Шинэ мэдээ
Хятадын хоригт Австрали барьц алдахгүй байна
Нүүрсний зах зээлд манай гол өрсөлдөгч болдог Австралийн эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого 2021 онд 379 тэрбум австрали долларт хүрнэ гэж “Resources and Energy” сэтгүүлийн 2021 оны аванхоёрдугаар сарын дугаарт онцолжээ
“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар (2021.12.22) “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын 2019 оны “Оюутолгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.
Зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө давж биелэв
Энэ онд 1,118.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1,256.7 мянган тонныг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мянган тонноор давж, 112.4%-ийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө давж биелжээ. Он гарсаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн орлого 1.5 их наяд төгрөгөөр өсч 2.34 их наяд төгрөгт хүрээд байгаа нь огцом өсөлтөд тооцогдож байна. 2020 оны эхний 11 сард зэсийн баяжмалын экспортын дундаж үнэ 1216.5 ам.доллар/тонноор илэрхийлэгдсэн бол энэ онд 2256 ам.доллар/тонн болж нэмэгджээ.
Ашигт малтмалын салбарын төсөвт төвлөрүүлэх орлого 4 их наяд төгрөгт хүрлээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2021 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр 13.4 их наяд орчим төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 их наяд төгрөг буюу 47.4%-иар өссөн байна. Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 3,955.9 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 2,025.9 тэрбум төгрөг буюу 2 дахин өссөн байна.
ОХУ-ын “Росгеология” компанитай хамтран ажиллахаар боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан айлчлалын хүрээнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн захирал Д.Алтанцэцэг, “Росгеология” компанийн ерөнхий захирал Сергей Горьков нар албан уулзалт хийлээ
“Рио Тинто”-гийн ТУЗ-ийн шинэ дарга томилогдлоо
“Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн даргаар дөрөв дэх жилдээ ажиллаж байсан Томпсон нь “залгамжлагч олдвол албан тушаалаасаа огцорно” гэдгээ энэ оны эхээр мэдэгдсэн билээ. Түүний залгамжлагч тодорч, “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн даргаар Доминик Бартоныг /2021.12.20/ томиллоо.
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт хойшиллоо
КОВИД-19-ийн омикрон хувилбарын тархалттай холбоотойгоор жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Энэ жилийн хувьд тус чуулга уулзалт нь Швейцарын Давос хотноо ирэх сарын 17-21-нд болохоор товлогдоод байсан бөгөөд ирэх зуны эхээр уулзалтыг зохион байгуулахаар болсон байна.
Тусгай зөвшөөрлийн цахим системийг энэ сард нэвтрүүлнэ
Цахим шилжилттэй холбоотойгоор УУХҮЯ-наас аж ахуйн нэгжид олгодог тусгай зөвшөөрлийн бүртгэлийн системийг нэвтрүүлж, газрын тос, тэсэлгээ, хүнд үйлдвэрийн чиглэлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна
11 сарын байдлаар 1.6 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ
Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 982.5 сая ам.долларын 1.579.7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 112.7 мянган тонн буюу 6.7%-иар буурсан ч, үнийн дүнгээр 239.6 сая ам.доллар буюу 32.2%-иар өссөн үзүүлэлт ажээ.
IEA: Нүүрсний цахилгаан үйлдвэрлэл 2021 онд дээд түвшинд хүрнэ
Олон улсын эрчим хүчний агентлаг арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан "Нүүрс 2021" тайланд дурдсанаар энэ онд нүүрсний цахилгаан үйлдвэрлэл өнгөрсөн онтой харьцуулахад 9%-иар өсөхөөр байгаа юм. Ингэснээр нүүрснээс эх үүсвэртэй цахилгаан үйлдвэрлэлийн хэмжээ дээд хэмжээнд буюу 10350 Тераватт.цаг-т хүрэхээр байгаа ажээ (мянган гегаватт.цаг нь нэг тераватт.цаг-тай тэнцдэг). Гэхдээ дэлхийн нийт цахилгаан үйлдвэрлэлд эзлэх нүүрсний генераторын хэмжээ 36%-д хүрэхээр байгаа нь 2007 оны оргил түвшнээс 5%-иар доогуур үзүүлэлт болохыг тэмдэглэжээ.
Metadata in the Mining Industry
Metadata are data about data. However, if you challenge the conventional explanation of metadata, it is probably more like a room key. If this piece of metal is lying on the street, there is a good chance it will end up in the garbage or in the sewer system. However, if someone happens to pick it up and has a clue about where the key is from and who owns it, it can be more easily located. Most modern digital cameras export a fairly large amount of metadata such as manufacturer and model, exposure and resolution, date and time, and GPS, as soon as you click the shutter button. These types of metadata hardly cause any harm or benefit when floating in the background. But when people look at the metadata and try to make sense of it, it can be a game-changer.
