Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Нөхөн сэргээлтийг эрчимжүүлнэ Наймдугаар сарын байдлаар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 9 аж ахуй нэгж 369.96 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байна. Тухайн талбайн 22.14 га нь олборлолтын улмаас эвдэгджээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтаас, нэг аж ахуйн нэгжид зөрчил илрүүлж Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын тухай хуулийн 25 зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлээгүйн улмаас Зөрчлийн тухай хуулийн 7.11.2.1 заасны дагуу 1 сая төгрөгийн торгууль, 500 мянган төгрөгийн нөхөн төлбөр болон хохирол тооцжээ. Харин Сонгино хайрхан дүүрэгт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй 20 аж ахуй нэгж байна. Тэдгээр аж ахуй нэгж нийтдээ 1002.08 га газарт олборлолт хийх боломжтой юм. Үүнээс 46.60 га газарт ашигт малтмалын олборлолтоос үүдэн нөхөн сэргээх шаардлагатай болсон байна.
П.Саранчимэг: Орд газрын хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлалыг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ П.Саранчимэг нь МУИС-ийн геологи, ШУТИС-ийн уул уурхайн удирдлагын магистр, Баруун Австралийн Уул уурхайн сургуулийг Эрдэс баялгийн эдийн засагч мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Ашигт малтмал, уул уурхайн төслийн хөрөнгийн үнэлгээгээр мэргэшжээ. Эрдэс баялгийн салбарт геологи хайгуул, уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлээр олон улсын төслүүдэд ажилласан туршлагатай. Уул уурхайн бизнесийн зөвлөх  “Эм Эс Эй Глобал” компанийн захи­рал П.Саранчимэгтэй The Mongolian Mining Journal-ийн тоймч Г.Идэрхангай  ярилцлаа.
Трансвест Монголиа ХХК-ийн осол, гэмтэлгүй ажилласан 2000 өдрийн баярт үйл явдал тохиолоо Трансвест Монголиа ХХК нь Японы Комацу брэндийн уул уурхай, зам барилгын хүнд даацын тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибьютороор 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОТ, Таван Толгой, БТЕГ, Эрдэнэт УБҮ зэрэг Монгол улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа үндэсний хэмжээний олон аж ахуйн нэгжүүдэд дэлхийн хэмжээнд чанар, аюулгүй байдал, бүтээмжийн хувьд өндрөөр үнэлэгддэг тоног төхөөрөмж, түүнийг дагалдах засвар үйлчилгээ болон сэлбэг материалыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэн Монгол залуусын ур чадварыг шинэ техник, технологитой хослуулан хэрэглэгчиддээ найдвартай үйлчилгээ үзүүлж байгаа билээ.
Хятадын “Baowu” групп гангийн TISCO компанийг эзэмшлээ  Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр хоёрт орж буй “China Baowu Steel Group” нь бүтцээ шинэ компаниар өргөжүүлж байна. Тодруулбал, Хятадын гангийн томоохон үйлдвэрлэгч “Taiyuan Iron & Steel Co Ltd“ (TISCO) компанийн хяналтын багцыг эзэмшигч боллоо. Өнгөрсөн долоо хоногт (2020.08.21)“China Baowu Steel Group” нь TISCO компанийн 51%-ийг эзэмших тохиролцоонд хүрсэн тухай Хятадын Шэнжэний хөрөнгийн бирж мэдээлсэн байна. Энэхүү хувь эзэмшил нь 14.5 тэрбум юань буюу 2.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа юм. Гэхдээ БНХАУ-ын төрийн бодлогоор гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, шинэчлэх хөтөлбөрийн хүрээнд “Baowu” групп нь TISCO компанийн 51%-ийг эзэмшихдээ мөнгө төлөхгүй аж. Тус компанийг эзэмшснээр “Baowu” группын үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 111 сая тоннд хүрнэ.  
