“УБТЗ” ХНН 372 вагон нүүрс зөөвөрлөжээ

2020-11-18 12:48

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд “Covid-19” цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед байнгын бэлэн байдалд ажиллаж, байгууллага бүрийн хариуцлагатай жижүүр хоёр цаг тутамд  мэдээлэл авч, дотоод цахим шуудангаар ЗТХЯ-ны удирдлага, шуурхай штабдаа тайлагнаж байна.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлтийг бүрэн зогсоосон. Өнгөрсөн 24 цагийн /11 сарын 17-ны/ байдлаар “МИАТ” ХК Улаанбаатар-Бээжин-Москва чиглэлд карго нислэг үйлдэж, агаарын хөлгөөр эм, эмнэлгийн хэрэгсэл 31 тн, 933 кг ачаа, 1281 кг шуудан тээвэрлэсэн бол “УБТЗ” ХНН 372 вагон нүүрс, 40 вагон хүнсний бараа, эмнэлгийн хэрэгсэл дотооддоо зөөвөрлөжээ. Мөн Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги, Баянхошуу, Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 4310 тээврийн хэрэгсэл хяналтын дор хэвийн зорчсон байна. Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед салбарын бүх байгууллага, Иргэний нисэхийн ерөнхий газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төв” УТҮГ, “Далайн захиргаа” УТҮГ ажлын байр болон тээврийн хэрэгсэл, байгууламжуудад тогтмол ариутгал, халдваргүйтгэл хийн ажиллаж байна.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 5 цаг 19 минутын өмнө
    “Степ голд” компанийн эзэмшлийн Алтан цагаан овоо алтны ордын нөөц 1.22 саяас 2.45 сая унц болж хоёр дахин өссөн байна. Уг нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулжээ. Энэ нь II шатны үйлдвэрлэлийн ажилд түлхэц болохоос гадна анхдагч хүдрийн нөөцийг 2.5 сая тонноор нэмэгдүүлсэн байна. Анхдагч хүдрийн нөөц нэмэгдсэнээр төслийн үргэлжлэх хугацааг уртасгаж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
  • 6 цаг 59 минутын өмнө
    Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
  • 9 цаг 46 минутын өмнө
    Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь  салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн  томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо  II чуулган  “Хамтын хүч  хөгжлийн гарц” уриан дор (2021.03.16) болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь   уриан дор цахимаар хуралдах юм. Одоогоор эрдэс баялгийн  салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.
  • Өчигдөр 14 цаг 36 минутад
    Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр,  опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.
  • 2021-02-26 23:06
    Монгол Улсын татварын албаны нэхэмжлэхийн дагуу “Оюутолгой” ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг (2021.02.25) төсөвт төлсөн байна.  Засгийн газрын Ажлын хэсгээс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуйн нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн төлөх шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлжээ.