Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Шинэ мэдээ
Нөхөн сэргээлтийг анх удаа тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгөөр хийнэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Ногоон хөгжлийн арван гол ажил тусгагдсаны дотор уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн газар нутгийг нөхөн сэргээх ажил юм. 2020 оны байдлаар улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйдсэн 18366 га талбай байгаа бөгөөд ашиглагдаж дууссан, нөхөн сэргээх боломжтой 7609 га талбай байгаа гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 612 га талбайд техникийн, 440 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажил явагдаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь ХАН зарчим буюу хамгаална, ашиглана, нөхөн сэргээнэ гэсэн зарчмыг гол чиглэлээ болгон ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд нөхөн сэргээлтийн ажилд онцгойлон анхаарал хандуулж тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүй тохиолдолд эрхийг шууд цуцлах болсон.
Энэтхэг улсын төрийн өмчит Coal India Ltd компани БЕЛАЗ-тай 395 сая ам.долларын гэрээ байгууллаа Беларус улсын “БЕЛАЗ” ХК нь Coal India Ltd-ын зарласан олон улсын тендерт оролцон шалгарснаар 240 тонны даацтай автосамосвалуудыг Coal India Ltd-ын салбар компани болох South Eastern Coalfields компанийн Гевра болон Кусмунда зэрэг уурхайд нийлүүлэхээр боллоо.  Ингэснээр Гевра уурхайд 240 тонны 116 ширхэг, 150 тонны 77 ширхэг  нийт 193 автосамосвал, харин Кусмунда уурхайд 240 тонны даацтай нийт 32 ширхэг автосамосвал тээвэрлэлт хийхээр болж байна.
Хамтдаа хөгжиж, хүч нэмсэн 20 жил Уурхайн үйлдвэрлэлийн хамгийн том үр дүн нь нөхөн сэргээлт. Тиймдээ ч “Монполимет” групп нөхөн сэргээлтийг олон улсын жишиг стандартын дагуу бодит утгаар нь хийж буйг газар дээр нь очиж танилцсан хүмүүс үнэлдэг. Энэ удаагийн зочид нь “Вагнер Ази”-ийхан байлаа.
Ц.Мөнхцоож:  “Нэг дэлхий, нэг хэрэглээ, нэг стандарт” гэсэн  зорилгыг бид эрхэмлэдэг Үндэсний хөрөнгө оруулалттай “Домогт Хан Алтай” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Мөнхцоожтой ярилцлаа. “Домогт Хан Алтай” нь  2016 оноос хойш  үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Голлох үйл ажиллагааныхаа талаар эхлээд ярина уу? Манай компани  байгуулагдсанаасаа хойших таван жилийн хугацаанд  уул уурхайн бүх төрлийн хүнд машин механизмын газартай харилцах, түргэн элэгдэх эд ангийн худалдаа, түүний дараах засвар үйлчилгээг үзүүлж байна. Мөн зөвлөгөө, зуучлалын үйлчилгээг давхар явуулдаг. Дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлын улмаас  дотоодын компаниудийн үйл ажиллагаа хумигдсан дүр зураг ажиглагдсан. Танай компанийн хувьд байдал ямар байна вэ? Уул уурхайн салбар бол манай орны эдийн засгийн суурь хүчин зүйл болдог. 2020 он гарснаас хойш дэлхий нийтэд тархаад байгаа цар тахалтай холбоотойгоор уул уурхайн экспорт түүний дотор нүүрсний салбарын орлого оны эхний хагаст 50%  буурсан сөрөг үзүүлэлттэй байна.
