн зэсийн баяжмалын тээвэр тасралтгүй үргэлжилж байгаа ч экспорт 13%-иар буурчээ.
Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нүүрс экспортолж эхэллээ
Улсын Онцгой Комиссын (УОК) шийдвэрээр өнөөдөр (2020.03.30) Шивээхүрэн боомтоор онцгой горимоор нарийн зохион байгуулалт дор нүүрс тээврийг явуулж эхэллээ. “Нүүрс тээврийн жолооч Хятадад хоноглохгүй, ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тээврийн үйл ажиллагаа явагдана. Эхний ээлжинд өдөрт 130-150 тээврийн хэрэгсэл нэвтрүүлж гаргахаа холбогдох байгууллагууд бэлтгэл ажлыг хангалаа” хэмээн Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд мэдэгдэв.
Чалко: Хятадад Монголоос коксжих нүүрс импортлох хэрэгцээ их байна
“Монгол Нүүрс ассоциаци” дэлхий дахинд тархаад буй коронавирусын улмаас Монголын зогсонги байдалд ороод буй коксжих нүүрсний экспортын цаашдын төлөв, Хятадын нүүрсний импортын төлөв байдлыг хэлэлцэхээр олборлогч болон худалдан авагчдын төлөөллийг оролцуулсан онлайн хурал (2020.03.26) зохион байгууллаа. Уг хуралд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Нүүрс ассоциаци, дотоодын нүүрс олборлогч компаниудын төлөөлөл, Хятадын талаас импортлогч компаниуд, нүүрсний мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм. Хурлын үеэр цаашид Монголын нүүрсийг импортлох хэрэгцээ Хятадын талд их байгаа ч шинэ коронавирусын дэгдэлтээс нөхцөл байдал шууд хамаарахыг тус улсын худалдан авагч компаниудын төлөөлөл ярьж байна.
Б.Мөнхтөр: Үндэсний геологийн алба байгуулах асуудлыг бид олон жил судалсан
Монгол Улсад Үндэсний Геологийн Алба байгуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, хууль тогтоох байгууллагын зүгээс ч тодорхой шийдвэр гарлаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөртэй ММJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Үндэсний геологийн албыг байгуулах УИХ-ын тогтоол батлагдлаа. Олон жил яригдсан ч бодит ажил хэрэг болж чадахгүй байсан асуудал нэг тийшээ шийдэгдэж байна. Уг албыг байгуулахын гол ач холбогдол нь юу вэ?
Үндэсний геологийн албыг байгуулж, түүний бүтэц зохион байгуулалтыг бий болгох асуудал бараг 30 жил яригдсан.
Гашуунсухайт боомтоор нүүрс экспортолж эхэллээ
Монголын нүүрс экспортын гол суваг Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Тус боомтоор хоёрдугаар сарын 10-наас хойш буюу сар хагасын хугацаанд нүүрсний экспорт тасалдсан юм. Эхний ээлжинд Гашуунсухайт боомтоор өдөрт 70 машин гаргахаар төлөвлөжээ. Нүүрсний экспортыг гагцхүү чингэлэг тээврээр хийхдээ нэг машинд дунджаар 80 тонн нүүрс ачна гэдгийг Гашуунсухайт боомтын газар мэдээллээ. Чингэлэг тээврээр нүүрсний экспорт хийхдээ жолооч машинаас бууж, суух шаардлагагүй төдийгүй Хятадын талд нүүрстэй чингэлгийг хоосон чингэлгээр шууд солих юм. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлтийг чанд горимыг сахиж тухайн машин хилээр гарсан өдөртөө буцаж орж ирнэ.
Уул уурхайн салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 32.9%-иар буурлаа
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын 2020 оны хоёрдугаар сарын гүйцэтгэлийн талаарх статистик мэдээллийг олон нийтэд танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр 1.46 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6%-иар буурсан байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9%-иар буурлаа.
ҮСХ: Нүүрсний экспорт 2.6 сая тонноор буурчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гуравдугаар сарын дунд үеийн байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 29.3%-иар буурчээ. Энэ дотроо экспорт 898.8 сая ам.доллар, импорт 918.7 сая ам.долларыг эзэлсэн нь экспорт 44.2%, импорт 11.4%-иар тус тус буурсныг илтгэнэ. Монголын гадаад худалдаа оны эхний хоёр сард багахан ашигтай гарсаар ирсэн ч гуравдугаар сарын дунд үеийн байдлаар 19.9 сая ам.долларын алдагдалтай болж эхэлснийг статистик тоон үзүүлэлтээс харж байна.
Парисын хэлэлцээр ба Монголын уул уурхай
Парисын хэлэлцээрт 2015 онд 195 улс нэгдсэн бөгөөд энэхүү гэрээгээр дэлхийн уур амьсгалын дулаарлыг цельсийн 2 хэмд хязгаарлах, боломжтой тохиолдолд 1.5 хэмээс илүүгүй хэмжээнд барих зорилтыг дэвшүүлээд байгаа юм. Үүнд уул уурхай болон газрын тосны салбарууд хамгийн их хариуцлага хүлээх, түүнчлэн хамгийн их буруутан болон хувирч байгаа билээ.
Уул уурхайн компаниуд одооноос л хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгахаар бодитоор хөдөлж эхэлжээ. Зарим компаниуд 2030 он гэхэд 30 хүртэлх хувиар хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулахыг зорьж байна. Гэсэн ч энэ нь Парисын хэлэлцээрээр тогтоосон хэмжээнд хангалтгүй ажээ. Уул уурхайн салбарынхны хувьд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах олон хувилбар бий.
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ 200 хүртэлх төгрөгөөр буурах боломжтой
Засгийн газрын ээлжит бус хуралдааны газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэрийг (2020.03.19) УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар танилцууллаа. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой гэж сайд мэдээлэв.Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 65 орчим ам.долларт хэлбэлзэж байсан бол одоогоор 28-22 ам. доллар болж буурсан нь шатахууны хувьд хамгийн доод үнэд тооцогдож байна. Тэгвэл газрын тосны бүтээгдэхүүний үнэ 26 ам.доллар болжээ. COVID 19 вирусын улмаас, Монгол Улсад нэг болон хоёрдугаар сард шатахууны эрэлт бага байсан учраас нөөцөлж чадсан байна.
Зэсийн ханш 5200 ам.доллар болж буурав
Монголын экспортын хамгийн гол түүхий эд болсон зэсийн ханш Лондоны металын бирж дээр өчигдрийн байдлаар 5205 ам.доллар/тонн-ын ханштай хаагдсан байна. Энэ нь 2016 оны арваннэгдүгээр сараас хойших ханшийн хамгийн доогуур түвшин боллоо. Зэсийн ханш нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх үндсэн металд тооцогддог. Хэдийгээр зэсийн ханшийн түвшин бусад эрдэс түүхий эдтэй харьцуулахад харьцангуй уналт багатай буюу 5500 ам.долларын түвшинд хэлбэлзэж байсан ч ийнхүү буурах хандлагатай болж ирлээ. Зэсийн ханш буурч байгаа нь даваа гаригт (2020.03.16) COVID-19-ийн тархалтын улмаас Хятадын эдийн засаг ихээхэн агшсан тухай мэдээлэл цацагдсантай холбоотой. Тус улсын аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний гарц оны эхний хоёр сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.5%, экспорт 13%, жижиглэнгийн худалдаа 20.5%-иар тус тус буурчээ.
Я.Бат-Ирээдүй: Дэлхийн хурдацтай эдийн засагтай хөл нийлүүлэн алхъя гэвэл бид өөрсдөө хөгжих ёстой
Монголын Геологийн холбооны VI чуулган өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд хуралдаж, шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийн анхдугаар хурлын шийдвэрээр геологич Я.Бат-Ирээдүйг холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Геологийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа бэлтгэгдсэн туршлагатай мэргэжилтэнтэй MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
Та эхлээд өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?