Хийн хоолой барих төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах Монгол, Оросын хамтарсан компанийг байгуулав ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн ТЭЗҮ боловсруулах Монгол, Оросын хамтарсан тусгай зориулалтын компанийг байгуулах баримт бичгийг үзэглэв. Баримт бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, ОХУ-ын Засгийн газрыг төлөөлж  “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар (2020.08.25) гарын үсэг зурлаа. Ингэснээр ОХУ-аас БНХАУ-д жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч 2” хий хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах төслийн ажил бодит биелэлээ олоход нэг шат ахилаа хэмээн хуралдаанд оролцогч талууд онцлон тэмдэглэж, харилцан баяр хүргэлээ. 
Удоканы зэсийн ордын хөрс хуулалтыг эхлүүлнэ ОХУ-ын зэсийн үлэмж нөөцтэй Удоканы ордыг ашиглах эхний шатны ажлыг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгч “Байгалийн уул уурхайн компани” мэдээлсэн байна. Тодруулбал, ордын баруун хэсэгт хөрс хуулах, туршилтаар хүдэр олборлох уулын ажил хийгдэнэ гэж мэдээлэлд дурджээ. Эхний шатанд уулын ажлыг 2021 онд эхлүүлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж 2020 он болгож наашлуулсан аж. Энэхүү өөрчлөлтийг ОХУ-ын Газрын хэвлий ашиглалтын холбооны/агентлагийн  Хатуу ашигт малтмал боловсруулах төв комиссийн хуралдаанаар баталсан байна. “Чухамдаа бид ордын олборлолтыг эхлүүлж байгаа юм. Энэ үйл явдлыг зэсийн салбар бараг 70 жил хүлээсэн. Ордын баруун хэсгийн уурхайг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд 1.1 сая гаруй тонн хүдэр олборлохоор төлөвлөж байна” хэмээн “Байгалийн уул уурхайн компани”-ийн ТУЗ-ийн дарга Валерий Казикаев мэдэгджээ.
Салбарын сайд Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа ​​​​​​​Өнгөрөгч амралтын өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100%-ийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм.
“Нөхөн сэргээлт-2020”  хяналт, шалгалт  хоёр сар үргэлжилнэ Нийслэлийн Байгаль орчны газар /НБОГ/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/ Экологийн Цагдаагийн албатай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.  Монгол Улсын Засгийн газрын 2014 онд баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх эрхтэй болсон байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яам баталдаг бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг орон нутгаас томилогдсон ажлын хэсэг хүлээн авч дүгнэдэг байна.
Хятад Оросын нүүрсний импортоо огцом бууруулжээ Оросын нүүрсний компаниуд болон төмөр замын РЖД нь Хятадын хил дээр экспортын бэрхшээлтэй тулгарч байна. Оросын нүүрс тээвэрлэсэн галт тэрэгний цуваа Хятадын хил дээр “түгжрэл” үүсэхэд хүрчээ. Үүний улмаас РЖД компани нь төмөр замын тус чиглэлд наймдугаар сарын 11-20-ны хооронд нүүрсний экспортын тээврийг  хязгаарласан аж. Оны эхний долоон сарын байдлаар, Оросын дорнод чиглэлд төмөр замаар Хятад руу экспортлох нүүрсний хэмжээ 10.7%-иар буурч 4.9 сая тоннд хүрсэн болохыг РЖД компанийн мэдээлэлд дурдсан байна. 