“Fortescue Metals” төмрийн хүдрийн нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ Төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийн дөрөв дэх том компани “Fortescue Metals Group” нь өөрийн “Херб Эллиотт” боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг өнөөгийн 175 сая тонноос 210 сая тонн болгож өргөтгөх тусгай зөвшөөрлийг Баруун Австралийн Засгийн газраас авчээ. 2019-2020 оны санхүүгийн жилд, тус компани 178.2 сая тонн төмрийн хүдэр экспортолсон нь өмнөх оныхоос 6.3%-иар өссөн байна. Одоо “Fortescue Metals” нь дэд бүтцийн өргөтгөлтэй холбоотойгоор экспортоо нэмэгдүүлэх үүднээс “Iron Bridge” уурхайн шинэ баяжуулах үйлдвэр болон бусад дэд бүтцийн байгууламжийг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг төсөл 2.6 тэрбум ам.долларын өртөгтэй.
SEAISI: Хятадын компаниуд Зүүн өмнөд Азийн гангийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байна  “South-East Asia Iron & Steel Institute” (SEAISI) хагас жилийн тайланд, ойрын жилүүдэд Зүүн өмнөд Азийн орнуудад гангийн үйлдвэрлэл огцом нэмэгдэнэ гэж тэмдэглэсэн байна. Учир нь тухайн бүс нутагт төмөрлөгийн үйлдвэрүүд шинээр барих хөрөнгө оруулалт хийгдэж байгаа юм. Тухайлбал, Хятадын “WenAn Steel” компани жилд 10 сая тонн хүчин чадалтай гангийн үйлдвэр Малайзад барихаар төлөвлөжээ. Panhua Group болон HBIS хамтран жилд 8-10 сая тоннын хүчин чадал бүхий төмөрлөгийн үйлдвэр Филиппинд барих зорилттой. Индонзеди гэхэд Хятадын төмөрлөгийн 3 том үйлдвэрийн төсөл байна. Мөн Мьянмар, Камбожид 3-4 сая тонн ган боловсруулах үйлдвэрийг Хятадын талын хөрөнгө оруулалтаар байгуулах төслүүд хэрэгжиж буй. Түүнчлэн, Япон, Өмнөд Солонгосын хамтарсан компани Индонезийн “Krakatau Steel” гангийн үйлдвэрийн өнөөгийн 4.8 сая тонн хүчин чадлыг нэмэгдүүлж 10 сая тоннд хүргэх төслийг боловсруулж байна. Вьетнам дахь төмөрлөгийн үйлдвэрийн барилгын ажил эхэлжээ.
АНУ-ын Засгийн газар Оюутолгойн асуудлаар шалгалт хийж магадгүй Өнгөрсөн ням гаригт (2020.09.06) Оюутолгойн асуудлаар АНУ-ын Холбооны Засгийн газрын агентлаг болох Үнэт цаас, хөрөнгийн биржийн (SEC) хорооноос шалгалт хийж магадгүй тухай мэдээлэл “Financial Times” сонинд нийтлэгдсэн байна. Тодруулбал “Рио Тинто” компани нь Оюутолгой төслийн далд уурхайн геологийн нөхцөл хүндэрсэн тухай 2019 оны долдугаар сард олон нийтэд мэдэгдэхээсээ хавьгүй өмнө уг асуудлыг мэдэж байсныг компанийн хуучин ажилтан Richard Bowley мэдүүлжээ. Түүний энэ тайлбарт үндэслэн SEC шалгалт хийж магадгүй байгаа юм. Richard Bowley-ийн тухайд 2017-2019 онд “Рио Тинто” компанид Стратегийн төслүүд хариуцсан Ерөнхий менежерээр ажиллаж байжээ.