Би геологийн салбарт 34 дэх жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид мэргэжлийнхээ дагуу ажиллаж ирсэн. Зах зээлийн нийгмийн шилжилтийн үеийн хүндхэн жилүүдэд ч өөрийн мэргэжлээрээ үнэнч зүтгэж ирсэн хүмүүсийн нэг гэж хэлж болно.
Далд уурхайн бүтээн байгуулалт удаашрав
Оюутолгой төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс” компани өчигдөр (2020.03.16) далд уурхайн бүтээн байгуулалтын явц COVID-19-ийн улмаас удааширч эхэлснийг мэдэгдсэн байна. “Рио Тинто” болон “Оюутолгой”-н багийн хувьд нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж буй коронавирусээс сэргийлэх арга хэмжээг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ.
Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл гаргахаар бэлтгэсэн
Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын 1 хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийхээр болсон. Түр журмыг хангасан тээврийн компаниуд нүүрс тээвэрлэлт хийх ба хоёр хилийн боомтоор өдөрт нийт 500 тээврийн хэрэгсэл нэвтрэх юм. Тодруулбал Гашуунсухайт боомтоор 300 тээврийн хэрэгсэл, Шивээхүрэн боомтоор 200 тээврийн хэрэгсэл гарч өдөртөө орж ирэхээр бэлтгэл байдлыг хангаад байна.
Эрдэнэс Тавантолгойн IPO-д тулгарах шинэ эрсдэл
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр зам 2020 оны есдүгээр сард ашиглалтад орж, нүүрсээ зөөж эхэлнэ гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдлээ. Ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн сонгуульд өөрийгөө сойхоор бэлтгэж эхэлсэн түүний хэлснээр бол төмөр замын ажил амжилттай яваа ба Хятадын нутгаар нүүрс зөөдөг тарифтай ижил нөхцөлөөр Алс Дорнодын далайн боомтод хүрэх тооцоо судалгаа, бэлтгэл ажлаа хэдийнэ хангасан гэнэ. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Эрдэнэс Тавантолгойн IPO-д хурдасгуур болж өгнө гэдэгт ч мөн салбарын сайд итгэл төгс хэлж байна.
Гэхдээ энэ бол түүний хувьд бүтэн жилийн өмнө хэлсэн үг бөгөөд өнгөрсөн хугацаанд IPO гаргах хүчин зүтгэл нь цаг хугацааны алдагдалд орж, шинээр үүссэн эрсдэлүүдэд түүртэж эхэлсэн нь нууц биш.
"Mongolia Mining 2020" олон улсын үзэсгэлэн түр хугацаагаар хойшиллоо
Mongolia Mining 2020 - Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн нь энэ оны 4 сарын 08-10 ны хооронд зохион байгуулагдахаар товлогдсон, бэлтгэл хангагдаж байсан. Гэвч дэлхийг хамарсан Корона вирусийн халдвар Монгол улсад илэрсэнтэй холбогдуулан үүссэн онцгой нөхцөл байдлаас үүдэн үзэсгэлэнг товлогдсон өдрөөс хойшлуулах болсноо үүгээр мэдэгдэж байна. Одоогоор бид тодорхой хугацаа зарлах боломжгүй ч үзэсгэлэнд оролцогч, хамтран ажиллагч байгууллагуудын ажилд аль болох таатай байхаар, уул уурхайн улирлыг угтан зохион байгуулахыг зорьж байна.Нөхцөл байдалтай уялдуулан, шинээр өдөр товлож, зохион байгуулах хорооны зүгээс үзэсгэлэн болох өдрөөс 30 хоногийн өмнө албан ёсоор зарлах болно.
