Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

 “BUILD MONGOLIA 2024” 

“Build Mongolia” буюу “Бүтээн байгуулалт 2024” олон улсын үзэсгэлэн дөрөв дэх удаагаа 2024 оны 4 дүгээр сарын 24-26-нд Мөсөн өргөөнд болно. Улс орны эдийн засгийн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй барилга, дэд бүтэц, эрчим хүч, зам тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр гэсэн бүтээн байгуулалтын үндсэн салбаруудыг хамарсан томоохон үзэсгэлэн болон өргөжиж буй “Build Mongolia 2024” үзэсгэлэнгийн талбайн захиалга үргэлжилж байна.

“Build Mongolia 2024” үзэсгэлэн нь бүтээн байгуулалтын салбаруудад дэлхийн шилдэг техник технологи нэвтрүүлэх, техник технологи, материал түүхий эд нийлүүлэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах нэгдсэн маркетингийн орчин байх юм. Олон улсын үзэсгэлэнд оролцож барилга, хот байгуулалт, зам тээвэр, эрчим хүч, хүнд үйлдвэрлэлийн салбаруудад бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан, үр дүнтэй бизнесийн харилцаа тогтоон, бизнесээ өргөжүүлэх хүссэн хэн бүхэнд үүд хаалга нээлттэй хэмээн зохион байгуулагчид хэллээ. Талбайн бүртгэлээ эрт баталгаажуулсан байгууллагуудад 10 хувийн хөнгөлөлттэй үнийн дүн санал болгож байгаа, эрт бүртгүүлж, ашигтай байрлал, үнийн уян хатан, таатай нөхцөлийг эдлэх боломжтой гэдгийг ч зохион байгуулагч “Экспо Монгол ХХК”-ийнхан дуулгалаа.

Үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагууд:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Эрчим хүчний яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Build Mongolia 2024 үзэсгэлэн зохион байгуулах хороо

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187

Вэбсайт: www.buildmongolia.com