Уул уурхайд ил тод байдлыг хангах блокчейн технологийн хувьсал Блокчейн гэхээр крипто валют буюу биткойн гэж ойлгох ойлголт түгээмэл. Биткойн нь блокчейн технологид тулгуурласан хэдэн зуун аппликейшнээс хамгийн анхны амжилттай хэрэгжсэн, нийтэд танигдсан ердөө нэг л төсөл юм. Хүн төрөлхтний уламжлалт санхүүгийн харилцаа Засгийн газар, банк, нотариат зэрэг итгэмжлэгдсэн гуравдагч талын оролцоотой явагдаж ирсэн. Тэрхүү үйл ажиллагаанд гуравдагч талын зардал, чирэгдлээс гадна авлига, үл итгэлцлийн асуудал үүсдэг сул талтай. Хамгийн түрүүнд санхүүгийн салбарт нэвтэрсэн блокчейн технологи бол тархалттай бүртгэлийн систем бөгөөд дундын зуучлагчгүй шууд харилцах дэд бүтэц гэж тайлбарлаж болно. Өөрөөр хэлбэл нээлттэй, шилэн дансны зарчмаар бүртгэгддэг. Хараат бус, гуравдагч талын оролцоогүйгээр үндсэн хэрэглэгч өөрөө хянах тогтолцоо юм. 
“Гайхамшигт 50: Жишиг өөрчилсөн түүх” “Монголчууд хөгжихийг хүснэ. Тиймээс  ч мянганы, тогтвортой, ногоон, солонгон, улсын, хүний гээд хөгжих гарцуудыг хайсаар иржээ. Бидний хүсэж буй хөгжил гэж чухамдаа юуг хэлэх вэ? Энэ тухай ширээ тойроод хэлэлцэхэд хүн бүрд санаа бий, гэсэн ч өнөөг хүртэл юу, хэрхэн гэдэгтээ тогтоогүй хэвээр л, мөнхүү хөгжил гэдэг тогтсон  ганц утгаар тодорхойлогдчих зүйл биш билээ. Тэрхүү ганц утгаар үл тодорхойлогдох хөгжилд хүрэхэд ашиглах нэг хэрэгсэл болгож байгаль эх бидэнд эрдэс баялгаа харамгүй хайрлажээ. Энэ баялгийг хэрхэн ашиглаж, хөгжүүлж шимийг нь жигд тэгш хүртэх вэ гэвэл ахиад л өөр өөр санаа, шийдэл ургана” хэмээн “Гайхамшигт 50:Жишиг өөрчилсөн түүх” номын зохиогчид өмнөтгөлдөө бичсэн байна. Уг номын нээлт өчигдөр “Новотел” зочид буудалд болсон бөгөөд эрдэс баялгийн салбарын төлөөлөгчид  уригдан  иржээ.
“Говийн ус-Ногоон хөгжил” анхдугаар чуулган болно Говь нутагт уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхэлсэн тэр цагаас усны нөөцийн асуудал чухлаар тавигдаж, орон нутгийн иргэдийн зүгээс ч дуу хоолойгоо хүчтэй илэрхийлж ирсэн. 2025 он гэхэд говь нутагт усны хомсдол нүүрлэж, уул уурхай байтугай жирийн иргэдийн амьдралд хүндрэлтэй зүйлүүд тулгарч болзошгүй байгааг салбарын эрдэмтэд анхааруулдаг. Монгол орны усны нөөцийн 80%-ийг гадаргын ус, 20%-ийг газрын доорх ус эзэлдэг. Тиймээс хамгийн бага нөөцтэй гүний усаа уул уурхайд хайр гамгүй ашиглаж, ирээдүйд усгүй болох эрсдлийг бий болгож байгаа хэмээн тэд байр сууриа илэрхийлсээр байна.
Оюутолгой уурхайн цахилгааны зарим хэрэглээг дотоодоос хангаж эхэллээ 2013 онд Оюутолгой орд газрыг ашиглаж эхэлснээс хойш БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны эрчим хүчний системээс нэгж бүрийг 9 центийн үнэтэй импортын цахилгаан эрчим хүчийг  хэрэглэж ирсэн. “Оюутолгой” компани нь жилд дунджаар 100-150 орчим мегаватт (МВт) эрчим хүч ашигладаг. Монгол Улсын Засгийн газраас Өмнөд бүс, говийн стратегийн орд газруудын цахилгааны хэрэглээг дотоодын эрчим хүчний системээс хангах зорилгоор 220 кВ-ийн гурван дэд станц, 670 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж дуусгажээ. Дотоодын эрчим хүчний системээс уурхайн цахилгааны зарим хэрэглээг хангах ажлын хүрээнд 13 мегавольт ампер (MBA) суурилсан хүчин чадалтай 4 дэд станцыг 35 кВ-ын хүчдэлээр хангаж эхэлсэн байна.
