Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
2017 он уул уурхайн салбарт Арвандолоон оны хуанлийн хуудсууд эх орны хөгжилд сайн муу үр дагавартай нэгэн мөчлөгийг үлдээгээд улиран одож байна. Монголын уул уурхай арвандолоон онд амсхийх завгүй байлаа. Монгол улсын экспортын гол нэрийн түүхий эдийн зах зээлүүд бүгд сэргэлттэй байж, ашиг өгөөжөө өгчээ. Эрдсийн салбар элдэв бэрхшээл дунд алгуурхан боловч урагшилсаар, эх орны эдийн засгийн гол ачааг үүрдэг хэвээрээ.
Уул уурхайн салбарынхан ойгоо тэмдэглэж, шилдгүүдээ тодрууллаа Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ жил тохиож байна. Налайхын уурхайг 1922 оны 12 дугаар сарын 25-нд улсын мэдэлд авснаар Монгол улсад уул уурхайн салбарын түүхийн шинэ хуудас эхэлсэн юм.
Шивээ Энержи цахилгаан станцын төслийн ТЭЗҮ-ийг танилцууллаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хятад-Монголын хамтарсан “Шивээ-Энержи” цахилгаан станцын цогцолбор төслийн ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Гашуунсухайт боомтын нүүрсний машины цуваа 100 км-ээр багасав Энэ сарын 12-ны өдрөөс эхлэн Тавантолгойн нүүрсний ачилтыг зогсоох тухай салбарын сайдын шийдвэр гарсан билээ. Тэгвэл уг шийдвэр гарснаас хойш найм хоногийн дараа буюу өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомт дээр үүсээд байсан нүүрсний хүнд даацын машины цуваа 118 км байсан нь 17 км болж буурчээ.
Салбарын сайд Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоохоор шийдвэрлэв Салбарын сайд Д.Сумъяабазар Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийг түр зогсоох шийдвэр гаргалаа.
Уул уурхайн салбар төсөвт 1.4 их наяд төгрөг төвлөрүүлээд байна 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт 9 төрлийн татвар, төлбөр хэлбэрээр 1 их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн байна.
2017 онд бичил уурхайн талбарт 13 хүн амиа алджээ Монгол улсад 12 дахь жилдээ “Тогтвортой бичил уурхай” төслийг хэрэгжүүлж буй Швейцарийн хөгжлийн агентлагаас “Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулганыг УУХҮЯ, АМГТГ-ын дэмжлэгтэйгээр өнөөдөр “Блю Скай” зочид буудалд зохион байгуулж байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар Х.Хэрлэн томилогдлоо 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Б.Баатарцогтыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын даргаар Х.Хэрлэнг томилов.
Ж.Бат-Эрдэнэ: Владивосток боомт хүртэл 1 тонн нүүрс 64 ам.доллар, Тяньжин боомт руу 65 ам.доллараар хүрэх тооцоо гарч байгаа “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.
Экспортын нүүрсний тээвэрлэлтэд зохицуулалт хийв Нүүрс тээвэрлэлтэд үүссэн хүндрэлтэй байдлыг арилгах зорилгоор Засгийн газар зарим нэг зохицуулалт хийлээ.
Салбарын сайд Хөшөөтийн уурхайд ажиллалаа Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн хүрээнд “Баруун бүсийн чуулга уулзалт”-ыг Ховд аймагт зохион байгуулж буй билээ.
УУХҮЯ-ны сайд салбарын мэргэжлийн холбоодын төлөөллүүдтэй уулзлаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарын мэргэжлийн холбоодын удирдах ажилтнуудтай өнөөдөр уулзаж, салбарын түвшинд шийдвэрлэх ёстой асуудлуудын талаар санал солилцлоо.
Д.Бямбажав: Орон нутгийн загвар гэрээг өөрчлөх шинэчлэх шаардлагатай “Уул уурхайн салбарт хүний эрхийг хангах нь” сэдвээр өмнө нь илтгэл тавьж, уул уурхайн салбарынханд танигдсан Тохокүгийн их сургуулийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Бямбажав энэ удаад Монгол улсын эрдэс баялгийн салбар дахь Орон нутгийн гэрээний хэрэгжилтийн үр дүн, явц байдлын талаар хийсэн судалгаа, зөвлөмжөө танилцууллаа.
2018 оны эхний улиралд газрын тосны үйлдвэр байгуулах тендер зарлах боломжтой Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээр, түүнд тусгасан нэмэлт өөрчлөлтийн дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийг дамжуулах шугам хоолойн хамт барьж байгуулах нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулж эхэлсэн байна.
Засгийн газар тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил тод, нээлттэй болгоно 2018 оны төсвийн төсөл, үүнийг дагалдан гарах бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тусгай зөвшөөрөл болон газрын наймаатай эрс шийдэмгий тэмцэхээ мэдэгдлээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа Монгол улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн Сайд Д.Сумъяабазар 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзаж, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт баримтлах бодлого, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
“Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал боллоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтийг олон нийтэд нээлттэй ил тод байлгах үүднээс “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдэвт хэвлэлийн бага хурлыг сар бүрийн эхний долоо хоногт багтаан хийж байхаар төлөвлөөд байна.
Салбарын сайд лиценз олголтыг түр зогсоох тушаал гаргав Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Ашигт малтмал, газрын тосны газрынхантай уулзан ажил байдалтай нь танилцсан.
Мьянмарын мэргэжилтнүүд Монголын ОҮИТБС-ын туршлагыг судлав Туршлага судлах семинар өчигдөр Туушин зочид буудалд болсон бөгөөд Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн (ББЗХ), ОҮИТБС хамтран зохион байгуулсан юм.
15 16 17 18 19 20 21