Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган
“Өрмийн ахмадууд, алдартнууд 2023” хүндэтгэлийн уулзалт боллоо Монголын Өрөмдлөгийн Холбооноос сар шинийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг “Өрмийн ахмадууд, алдартнууд” хүндэтгэлийн уулзалтыг өчигдөр “Эрдэнэ Дрийлинг” компанийн хурлын танхимд зохион байгууллаа.
Салхитын уурхайн хаалтын жишиг төслийн “Мэдээлэл солилцох өдөрлөг” боллоо  Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.
“Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбар, Монгол Улсын Өрөмдлөгийн холбоо хамтран зохион байгуулдаг “Өрөмдлөг” олон улсын эрдэм шинжилгээний XXIV хурал өнөөдөр ШУТИС-ийн Төв номын санд зохион байгуулагдана. 
Тэсэлгээний салбарын олон улсын хурал боллоо Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос /ТАҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт Бага хурлыг өнөөдөр “Holiday Inn” зочид буудалд зохион байгууллаа.
Тэсэлгээний салбарынхан дэвшилтэт технологи танилцуулна Тэсэлгээний ажил үйлчилгээ эрхлэгчдийн холбоо /ТЭҮЭХ/ жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Тэсэлгээний салбарын дэвшилтэт технологи ба аюулгүй ажиллагаа” сэдэвт бага хурлыг 2022 оны 12-р сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод  хийхээр төлөвлөжээ.
УУХҮЯ-ын төлөөлөл  Австрали улсын Эрдэс баялгийн зөвлөл, Викториа мужийн төлөөлөгчидтэй уулзлаа УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөл Австрали улсын Сидней хотод ажиллаж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл  10-р сарын 31-нд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Шадар сайд бөгөөд Бүсийн сайд Пол Тоул-ийн урилгаар тус мужийн Засгийн газраас зохион байгуулсан “Критикал минерал / чухал ашигт малтмал/-ын хөрөнгө оруулалт” сэдэвт уулзалтад оролцсон бол  11-р сарын 1-нд  Австралийн гео шинжлэх ухааны агентлаг  /Geosciеnce Australia /-ийн үйл ажиллагаатай танилцжээ.
   “Эрдэс боловсруулалт-2022” олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэн болно Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооноос “Эрдэс боловсруулалт-2022” Олон улсын онол практикийн бага хурал, үзэсгэлэнг энэ сарын 21-нд Улаанбаатар хотод "Миллениум Плаза" зочид буудалд зургаа дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.
“Экспо Монголиа -2022” олон улсын үзэсгэлэн үргэлжилж байна Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах, гаднын шинэ техник, технологийн дэвшлийг танилцуулах зорилготой “Экспо Монголиа” олон улсын үзэсгэлэн, бага хурал хоёр дахь өдөртөө Мишээл төвд үргэлжилж байна. Энэ сарын 14-ний өдрийг  дуустал үргэлжлэх уг арга хэмжээг “Хөрөнгө оруулалт ба эдийн засгийн таатай орчин” уриан дор эхлүүлсэн юм. 
Нэн түрүүнд  ХАБ  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам,  “Оюу толгой” компани хамтран анх удаа “Уул уурхайн долоо хоног 2022”  буюу  “Mining week” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Өнөөдөр эхэлсэн энэхүү хурлын бас нэгэн чухал хэсэг нь  Шангри-ла зочид буудлын   бага танхимд зохион байгуулсан “Нэн түрүүнд аюулгүй байдал” салбар хуралдаан байлаа.
Уул уурхайн дата мэдээллийн талаар хэлэлцлээ Дэлхийн банк болон  Олон улсын санхүүгийн корпорацаас “Уул уурхайн дата мэдээллийг хэрхэн ашиглаж,  иргэд олон нийтэд  хүргэх вэ?” сэдвээр уул уурхайн оролцогч талуудыг нэгтгэсэн олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр MCS Plazа-гийн хурлын танхимд  зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт   УУХҮЯ, АМГТГ,  Уул уурхайн үндэсний ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга, Хил хязгааргүй алхам ТББ, Ил тод байдлын сан ТББ  зэрэг байгууллагын төлөөлөл оролцон өөрсдийн санал бодлоо хэлэлцсэн юм.
“Mongolia Mining 2022” үзэсгэлэн энэ сарын 21-нд эхэлнэ “Mongolia Mining” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 11 дэх удаагийн арга хэмжээг 2022 оны есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд “Степпе Арена” буюу “Мөсөн Өргөө”-нд зохион байгуулах юм. Жилээс жилд өргөжин тэлж ирсэн уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ, өнөө жил урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээтэй болох ажээ. Монгол улсад 2022 онд уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үзэсгэлэнгийн дэмжигч байгууллагаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар болон “Оюу Толгой” ХХК ажиллаж байна. 
Эрчим хүчний нүүрсний экспорт  дараагийн боломж Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө Шангри –Ла зочид буудалд үргэлжилж байна.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ  "Дорнын эдийн засгийн форум"-д оролцоно Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй Засгийн газрын бусад гишүүдийн хамтаар  маргааш ОХУ-ын Владивосток хотыг зорьж "Дорнын эдийн засгийн форум"-ын ээлжит VII чуулганд оролцох юм. Тус чуулган есдүгээр сарын 5-8-ны хооронд үргэлжилнэ. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийн энэ чуулганд оролцохдоо Эгийн голын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлаар талуудтай хэлэлцээр хийх гэнэ. 