БАРИЛГА, ЗАМ ТЭЭВЭР, ЭРЧИМ ХҮЧ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХАМГИЙН ЧУХАЛ ҮЗЭСГЭЛЭН -БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 2020  Build Mongolia 2020 буюу Бүтээн байгуулалт 2020 барилга хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, уул уурхайн салбаруудыг багтаасан олон улсын үзэсгэлэн 2020 оны 10 дугаар сарын  23-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдана. Монгол Улсын бүтээн байгуулалт дэд бүтцийн хамгийн чухал салбаруудын төлөөлөл нэгэн дээвэр дор цугларч хоёр өдрийн турш бараа материал, техник технологио дэлгэн үзүүлэхээс гадна салбаруудад тулгамдаж буй асуудлын талаар семинар зөвлөгөөн явуулна.
УУХҮ-ийн сайд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчтэй уулзалт хийв Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон (2020.08.31) Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.  Уулзалтаар талууд коронавирус цар тахал Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцож цаашид эдийн засгийг сэргээхэд нүүрс болон газрын тосны экспорт чухал ач холбогдолтой болохыг онцлов.
П.Ганхүү: “Газпром”-той нууцлалын гэрээ байгуулна Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр болон компанийн үйл ажиллагаа, цаг үеийн сэдвээр мэдээлэл /08.28/  хийсэн юм. Тус компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Газпром компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд дараагийн шатанд хоёр компанийн хооронд нууцлалын гэрээ байгуулж, харилцан мэдээлэл солилцох, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн ажиллана“ хэмээн онцлов.  УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаар эдийн засгийн өсөлтийг хангах стратегийн мега төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, ашиглалт үр өгөөжийг дээшүүлэхэд анхаарахаар болсон.
Д.Сарангэрэл: 10 аймагт Тайшир сумын жишгээр усан цахилгаан станц барих зорилго тавиад байна Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Сарангэрэл (2020.08.29) усны нөөц, усан цахилгаан станцын асуудлаар яамны Сайд нарын зөвлөлийг хуралдуулжээ. Хэлэлцүүлэгт усны салбарын төрийн болон хувийн хэвшлийн эрдэмтэн судлаачид бусад төлөөллүүд оролцсон байна. Тус арга хэмжээн дээр БОАЖЯ-ны сайд “УИХ-аар байгаль орчны салбарын 16 чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Үүнд усны асуудал тэргүүлэх байр суурийг эзэлнэ” хэмээн мэдэгджээ. Хэлэлцүүлэгт оролцсон мэргэжилтнүүдийн зүгээс, сүүлийн жилүүдэд эрс ихсэж байгаа дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны усны нөөц тодорхой хэмжээгээр багассан. Мөн усны гадаргын болон гүний усны нөөц болон хэрэглээ харьцангуй байгаатай холбоотой усны нөөцийн хуваарилалт жигд бус байгаа асуудлыг хөндсөн байна.
