Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц
Хятадад түлшний үнэ нэмэгдэв Энэ долоо хоногоос эхлэн Хятадад түлшний үнэ нэмэгдээд байна. Бензин 100 юань, дизель түлш 95 юаниар тонн тутамдаа тус тус нэмэгджээ. Ингэснээр нэг литр бензиний үнэ 0,07 юань, дизель түлш 0,08 юаниар буурч байгаа юм.
Орос, Хятад, АНУ-ын хамтарсан рейтингийн агентлаг ажлаа эхэллээ Дэлхийн эдийн засгийн хамгийн том гурван улс ОХУ, БНХАУ болон АНУ-ын хамтарсан олон улсын үнэлгээний “Universal Credit Rating Group” агентлаг албан ёсоор ажлаа эхлэв.
Орос, Хятад төмөр замын гүүрээр холбогдоно Манай хоёр хөрш орон Амурголын дээгүүр төмөр замын гүүр барихаар тохиролцжээ. Тодруулбал, хоёр улсын хил нэвтрэн Оросын Еврескийн автономит мужийн олон улсын “Нижнеленинск” боомтыг БНХАУ-ын Тунзян хоттой холбох юм.
Оросын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар нэмэгдэнэ Ирэх долдугаар сарын 1-нээс ОХУ-ын газрын тосны экспортын татвар тонн тутамд 9,8 ам.доллараар нэмэгдэхээр байна.
Компаниуд бэлэн мөнгөний гачаалд орж байна Ernst&Young олон улсын байгууллагаас “Уул уурхайн бизнесийн 2013-2014 оны эрсдэлийн шинжилгээ”-г хийсэн байна. Судалгаанаас харахад уул уурхайн компаниудын эрсдэлд орох магадлал нэмэгдэж, наймдугаар байранд оржээ.
Хятадын зэсийн импорт өсчээ Хятадын зэсийн импорт өнгөрсөн тавдугаар сард 21 хувиар өссөн байна. Энэ нь 358672 метр тонн зэсийн бүтээгдэхүүнтэй тэнцэж байгаа нь дөрөвдүгээр сарынхтай харьцуулахад 21 хувиар өссөн дүн ажээ. Гэсэн ч өнгөрсөн оны тавдугаар сартай харьцуулахад 14.5 хувиар буурсан үзүүлэлт юм байна.
Хятадад газрын ховор элементийн татвар өснө Хятадын Аж үйлдвэр, мэдээлэл технологийн яам газрын ховор элементийн үйлдвэрүүдэд зохицуулалт хийхээр болсон байна. Энэ талаар тус яамны албаны хүн Хятадын эдийн засгийн өдөр тутмын сонинд ярилцлага өгөхдөө дурджээ.
Ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаж авах нь ихэсчээ Германы “SCI” компанийн “Verkehr” төслийн багийнхан олон улсын зах зээл дээрх ачааны хөдлөх бүрэлдэхүүний захиалгын талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд өнгөрсөн 2012 онд олон улсын зах зээл дээр нийт 12 тэрбум еврогийн өртөгтэй ачааны хөдлөх бүрэлдэхүүн худалдаалагдсан байна.
НҮБ далайн ёроолын олборлолтын төлөвлөгөөг зарлав НҮБ-ын салбар байгууллага болох Далайн ёроолын олборлолт хариуцсан олон улсын газар далайн гүнээс эрдэс баялаг олборлох эхний төлөвлөгөөгөө өнгөрсөн сарын сүүлээр зарлажээ.
BHP Billiton байгалийн хийн төслийн эзэмшлээ хятадуудад зарлаа Баруун Австралийн Дампирын хойгт байгалийн хий шингэрүүлэх “The Browse LNG” төсөл хэрэгжиж байгаа. Төслийн нийт хөрөнгийг 45 тэрбум австрали доллар гэж тооцсон бөгөөд Австралийн “Woodside Petroleum”, Германы “Royal Dutch Shell”, Английн “British Petroleum”, Японы “LNG”, Австралийн “BHP Billiton” компаниуд хамтарч эзэмшдэг.