“Айвенхоу Майнз”, “China Nonferrous Metal Mining” компаниуд стратегийн түнш боллоо Канадын “Айвенхоу Майнз” болон Хятадын “China Nonferrous Metal Mining” (CNMC) компаниуд стратегийн түншлэлийн баримт бичиг үзэглэжээ. Энэ дагуу компаниуд Африкт ашигт малтмалын ордуудыг ашиглахад хамтран ажиллах аж. Юуны түрүүнд, Конго дахь зэсийн болон бусад металын ордын төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. “Айвенхоу Майнз” компанийн хувьд Конго дахь зэсийн “Камоа-Какула”, цайр, зэсийн “Кипуши”, Өмнөд Африк дахь платинумын бүлгийн металын “Plantreef” зэрэг төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Уул уурхайн бодлого хаашаа чиглэх вэ? 31 дэх Ерөнхий сайдаар улиран сонгогдсон У.Хүрэлсүх Засгийн газраа эмхлэн байгууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлт ёсоор танхимаа өөрийн хүслээр, УИХ-ын ямар нэгэн лобби, шахалтгүйгээр засгаа байгуулсан анхны Ерөнхий сайд гэдгээрээ  түүхэнд үлдэж байна. Түүний засгийн дөрөв нь “давхар дээлтэй”. Бусад нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын итгэлийг ямар нэг хэмжээгээр хүлээсэн, цаашид баг болж ажиллах шалгуур босгыг нь давсан хүмүүс гэж хэлж болно.   Ерөнхийлөгч шинэ танхимын бүрэлдэхүүнд ямар нэгэн оролцоо, нөлөөлөлгүй болсон нь Үндсэн хуулийн бас нэгэн шинэ зарчим   энэ. Засгийн хямрал төрийн гурван өндөрлөгөөс эхлээд доошоо урсаж сунжирдаг бичигдээгүй зовлонг Үндсэн хууль хааж өгсөн нь дэвшил юм. 
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 42 км, Тавантолгой- Зүүнбаян чиглэлд 47 км төмөр зам бариад байна “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал Н. Удаанжаргал “Хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим сүлжээгээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил үерийн усанд угаагдсан, чанаргүй төмөр зам барьж байна гэх мэтээр худал, баримтгүй, мэргэжлийн бус мэдээлэл цацагдлаа... Манай компани уг төмөр замын ажилд чанарын хяналтыг нь хариуцан ажиллаж байна. Манай инженер, техникийн ажилтнууд төслийн талбайд тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд уг төмөр замын суурь бүтэц үерийн усанд угаагдаагүй, эвдрэл гэмтэл үүсээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв. Мөн тэрбээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам бол монголчууд барьж буй, чанартай бөгөөд маш богино хугацаанд гүйцэтгэж буй, манай улсын түүхэнд бичигдэн үлдэх бүтээн байгуулалт байх болно гэдгийг тодотголоо.  
“Оюутолгой” 2020 оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө өсгөв “Оюутолгой” компани хоёрдугаар улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явц болон цар тахлаас сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ танилцууллаа. “Оюутолгой” компани энэ оны алт үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсний сацуу оны эхний хагасын байдлаар улсад 134 сая ам.долларыг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байгаагаа мэдээллээ. Мөн өнгөрсөн хоёрдугаар улиралд хилийн нэвтрэлт сайжирснаар баяжмалын борлуулалт нэмэгдсэн дүнтэй гарчээ.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ Ээлжит бус чуулганыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байгааг онцоллоо. Улсын эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийн даван туулах, хямралаас эдийн засаг, баялаг бүтээгчид, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж, авч хэрэгжүүлж эхэлсэн бодлогын арга хэмжээнүүдийг цаашид үргэлжлүүлэхэд нэн шаардлагатай байгаа хууль тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь Улсын Их Хурлын гишүүдийн үүрэг хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ дурдсан.
Ж.Дамдинжав: Лондоны металын бирж дээр анх удаа цэвэр зэс зарж байлаа Катодын зэс үйлдвэрлэлийн технологийг анх удаа Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд амжилттай нутагшуулж, зэсийн исэлдсэн эрдэс бүхий хүдрийг уусган баяжуулах аргаар боловсруулан, цэвэр зэс үйлдвэрлэж буй “Эрдмин” ХХК дотоодын төдийгүй гадаадын уул уурхайн зах зээлд хэдийнэ танил болжээ.  Тус компани нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн хаягдал, балансын бус хүдрийн овоолгуудыг 40 жилийн турш ашиглах гэрээ байгуулан ажиллаж байгаа билээ.The Mongolian Mining Journal сэтгүүлээс зохион байгуулсан уул уурхайн салбарын шилдгүүдийг тодруулах Mining Journal Awards-2013 ёслолын ажиллагааны “Шилдэг технологи” шагналыг “Эрдмин” компани хүртсэн түүхтэй. Жилд 2500 орчим тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэж экспортод гаргаж, 41 нэр төрлийн 3 сая гаруй метр зэс утас үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байгаа зэрэг үзүүлэлтүүдээрээ тус компани энэхүү нэр хүндтэй номинацийн эзэн болж байсан юм. 