Хятад эдийн засгийн өсөлтийг дэмжихэд 570 тэрбум доллар зарцуулах төлөвтэй
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусын аюулыг “цар тахал”-ын хэмжээнд хүрсэн болохыг албан ёсоор (03.11) зарласан. Энэ нь дэлхийн олон улс оронд халдварт өвчин эрчимтэй тархах үед хэрэглэдэг нэр томъёо юм. Үүнтэй холбоотойгоор Европын холбооноос АНУ руу чиглэх бүх нислэгийг нэг сарын хугацаатайгаар зогсоож байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. Уг шийдвэр баасан гаригаас (2020.03.13) хэрэгжиж эхэлнэ. АНУ-ын тус мэдэгдэл нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдэлтэй хүч хавсарснаар хөрөнгийн зах зээлд томоохон савлагаа үүсгээд байна. Өчигдрийн байдлаар АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд эрчимтэй буурч 1987 оны “хар даваа гариг”-аас хойш үзэгдээгүй их уналт үзүүлжээ. Тухайлбал Dow Jones Industrial Average индекс ганцхан өдрийн дотор 2300 нэгжээр буюу 10%-иар, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн S&P 500 индекс 9.51%-иар, NASDAQ-ийн биржийн Composite индекс 9.43%-иар тус тус буурсан байна. Европын гол индекс болох Euro Stoxx 600 индекс ч мөн 10 гаруй хувиар буурчээ.
SQM: Литийн ханш коронавирусын улмаас үргэлжлэн буурах төлөвтэй
Лити олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт бичигддэг Чилийн "SQM" компани цахилгаан автомашин болон дэвшилтэт технологи бүхий цахилгаан барааны зай хураагуурын гол орц түүхий эд болох литийн үнэ цаашид ч буурсаар байх төлөвтэйг мэдэгдлээ. Өмнө нь 2019 оны сүүлийн улиралд тус компанийн ашиг бараг 38%-иар буураад байсан юм. Сантиаго хотод төвтэй тус компанийн 2019 оны дөрөвдүгээр улирлын цэвэр ашиг 66.9 сая ам.долларт хүрсэн бол 2018 оны мөн үед 108.6 сая ам.доллараар илэрхийлэгдэж байжээ. Литийн хамгийн гол хэрэглэгч Хятад улс руу хийх худалдаа нь коронавирусын нөлөөгөөр саарах төлөвтэй гэдгийг компани онцолсон байна.
“Эрдэнэт үйлдвэр” технологийн төслийг эхлүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үйлдвэр хөгжүүлэх 15 жилийн үндсэн чиглэлийнхээ дагуу тав, таван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээндээ томоохон хэмжээний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, үйлдвэрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхээр ажиллаж буй. Нийтдээ 410 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөсөн бөгөөд эдгээрийн нэг нь ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төсөл юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр автотээврийн зай хоёр дахин багасах бөгөөд хүдэр олборлох өртгийг 20 хүртэл хувиар бууруулан жилд 20 орчим сая ам.долларын хэмнэлт гарахаар тооцоолжээ.
Монголбанк 4.9 тонн үнэт метал худалдан авчээ
Монголбанк (2020.03.11) байдлаар нийт 4.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнд 3.2 тонн алт, 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 тонноор өссөн үзүүлэлт болж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсч, өмнөх оны мөн үед АМНАТ-ийг 10%-иар тооцон суутгаж байсан, дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь Монголбанкны үнэт металын худалдан авалт өсөхөд нөлөөлжээ. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон, цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) зэрэг албан ёсны сертификат бүхий үнэт металыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар Монголбанк бэлтгэж байна.
Хятадын нүүрсний уурхайнуудын 83% нь хэвийн үйл ажиллагаанд шилжлээ
Коронавирусын дэгдэлтийн улмаас карантин тогтоосон нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа сэргэж эхэлснийг Хятадын Үндэсний эрчим хүчний газраас мэдээлжээ. Тодруулбал, Хубэй мужаас бусад бүс нутгийн нүүрсний уурхайн 83% нь хэвийн үйл ажиллагаанд орж байна. Тус уурхайнууд жилд нийтдээ 3.43 тэрбум тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 2020 онд БНХАУ-ын өмнөд бүс нутгийн Юунан, Гуйжоу мужийн нүүрсний 280 уурхайг хаах аж. Тухайлбал, Гуйжоу мужийн жилийн нүүрсний олборлолтыг 10 сая тонноор бууруулж 80 уурхай, Юунан мужид 200 уурхайг тус тус хаахаар болжээ.