Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг
ГШХО 63%-иар буурав Монголбанкнаас Төлбөрийн тэнцлийн оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлийг өнгөрөгч баасан гаригт гаргажээ. Эхний 5 сард Монгол улсад 402.3 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 63.7%-иар буурчээ. 2013 оны эхний 5 сард 1.1 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж байв.
Зэсийн экспорт 112%-иар өсөв Он гарсаар эхний 5 сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 4 тэрбум долларт хүрч, гадаад худалдааны алдагдал 204 сая доллар болжээ. Экспорт өнгөрсөн оны мөн үеэс 17%-иар өсч, 1.9 тэрбум доллар болсон бол импорт 15.6%-иар буурч 2.1 тэрбум доллар болов. Нийт экспортын 81.3%-ийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 240 сая доллар буюу 18%-иар өсч, тэрбум 568 сая долларт хүрэв.
Роялтийн орлого 62.8%-иар тасалджээ Монгол улсын Нэгдсэн төсвийн эхний 5 сарын гүйцэтгэлээр нийт татварын орлого 1 их наяд 876 тэрбум төгрөг хүрчээ.
Монгол банкны алт худалдан авалт 26.8%-иар өсөв Монгол банк 2014 оны эхний 4 сард аж ахуйн нэгжүүдээс 1979 кг алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8%-иар өссөн үзүүлэлт юм.
ГШХО 16.8%-иар өсөв Монголбанкны мэдээллээр Төлбөрийн тэнцлийн 2014 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 542.6 сая долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт Монголд оржээ.
Хятадын аж үйлдвэрийн эрчим төлөвлөснөөс буурав Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засагтай улс Хятадын аж үйлдвэрлэлийн эрчим дөрөвдүгээр сард ялимгүй өсчээ. HSBC, Markit санхүүгийн байгууллага сар бүр тус улсын үйлдвэрлэлийн эрчмийг судлан гаргадаг юм.
Төмөр замын төсөлд Дэлхийн банк оролцохоо мэдэгдлээ Дэлхийн банкны Монгол, БНСУ, БНХАУ хариуцсан дарга ноён Клаус Роланд энэ өдрүүдэд манай оронд ажиллаж байна. Тэрбээр Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Монгол улсад хэрэгжих “Цахим эрүүл мэнд”, “Ухаалаг засаг”, “Боловсролын салбарын шинэчлэл”, “Тогтвортой амжиргаа II” төслүүдийн хэлэлцээг Эдийн засгийн хөгжлийн яамтай хийж дуусчээ.
Хятад цэвэр зэс импортлохоо зогсоож магадгүй Хятад улс зэсийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж буй ч ойрын нэг, хоёр жилийн хугацаанд цэвэр зэс импортлогч бус харин экспортлогч улс болж магадгүй тухай ”Minmetals Nonferrous Metals”-ийн Дэд Ерөнхийлөгч Шиаогуанг Жин хэлжээ.
Уул уурхайн компаниудын татвар 49%-иар буурав Татварын ерөнхий газраас эрдэс баялгийн салбарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын төлсөн татварын мэдээг гаргасан байна.
Гадаад худалдаа 38 сарын дараа ашигтай гарав Үндэсний статистикийн хорооноос 2014 оны 1 дүгээр улирлын статистик мэдээллийг өнөөдөр гаргалаа.
Зэсийн баяжмалын экспорт 37 хувиар өсөв Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол улс эхний 2 сард 594.6 сая долларын экспорт хийжээ. Үүний 81.9% буюу 487.5 сая доллар нь эрдэс бүтээгдэхүүний экспорт байна. Өнгөрсөн жилийн мөн үеэс эрдэс бүтээгдэхүүний экспорт 10 орчим хувиар өссөн байна.
888 төсөл 4.1 их наядын зээл хүсчээ Засгийн газраас зарласан экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийн талаар Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээлэл хийлээ.
Гадаадын хөрөнгө оруулалт оны эхнээс 26%-иар өсчээ Монголбанкны мэдээллээр он гарсаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа аж. Монголын эдийн засагт орж ирэх гадаад валютын хэмжээ оны эхнээс 2 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд 17%-иар өссөн бол гадагшлах валютын хэмжээ 4%-иар буурсан байна.
Гадаадын хөрөнгө оруулалт 54.1%-иар буурчээ Монголбанкнаас өнгөрсөн баасан гаригт Төлбөрийн тэнцлийн 2013 оны 4 улирлын гүйцэтгэлийг гаргажээ. Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2 тэрбум 46 сая доллар болж буурчээ.
Кастодиан банкны журам батлагджээ Санхүүгийн зохицуулах хорооны хоёрдугаар хуралдаан нэгдүгээр сарын 29-нд болж, “Кастодианы тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журам” батлахыг зөвшөөрсөн байна.
Гадаад худалдааны алдагдал хамгийн бага байжээ Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний сарын статистик мэдээллийг гаргажээ. Нэгдүгээр сард гадаад худалдааны эргэлт 658.3 сая доллар болж, өнгөрсөн оны нэгдүгээр сараас 15.5%-иар, өнгөрөгч арванхоёрдугаар сараас 27.7%-иар тус тус буурчээ.
Бодлогын хүүг 10.5% хэвээр үлдээлээ Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ сарын 7-11-ний өдөр хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Юуны түрүүнд Бодлогын хүүг 10.5%-д хэвээр үлдээхээр болсон байна.
Уул уурхайн компаниуд их наядын татвар төлжээ Уул уурхайн салбарт ажиллаж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд өнгөрсөн онд нэг их наяд 12.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.
Монголын жоншны салбарын орлого буурчээ Монгол улс дэлхийн жоншны зах зээлд томоохон байр суурийг эзэлдэг. Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 6 сая тонн жонш үйлдвэрлэж буйн 7 хувийг Монголын үйлдвэрлэл эзэлдэг.
Монгол улсын экспорт, импорт хоёул буурчээ Өнгөрсөн 2013 оны байдлаар Монгол улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх 2012 оныхтой харьцуулахад 4.5 хувиар буурч, 10.6 тэрбум ам.долларт хүрчээ.
17 18 19 20 21 22 23