Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ
Монголбанк 4.9 тонн үнэт метал худалдан авчээ Монголбанк (2020.03.11) байдлаар нийт 4.9 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнд 3.2 тонн алт, 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан нь өмнөх оны мөн үеэс 3.7 тонноор өссөн үзүүлэлт болж байгаа юм. Дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсч, өмнөх оны мөн үед АМНАТ-ийг 10%-иар тооцон суутгаж байсан, дотоодын аж ахуйн нэгжээс нийт 1.7 тонн цагаан мөнгө худалдан авсан зэрэг нь Монголбанкны үнэт металын худалдан авалт өсөхөд нөлөөлжээ. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн Монгол Улсад олборлосон, цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн 1 унцын мөнгөн гулдмай, 1000 гр мөнгөн гулдмай, 4 кг-р савласан үрлэн мөнгө (Ag 999.0) зэрэг албан ёсны сертификат бүхий үнэт металыг байгууллага, иргэний хүсэлтээр худалдаалахаар Монголбанк бэлтгэж байна.
CIIE 2019: “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын талтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав Хятадын олон улсын импортын үзэсгэлэнгийн (China International Import Expo, CIIE) Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 5-нд нээгдсэн бөгөөд таван өдрийн турш үргэлжлэх юм. Энэхүү үзэсгэлэн нь 2018 оноос зохион байгуулагдах болсон билээ. Энэ жилийн үзэсгэлэнг нээж БНХАУ-ын дарга Си Жинпин үг хэлж, 2020 оны нэгдүгээр сараас Хятад улсад бизнесийн орчныг сайжруулах, зах зээлийн бүх оролцогчдын бизнес эрхлэх аюулгүй байдлыг хангах тухай төрийн шинэ бодлого хэрэгжинэ гэдгийг онцолсон байна. Тус улсын Засгийн газраас баталсан энэхүү бодлогын баримт бичигт Хятад болон гадаадын компаниудад ижил тэгш эрх, боломж олгохоор тусгасныг тодотгожээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн орчныг таатай болгох, нэн түрүүнд дотоодын зах зээлд өндөр технологийг нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйл инновацийг хөгжүүлэх хэмээн тус улсын эрх баригчид тодорхойлж байна.
“Bauma 2019” барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн эхэллээ Гурван жил тутамд зохиогддог олон улсын барилга, уул уурхайн тоног төхөөрөмжийн “Bauma 2019” 32 дахь удаагийн үзэсгэлэн Германы Мюнхен хотноо өнөөдөр (04.08-14) эхэлж байна.  
GIZ сургалтын байгууллага, зөвлөхүүдийг мэдээллийн санд бүртгүүлэхийг урьж байна ХБНГУ-ын Худалдаа хөгжлийн яамны дэмжлэгтэйгээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр (ЭТИС) нь Улаанбаатар болон Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Бизнесийг хөгжүүлэх төвийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэгчдийг мэргэшүүлэх сургалтын үйлчилгээ үзүүлэх сургалтын байгууллагууд болон хувь зөвлөхүүдийг мэдээллийн санд бүргүүлэхийг урьж байна.
“Орон нутгийн сэтгүүлчдийн сүлжээ” төслийн сургалт 4 дэх жилдээ хэрэгжиж байна Монголын уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн The Mongolian Mining Journal сэтгүүлийн дэргэд дэх “Хөгжлийн төлөө сэтгүүл зүй” ТББ-аас ОРОН НУТГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СҮЛЖЭЭ төслийг 4 дэх жилдээ хэрэгжүүлж байна.
2016 онд бичил уурхайн талбарт эндэгдэл гараагүй Одоо төрийн бодлогын хүрээнд 2010 онд батлагдсан бичил уурхайн үйл ажиллагааны 308 дугаар журмыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна.
The Mongolian Mining Journal МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэв Монголын сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарын нэгдсэн шинэ жил, оны шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагаа 2016 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр болов.
Төмөр зам тавьснаар асуудлыг бүрэн шийдэхгүй “Уул уурхайн салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн төлөв байдал болон Монгол улсын эдийн засагт гүйцэтгэх гол үүрэг” сэдэвт уулзалтыг Америкийн худалдааны танхим зохион байгууллаа.
“Шивээ-Овоо”-гийн цахилгаан станцын төслийн зөвлөхүүд тодорчээ Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа БНХАУ-тай хамтран “Шивээ-Овоо”-гийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор байгуулах шийдвэр гаргасан.
The Mongolian Mining Journal-ын шинэ дугаарт Яг одоо төслөөрөө байгаа, ид боловсруулж буй, хараахан өргөн бариагүй хуулийн төслийг The Mongolian Mining Journal “Едиториал”-даа онцлов. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар гурван ч субъектээс гарч ирж буй гурван өөр төслийг энд танилцууллаа.
Шинэ дугаарт The Mongolian Mining Journal уншигч Танаа улиран одож буй оны сүүлийн дугаараа зул сарын баяр, шинэ жилийн гэрэл гэгээт өдрүүдээр хүргэж байна.
Л.Болормаа эрхлэгчийн “Чимээгүй лугших бүтээлч судас” номын нээлт боллоо Болормаа эрхлэгч өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэгэн ном бичиж байсан нь “Чимээгүй лугших бүтээлч судас” хэмээх Монгол улсын ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи шилжилтийн үеийн тухай өгүүлсэн бүтээл байлаа.
Шударга ёсны шагналын эзнээр Л.Болормаа эрхлэгчийг тодруулав “Транспэрэнси Интернэшнл” хэмээх авлигын эсрэг олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ энэ жилээс эхлэн шударга ёс, авлигын эсрэг иргэний зоригийн шагнал (Transparency Award)-ын эзнийг тодруулж байхаар болжээ.
Маргааш өглөө салах ёс гүйцэтгэх ёслол болно Монголын сэтгүүл зүйн тод од, Mongolian Mining Journal сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч, нийтлэлч Л.Болормаа 11 дүгээр сарын 21-нд таалал төгсөж, Монголын сэтгүүл зүйн ертөнцөд хүнд гарз тохиосон билээ.
Независимая журналистка Монголии загадочно ушла из жизни Л.Болормаа была одной из ярчайших звезд современной истории журналистики.
Эмгэнэл илэрхийлсээр байна Монголын мэргэжлийн сэтгүүлзүйн салбарын ноён оргил “Монголиан Mайнинг Журнал” сэтгүүлийг үүсгэн байгуулагч, эрхлэгч Лунтангийн Болормаа зуурдаар таалал төгсч нөхөж баршгүй гарз тохиолоо.
Талийгаачийн дурсгалыг хүндэтгэж, зул өргөнө Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын шилдэг нийтлэлчдийн клубын санаачилгаар Mongolian Mining Journal сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Л.Болормаа агсны гэгээн дурсгалыг хүндэтгэн гэрэлт зул өргөх ёслол болно. Зул өргөх ёслол өнөөдөр буюу даваа гаригийн 15:00 цагт Барилгачдын талбай дээр болно.
Лунтангийн БОЛОРМАА The Mongolian Mining Journal сэтгүүлийг Үүсгэн байгуулагч, Эрхлэгч Лунтангийн БОЛОРМАА 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монголын сэтгүүл зүйн салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
9 10 11 12 13 14 15