Хятадад дизель түлш, бензиний үнэ буурав БНХАУ-ын Засгийн газар дотоодын зах зээл дэх дизель түлш, бензиний үнийг бууруулах шийдвэр гаргажээ. Тус улсын Хөгжил, шинэтгэлийн үндэсний хорооноос мэдэгдсэнээр энэ сарын 7-ны өдрөөс эхлэн бензиний үнэ тонн тутамд 95 юань буюу 15,32 ам.доллар, дизель түлш 90 юань буюу 14,51 ам.доллараар тус тус буурав.
“Роснефть”, CNPC хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна Оросын төрийн өмчит “Роснефть” компани Хятадын Үндэсний газрын тос, хийн корпораци /CNPC/ хамтран далайн гүнээс газрын тос олборлохоор хэлэлцэж байна. Баренцийн тэнгис, Почерскийн далайд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Хятадын “Sinopec”-ийн Ерөнхийлөгч тодорлоо Хятадын газрын тос боловсруулах томоохон компанийн нэг “Sinopec”-ийн шинэ Ерөнхийлөгчөөр Ли Чунганг томилогдсон байна. Тус компанийн Хувь нийлүүлэгчдийн хурлаас энэ шийдвэр гарчээ. Тэрбээр 2015 оны тавдугаар сарын төгсгөл хүртэл энэхүү албан тушаалыг хаших юм байна.
“Роснефть” газрын тосны эрэлд Японтой хамтарна Оросын төрийн өмчийн газрын тосны магнат “Роснефть” газрын тосны хайгуулын үлэмж төслүүдийг эхлүүлэхээр гадны хэд хэдэн томоохон түнштэй хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа билээ.
“Мечел” компани Элга ордын төсөлд санхүүжилт хүсчээ Оросын “Мечел” компани Элга орд газрыг ашиглах нөхцөлийг эргэн харж үзэхийг Эрдэс баялаг ашиглах асуудал эрхэлсэн холбооны агентлагаас/Роснедр/ хүссэн байна.
Орос Раджин боомтоор Хятад руу нүүрс нийлүүлнэ Оросын төрийн өмчит РЖД компани нь төмөр замын “Хасан Раджин” төслийн хүрээнд Хойд Солонгосын Манпхо 301 метр, Унсан 490 метр, Унра 3850 метрийн урттай төмөр замын гурван туннелийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж дуусгасан байна. Эдгээр замыг ирэх сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
“Оросын төмөр зам”- ыг 2014 онд хувьчилна ОХУ-ын төрийн өмчит РЖД /Оросын төмөр зам/ компанийн эхний 5 хувийг 2014 оны хоёрдугаар хагаст, дараагийн 20 хувийг 2016 онд хувьчлахаар төлөвлөжээ. Тус улсын Төрийн өмчийн газрын дарга Ольга Дергунова өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдэхдээ РЖД компанийн хувьцааг хоёр үе шаттайгаар олон нийтэд болон аж ахуйн нэгжүүдэд худалдана гэжээ.
Ази-Номхон далайн орнууд эрчим хүчний асуудлаар чуулж байна Өнөөдөр ОХУ-ын Владивосток хотноо Ази-Номхон далайн орнуудын эрчим хүчний чуулган ажлаа эхлээд байна. Энэхүү арга хэмжээний гол сэдэв бүс нутгийн эрчим хүчний аюлгүйн байдлын тухай байх юм.
Орос, Хятад, Америк хамтран үнэлгээний агентлаг байгуулав Дэлхийн эдийн засгийн гурван том гүрэн ОХУ, БНХАУ болон АНУ хамтран дэлхийд нэр хүндтэй “Standard and Poor’s”, “Moody’s”, “Fitch” зэрэг агентлагуудтай өрсөлдөхүйц олон улсын үнэлгээний агентлагийг байгуулжээ.
Хятадын эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ нэмэгдэж байна Хотжилт, аж үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотойгоор 2030-2035 онд БНХАУ-ын эрчим хүчний түүхий эдийн хэрэглээ дээд цэгтээ хүрнэ гэж тус улсын Газар нутаг, эрдэс баялгийн яамны Ерөнхий инженер Чун Зыжань мэдэгджээ.
49 50 51 52 53 54 55