Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай
Экспортын 83.2%-ийг эрдсийн бүтээгдэхүүн эзэлж байна  Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний 4 сарын гүйцэтгэлээр 4.28 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4%-иар өссөн байна. Экспорт хувьд өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 18.2%-иар өсчээ. Нийт экспортын 83.2%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна.Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, жонш, молибденийн баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нийт эрдсийн экспортын 98.6%-ийг бүрдүүлжээ.
Нефтийн үйлдвэрийн төслийн Зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулахад бэлэн болжээ  Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөлтэй холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яамны санаачилгаар Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн компаниудын үзэсгэлэн Улаанбаатар хотноо болох гэж байна.  “Монгол Улсын Засгийн газар БНЭУ-ын Экспорт импортын банк хооронд 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дахь газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөлтэй холбогдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм. Үйлдвэрийн дэд бүтцийн ажлын бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэй.
Стратегийн ордуудын жагсаалтыг шинэчилнэ Норвегийн сангийн жишгээр Баялгийн сангаа байгуулж чадвал “Эрдэнэс Монгол” компани групп болж хүчирхэгжинэ. Хүчирхэгжээд зогсохгүй, Монголын нөөц баялаг ихтэй стратегийн ордуудыг эзэмшигч төрийн өмчит группээс иргэн бүр ногдол ашиг хүртэнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан Ажлын хэсэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дуусгасан ба тун ойрмогхон Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж буй. Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол” компани хэрэгжүүлэх  чиг үүргийг нь тодорхой  зааж  өгсөн энэ хуулийг парламент хаврын чуулганаараа нэг их эсэргүүцээд байхгүй баталчих байх. Тийм нөхцөл өнөөдрийн улс төрд бүрдсэн. Гэхдээ хуультай болох нь чухал ч “Эрдэнэс Монгол” компани  Баялгийн сандаа  хуримтлал үүсгэхэд нь гол эх үүсвэр нь болох стратегийн ордуудаа  зөв менежментээр, бүрэн утгаар нь  ашиглаж чадах уу гэдэг ондоо асуудал. Энэ утгаараа “Эрдэнэс Монгол” өнөөдөр маш хариуцлагатай үе дээрээ иржээ гэж хэлж болно.  
www.iltodgeree.mn цахим санг олон нийтэд танилцууллаа  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын  (ОҮИТБС) Ажлын алба, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг байгууллага санаа тавьж, хоёр жилийн өмнөөс хамтран хэрэгжүүлсэн эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн www.iltodgeree.mn цахим санг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Уг цахим санг танилцуулсанаар эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилготой гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байлаа. Монгол улсын хэмжээнд уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан 14 төрлийн 436 гэрээтэй  уг цахим сангаар нэвтэрч танилцах боломжтой болжээ.  
Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталлаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт “Эрдэнэс Стийл” ХХК-ийн хэрэгжүүлэхээр зорьж буй Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталлаа.
”Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1,2 дугаар зүйлийг үндэслэн "Эрдэнэт үйлдвэр" ХХК, Монголросцветмет ХХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоолоо
Хөрөнгө оруулалт хүлээсэн хайгуулын салбар Монголын хайгуулын салбарт барууны хөрөнгө оруулагчид шинээр бүртгэгдэхгүй байгааг Ашигт малтмал, газрын тосны газрынхан хэлж байна. Энэ бол тийм ч таатай мэдээлэл биш. Америк, Австрали, Канадын хүчирхэг хөрөнгө оруулагчид Монгол Улсыг орхих нь дээр гэж үзээд, аль хэдийнэ эрсдэлгүй орнуудыг зорин одсон.
Төсөвт оруулсан орлогоор нүүрс зэсийг давав УУХҮЯ-наас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлаар салбарын 2018 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлийн статистик мэдээллийг танилцууллаа.
“Өрмийн ахмадууд, алдартнууд-2019” уулзалт боллоо Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” уулзалт нэгдүгээр сарын 29-нд “Эрдэнэ Дриллинг” компанийн байранд боллоо.
Салбарын сайд Дэлхийн эдийн засгийн форумд оролцлоо Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 22-24-ний өдөр Швейцарын холбооны улсын Давос-Клостерс хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн эдийн засгийн форум”-д оролцов.
2018 онд хүчин чадал сайтай баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад оржээ Монголын уул уурхайн салбарт нэг үеэ бодвол гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын төслүүд сэргэж, цөөнгүй үйлдвэр уурхайн үйл ажиллагаа эхлээд байна.
Салбарын сайд ХБНГУ-д айлчилж байна УУХҮ-ийн сайд Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн Монголын талын дарга Д.Сумъяабазар ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Тус улстай дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ сард тохиож байгаа билээ.
Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлнэ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс Монгол” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзав.
2018 оны уул уурхайн өрнөл Хорвоогийн хуанли бүтэн эргэж, арваннайман он солигдох энэ цагт жилийн турш өрнөсөн үйл явдлуудыг бүхэл зураглалаар эргэн харахад нэн сонирхолтой.
Уул уурхайн салбар төсөвт ₮1.94 их наядыг төвлөрүүлэв 2018 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт 1.94 их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна.
“Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцлээ “Хүнд аж үйлдвэрийн хөгжлийн хөтөлбөр”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/201 болон А/229дүгээр тушаалаар УУХҮЯ,ХХААХҮЯ, ЭХЯ, АМГТГ-ын холбогдох ажилтнууд, зарим эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдан ажилласан билээ. Ажлын хэсэг төслийг боловсруулан, www.mmhi.gov.mn хуудсаар санал авч байгаа бөгөөд энэ сарын 05-ны өдөр олон нийтийн хэлэлцүүлгийг УУХҮЯ-ны хурлын зааланд зохион байгууллаа.
Аравдугаар сарын дуулиант арилжаа буюу Гацуурт төсөл Монгол Улсын Засгийн газар ба Канадын хөрөнгө оруулалттай “Сентерра голд” компани Гацууртын алтны ордыг ашиглах арга замыг тохиролцож чадахгүй явсаар бүтэн арван жил өнгөрсний эцэст хөрөнгө оруулагч нь Монгол дахь төслөө зараад гарлаа.
УУХҮЯ: Геологийн судалгааны 29 төсөл хэрэгжүүлж байна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Test test
Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулна Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг анх удаа боловсруулж эхлээд байна. 2015 онд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогыг үйлдвэрлэлийг дэмжих хуультай хамтад нь баталсанаар Монгол Улс ойрын 15 жилд аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ерөнхий зураглалаа гаргасан юм.
12 13 14 15 16 17 18