УИХ-ын дарга Газрын тосны боловсруулах үйлдвэр, төмөр замын төслийн явцтай танилцаж байна УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар Дорноговь аймагт (2020.07.20)ажиллаж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал, ерөнхий инженер Д.Алтанцэцэг, “Улаанбаатар төмөр зам”ХНН-ийн дарга Р.Жигжиднямаа дагалдаж байна.
Тавантолгой-Зүүнбаян төслийн захиалагчийн хяналтыг  “Тавантолгой төмөр зам” компани үргэлжлүүлнэ Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлын эхний 50 км зам бэлэн болж өнгөрсөн зургадугаар  сард нээлтээ хийсэн юм. 2019 оноос эхлэн жил гаруйн хугацаанд эрчимтэй өрнөж 416.1 км-ийн 200 км-т доод бүтэц, газар шорооны ажил мөн л дуусчээ. Уг бүтээн байгуулалтад “Тавантолгой төмөр зам” ХХК захиалагчийн хяналтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Тус компани 2019 оны зургадугаар  сарын 19-нд  “Монголын төмөр зам” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээгээ байгуулсан бөгөөд  энэ оны долдугаар  сард гэрээний хугацаа дууссан ч талууд гэрээгээ дахин сунгаж,   захиалагчийн хяналтын үүргийг  үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар О.Батнайрамдалыг томилов Монгол Улсын Засгийн газар  өчигдрийн /07.16/ хуралдаанаар  нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосны дагуу танхимын гишүүдийн 100%-ийн саналаар яамдын дэд сайд нарыг томилсон юм. 2020-2024  онд бүрэх эрхийн хүрээнд ажиллах Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Отгоншарын Батнайрамдлыг томилсон шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргалаа. О.Батнайрамдал нь 1984 онд Ховд аймгийн Жаргалант суманд төржээ. 1998 онд Ховд аймгийн арван жилийн 2 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол-Туркийн хамтарсан сургууль, 2004 онд Норвеги Улсын Дэлхийн нэгдсэн коллеж, 2008 онд АНУ-ын Макалестер коллеж, 2015 онд АНУ-ын Харвард их сургуулийг тус тус төгссөн байна.
Монгол Улс зургадугаар сард 2.4 сая тонн нүүрс экспортолжээ Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 8.65 сая тоннд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 52%-иар буурсан байна. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд манай улс нийт 18 сая тонн нүүрс экспортолж байсан бөгөөд энэ оны эхний хагас жилтэй харьцуулахад 9.4 орчим сая тонноор илүү их нүүрс гадагш нь худалдаалжээ. Ингэснээр нүүрсний экспортын орлого энэ оны эхний хагас жилийн байдлаар 690 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 850 сая ам.доллараар буурсан байна.
Эрдсийн зах зээлийн хүнд үе ард үлдсэн үү  Шинэ коронавирус эрдсийн зах зээлийг оны эхнээс авахуулаад орвонгоор нь өөрчилж байна. Энэ дунд хамгийн их ашигтай байр сууринд баталгаат хөрөнгө оруулалтад тооцогддог алтыг эс тооцвол бусад эрдсийн хувьд амаргүй байгаа билээ. Гэвч оны хоёрдугаар улиралд ханш харьцангуй өсөх дүр зурагтай болж ирсэн. Цаашид COVID-19-ийн тархалтыг даамжруулалгүй хумиж чадах аваас бодитой өсч мэдэхээр байна. Одоо эрдэс тус бүрээр нөхцөл байдлыг авч үзье.