Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгджээ Он гарсаар эхний хоёр сард гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом буурсан билээ. Харин гуравдугаар сард шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна.
Эдийн засгийн өсөлт 7.2 хувьд хүрч буурчээ Үндэсний статистикийн газрын мэдээлж буйгаар Монголын эдийн засгийн өсөлт энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 7.2 хувь болж буурчээ.
Нүүрснээс 57 тэрбумын татвар авчээ Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нүүрсний салбараас 57 тэрбум 134 сая төгрөгийн татварыг улсын төсөвт оруулжээ. 2013 оны Төсвийн тухай хуульд нүүрснээс 466,1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Ингэснээр эхний улирлын байдлаар нүүрсний салбараас төсөвт төвлөрүүлэх орлого дөнгөж 12,2 хувьтай байгаа юм.
Өсөлт 13 хувь, алдагдал 13 хувьд хүрэв Дэлхийн банкнаас Монгол улсын эдийн засгийн тоймыг өнөөдөр танилцууллаа. Тус банк энэ онд Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 13 хувь байна хэмээн таамаглажээ.
Бодлогын хүү 11.5 хувь боллоо Монгол банкны Мөнгөний бодлогын зөвлөл хоёр өдөр хуралдаж, зээл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бизнесийн идэвхижилийг дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 11.5 хувь болгох шийдвэр гаргажээ.
Хятадын эдийн засгийн өсөлт 7-8 хувьтай байна Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт энэ жил 7.5 хувьтай байна гэж тус улсын Ерөнхий сайд Вэн Зиабао өчигдөр зарласан.
Хятад газрын тосны нөөц байгуулах төлөвлөгөөний III шатыг эхлүүлнэ Дэлхийн эдийн засгийг тодорхойлж буй БНХАУ-ын төрийн удирдлагууд солигдсоноос хойш анх удаагаа Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Бээжин хотноо болж байна. Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал нь тус улсын хамгийн дээд эрхт байгууллага юм.
“Роснефть” Хятадаас 30 тэрбумын зээл авч магадгүй Оросын төрийн өмчит “Роснефть” компани TNK-BP-г худалдан авах гэрээ байгуулсан билээ. Гэрээнд зааснаар тэд 55 тэрбум ам.доллар бэлнээр төлөх болсон юм. Роснефть компани болон Оросын удирдагчид энэхүү хөрөнгийг олох “аянд” мордоод багагүй хугацаа өнгөрлөө.
Чингис бондыг ингэж зарцуулна Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Гол сэдэв Чингис бондын зарцуулалтын талаар байв. Тэрбээр юуны түрүүнд Чингис бондын ач холбогдлын талаар танилцуулсан юм.
Хятад 2012 оны эдийн засгийн үзүүлэлтээ танилцуулжээ БНХАУ-ын Худалдааны яамнаас тус улсын 2012 оны эдийн засгийн зарим нэг үзүүлэлтийн тоо баримтуудыг танилцуулжээ. Өнгөрсөн жил Хятадын хөрөнгө оруулагчид 141 орны 4425 үйлдвэрт хөрөнгө оруулалт хийсэн байна.
Давосын эдийн засгийн чуулган маргааш эхэлнэ Швейцарийн Давос хотноо Олон улсын эдийн засгийн чуулганд бэлтгэж байна. 43 жилийн түүхтэй тус арга хэмжээ нь жил бүрийн энэ сард зохион байгуулагддаг уламжлалтай.
Хөрөнгийн биржийн “супер потенциал” замхрах нь Санхүүгийн зохицуу­лах хороо, Хөрөн­гийн бирж, бро­кер дилерийн ком­па¬ниуд гээд хөрөнгийн зах зээлийнхэн завгүй, бас багагүй баяр хөөртэй явна. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож, УИХ-д өргөн барьсан нь салбарынхны баяртай байгаа шалтгаан.
Ирээдүйгээс зээлэх хөрөнгө буюу Чингис бонд Улирч буй 2012 оны эдийн засгийн онцлох үйл явдал нь “Чингис” бонд юм. Монголын нэр хүнд өсч байгаа энэ цаг үед манай улсын Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар болсон.
Монголын коксжих нүүрсний экспорт сэргэж магадгүй Ирэх жил Монголын коксжих нүүрсний экспорт харьцангуй өсөх боломжтой гэж олон улсын шинжээчид үзэж байна.
Ашигт малтмалын экспорт буурчээ Монголбанкнаас арваннэгдүгээр сарын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн тайланг гаргасан байна. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 10.299 сая ам.долларын гадаад худалдаа хийснээс экспорт 4.029 сая ам.доллар байгаа бол импорт 6.269 сая ам.доллар байна.
“Үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хэргэжилт эхэлжээ Монгол Улсын хэмжээнд инфляци 15 хувьтай байна. 2013 оны эцэс гэхэд энэ тоог найман хувьд барих зорилтыг Монголбанкнаас тавиад буй. Энэ зорилтын хүрээнд Засгийн газартай хамтарч “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулсан билээ.
Оросууд инфляцийн түвшингээ буулгаж байна Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар Оросын инфляцийн түвшин 6.5 хувьтай байлаа гэж тус улсын Төвбанкны Дэд ерөнхийлөгч С.Швецов мэдээлэв.
Засгийн газрын бонд эрэлттэй байв Монголын Засгийн газраас гаргах 5 тэрбум ам.долларын бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.долларын бонд амжилттай зарагдсан тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Засгийн газрын 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай бонд нь 4.125 хувийн хүүтэйгээр, харин 1 тэрбум долларын арван жилийн хугацаатай бонд нь 5.125 хувийн хүүтэйгээр арилжаалагджээ.
Хятадууд дулааны нүүрсний үнээ чөлөөлнө Хятад улс нүүрсний зах зээл дэх дулааны нүүрсний үнийг чөлөөлөх хэрэгтэй гэж тус улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны шинжээчид мэдээлжээ. Он гарсаар нүүрсний үнэ тонн тутамдаа багассан нь эдийн засгийн удаашралтай холбоотой гэж үзсэн байна.
Эрдэнэс Tавантолгойд бондын хөрөнгөөс зарцуулна “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхай хариуцсан захирал Грэм Хэнкок Засгийн газрын удахгүй гаргахаар “зэхэж” буй бондын зарим хэсгийг тус компанид зарцуулахаар болсныг мэдээлжээ.
19 20 21 22 23 24 25