Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос эдийн засгийн хямралд 1.37 их наяд рубль зарцуулна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владмир Путин Засгийн газрын гишүүдтэй хэлэлцээр хийсний үр дүнд санхүүгийн өнөөгийн хямралыг даван туулахад 1.37 их наяд рубль улсын төсвөөс зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Улсын төсвөөс зарцуулах энэхүү хөрөнгийг шууд бус, бонд болон Үндэсний баялгийн сан гэсэн үндсэн 3 чиглэлээр олгох гэнэ.

Тус улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Алексей Улюкаев санхүүгийн хямралын эсрэг төлөвлөгөөг 1 дүгээр сарын 20-нд Засгийн газарт өргөн барьсан билээ. Тэрээр 2015 онд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ 45 ам.долларт хэлбэлзэх юм бол Оросын ДНБ 4-5%-иар буурна хэмээн таамаглал дэвшүүлээд буй.

Э.Од