Олон Улсын  Геоаналитикчдын 11 дүгээр хуралд “Геологийн төв лаборатори” ТӨҮГ оролцлоо  2022 оны 8 дугаар сарын 6-12-ны өдрүүдэд Олон Улсын Геоаналитикчдын Нийгэмлэг (ОУГАН)-ээс “GEOANALYSIS 2022” XI дүгээр хурал ХБНГУ-ын Фрайберг хотноо зохион байгуулагдлаа. Тус хуралд геохимийн салбарын олон орны төлөөлөгчид оролцож, салбарын чиг хандлага болон стандартчилсан загвар үйлдвэрлэл, GeoPT ур чадварын сорилтын хөтөлбөрүүд, геохимийн салбарт гарч буй сүүлийн үеийн шинэ дэвшилтэт тоног төхөөрөмж, LA-ICP-MS шинжилгээ, үнэмлэхүй нас тогтоох цацраг идэвхт изотопын судалгааны сүүлийн үеийн дэвшилтүүд болон салбарын хэтийн төлөвийг хамарсан сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.
Салхитын уурхайн хаалтын төслийн явцыг хэлэлцэнэ Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах төслийн II үе шатны хэрэгжилт, цаашид хийгдэх ажлын стратегийг хэлэлцэн, Салхитын уурхайд хийсэн хээрийн судалгааны ажлын үр дүнг танилцуулах хурлыг  2022 оны наймдугаар сарын 26-нд “Блю Скай” зочид буудалд зохион байгуулна.
Монголын эдийн засгийн боломж ба сорилтыг хэлэлцэнэ Үндэсний судалгаа зөвлөгөөний  “Эн Ар Си Си” компани, Японы Зүүн Хойд Азийн эдийн засгийн хүрээлэн болон Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв хамтран 2022 оны наймдугаар сарын 24-нд “Монголын эдийн засаг: Боломж ба сорилт“ сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.
Уул уурхайн салбар нийгэм эдийн засгийн нөлөөллийг үнэлнэ Монголын болон олон улсын судлаач, бодлого тодорхойлогчид, иргэний нийгмийн төлөөллүүдийн оролцоотой Монгол Улсын уул уурхайн салбарын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2022.08.16/ боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Үндэсний геологийн алба нь Герман-Монголын техникийн хамтын ажиллагааны “Эрдэс баялгийн тогтвортой удирдлагын зөвлөх үйлчилгээ” төслийг ХБНГУ-ын Гео-Шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн (BGR)-тэй хамтран хэрэгжүүлж байна.
Т.Баттулга: Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн  бизнесээ өргөжүүлэх хамгийн чухал орчин бол “Mongolia Mining” "Mongolia Mining 2022” олон улсын уул уурхайн үзэсгэлэн есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар үзэсгэлэнгийн зохион байгуулагч “Майнэкс Монголиа” компанийн Ерөнхий захирал Т.Баттулгатай ярилцлаа.
Нүүрсний экспортын шинэ түрлэг Нүүрсний салбарт сайн цаг айсуй. Экспортын нүүрсний хэмжээ тавдугаар сарын дундаас эхлэн огцом нэмэгдэж эхэлсэн яг энэ өсөлттэй үеийг тохиолдуулан “Монгол Нүүрс Ассоциаци” болон Хятадын “sxcoal.com” нүүрсний мэдээллийн цахим хуудас хамтран Монгол-Хятадын нүүрсний худалдаа, зах зээлийн мэдээлэл солилцох цахим хурлыг (2022.06.14) зохион байгууллаа. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд цар тахлын улмаас манай улсын нүүрсний экспорт тогтвортой бус явж ирсэн. Ялангуяа Шивээхүрэн боомтын экспорт өнгөрсөн оны эцсээс бүрэн зогссон нь тавдугаар сараас эргээд сэргэж, зэрэгцээд Гашуунсухайтын нэвтрэлт ч харьцангуй нэмэгдэх шинжтэй болж ирж байна. Нүүрс нь Монголын экспортын орлого бүрдүүлэлтээр тэргүүлэгчийн хувьд энэ нь томоохон үйл явдал юм. 
2023 онд болох Дэлхийн уул уурхайн конгрессын хурлын бэлтгэл ажлыг хэлэлцлээ Австралийн Брисбэн хотноо 2023 оны зургаадугаар сарын 26-29-нд Дэлхийн уул уурхайн конгрессын (ДУУК) 26 дахь удаагийн хурал болно. Тус хурал нь“Ирээдүйг нөөцөөр хангаж нийгэмд үнэ цэнийг бүтээх нь” урианд гол анхаарлаа хандуулна гэдгийг Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн ДУУК-ын дарга, профессор Марек Цала онцлов. "Mongolian Mining Journal" тус хурлын мэдээллийн түншээр ажиллаж байна.
1 2 3 4 5 6