Оюутолгойн далд уурхайн нөөц 10 тэрбум ам.доллараар хорогдов Оюутолгой төслийн далд уурхайн ашиглалт 2023 оноос эхлэхээр хүлээгдэж байгаа   боловч нөөцийн тооцоолол дээр томоохон бууралт гараад байна. Тухайлбал Оюутолгой уурхайн хамгийн баялаг хэсэг болох Хойд Хюго ордын зэсийн нөөц 18%-иар буурсан тухай “Туркойз Хилл Ресурс” компани долдугаар сарын эхээр мэдээллээ. Гагцхүү зэсийн нөөц төдийгүй алт, мөнгөний нөөц ч 17-21%-иар буураад байна. Хойд Хюго ордын хүдрийн нөөц өмнө нь 447 сая тонноор хэмжигдэж байсан бол одоо 47 сая тонн буюу 11%-иар буурч 400 сая тонноор илэрхийлэгдэхээр болсныг Оюутолгойн 2020 оны техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
“Vale” компани Хятадад боловсруулах үйлдвэрээ нээжээ  Бразилийн “Vale” компани төмрийн хүдрийн сайн чанарын боловсруулах үйлдвэрийн цогцолборыг Хятадын Жэжиан муж дахь Нинбо боомтод ашиглалтад оруулж байна. Тус үйлдвэрт боловсруулах гол түүхий эдээр Австралийн “Carajas” ордоос төмрийн 65%-ийн агууламжтай IOCJ баяжмалыг нийлүүлэх юм. Боловсруулахад бэлэн GF88 бүтээгдэхүүн нь төмрийн өндөр агууламж, бохирдол багатайгаараа онцлогтой аж. Энэхүү бүтээгдэхүүн нь сайн чанарын төмрийн хорголж үйлдвэрлэхэд ашиглагддаг байна. “Carajas” ордын тухайд, “Vale” компанийн хамгийн том “S11D” төсөл юм. 
Нүүрсний тээврийн үнийг 80+ хэмжээнд барихаар шийдвэрлэлээ Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, УУХҮЯ-ны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тавантолгой-Цагаан хад чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн тарифыг нэмэгдүүлэх талаар шаардлага тавьж, нүүрс тээврийн жолооч нар Засгийн газар болон холбогдох яамд, нүүрсний компаниудад шаардлага тавиад байгаа юм.  Тэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг борлуулж буй нүүрснийхээ тээврийн тарифыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаач хэмээн  шаардлага тавьсан.  
“Hebei Iron & Steel” корпораци төмөрлөгийн шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж байна Хятадын төмөрлөгийн “Hebei Iron & Steel”(HBIS) корпораци нь шинэ үйлдвэрийнхээ барилга угсралтын ажлыг дуусгажээ. Хэбэй мужийн Таншан хотын ойролцоо төмөрлөгийн “Laoting Steel” үйлдвэрийг есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү шинэ үйлдвэр нь жилд 7.47 сая тонн ган, 7.32 сая тонн ширэм боловсруулах хүчин чадалтай. “Laoting Steel” үйлдвэрийг ашиглалтад оруулахтай зэрэгцээд Хэбэй муж дахь “Xuangang” болон “Tanggang” зэрэг гангийн 2 үйлдвэрийг хаах аж. “Tanggang” нь 1943 онд байгуулагдсан бөгөөд Хятадын хамгийн эртний төмөрлөгийн үйлдвэрүүдийн нэг юм.
Сайд нар бизнес эрхлэгчидтэй уулзалт хийжээ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулж Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, ЗТХ-ийн сайд Л.Халтар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, ЭХ-ний сайд Н.Тавинбэх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож, тулгамдаж буй хүндрэлүүдийг ирэх дөрвөн жилд хэрхэн даван туулах талаар санал солилцжээ. Банкны зээлийн хүү өндөр байгааг шат дараатайгаар бууруулах, банкны салбарын шинэчлэлийг хийх, төрийн бодлогыг тогтвортой, залгамж чанартай болгох, төрийн байгууллагуудын дунд, доод шатны хүнд суртал иргэдэд ихээхэн хүндрэл учруулж байгааг арилгах, татварын хүндрэл нь бизнес эрхлэгчдэд маш их дарамт учруулж байгаа зэргийг ирэх дөрвөн жилийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах шаардлагатай байгааг илэрхийлжээ.