Эрчим хүчний зах зээл дэх оролцоогоо ОХУ тэлэх сонирхолтой
Ганцаарчилсан уулзалтын дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэхүү мэдэгдлээс харахад Монголын талаас хамтын ажиллагааны илүү өргөн цар хүрээтэй, төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллах саналыг тавьснаа илэрхийлсэн бол Оросын зүгээс эдийн засгийн уламжлалт харилцаагаа, ялангуяа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаа тэлэх байр суурийг баримталжээ. Цөмийн энергийн чиглэлээр хамтран ажиллах санал санаачилга явагдаж байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин мэдэгдсэн анхаарал татаж байна.
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-д тодотгол хийнэ
Үйлдвэрлэл технологийн парк (ҮТП) нь зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашид эрэлт, хэрэгцээ нь өсөн нэмэгдэж буй зэс хоолой, эд анги, өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бий болох зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төсөл юм.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн технологийн парк байгуулахад ОХУ-аас туршлага судална
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон өчигдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны орлогч сайд В.Л.Евтухов, ОХУ-ын “Роснефть” компанийн Худалдаа, ложистик хариуцсан дэд ерөнхийлөгч О.К.Каримов, “Росгеологи” ХК, “Зарубежгеологи” ХК-ийн удирдлагуудтай уулзаж, шатахууны тогтвортой нийлүүлэлт, тэсрэх бодисын хангамжийн асуудал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажилд хамтарсан судалгааны ажил хийх, туршлага судлах асуудлаар санал солилцлоо.
Талууд хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа. Үүнд хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх, байгалийн хий дамжуулах хоолойн төслийг үргэлжлүүлэн дэмжих, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах болон бусад чухал асуудлыг тусгасан байна.
Бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ
Дэлхийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа боловч, дотоод эдийн засгийн өсөлт сүүлийн 2 улиралд төсөөллөөс доогуур гарлаа. Засгийн газар болон Төв банкнаас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ эдийн засгийн идэвхжил, сэргэлтэд эерэг нөлөөтэй байгаа хэдий ч өрхийн хэрэглээ сэргэхгүй, хилийн хязгаарлалттай холбоотойгоор гадаад худалдаа, нийлүүлэлтийн хангамж тасалдаж, улмаар тээвэр, боловсруулах, барилгын салбарт идэвхижил сул байгаа нь эдийн засгийн өсөлт өмнөх улирлаас саарахад голлон нөлөөлөв. Бодлогын хүүг одоогийн түвшинд хэвээр хадгалах нь эдийн засгийн сэргэлтийг тэтгэх, өсөлтийг тогтворжуулахад эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Перу улсын Las Bambas зэсийн уурхай олборлолтоо зогсооно
Дэлхийн зэс олборлолтоор хоёрдугаарт орох Перу улсын зэсийн томоохон уурхайн нэг Las Bambas ирэх бямба гаригаас эхлэн олборлолтоо зогсоох тухай MMG (2021.12.16) мэдээллээ. Тус уурхайн хувьд орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн тээвэрлэлтийн зам хаагдаж, бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй болсон юм. Улмаар компани болон орон нутгийн иргэдийн дунд яриа хэлэлцээр өрнөсөн ч талууд зөвшилцөлд хүрээгүй хэвээр байгаа ажээ. Нутгийн иргэд тээвэрлэлтийг шороон замаар хийж буй нь хүрээлэн буй орчин болоод нийгмийн аж амьдрал, тариалан эрхлэлтэд сөргөөр нөлөөлж буй тул эдийн засгийн дэмжлэг үзүүлэхийг шаардаж байгаа юм. MMG эдийн засгийн зарим дэмжлэгийг санал болгосон ч нутгийн иргэдийн хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа ажээ.
"Эрдэнэт үйлдвэр" 2024 оноос жилд 40 сая тонн хүдэр боловсруулна
Уурхайн түвшин доошилж, олборлолт хийхэд хүндрэлтэй болохоос гадна хүдрийн агуулга буурч, зардлын хэмжээ нэмэгдэж байна. Иймд үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хүдэр боловсруулалтын хүчин чадлыг 32 сая тонноос 40 сая тонн болгон нэмэгдүүлж, хүдэр боловсруулах өртгийг 10 хүртэл хувиар бууруулна.
Хариуцлагатай уул уурхайн үр дүнг хэлэлцлээ
Хариуцлагатай уул уурхайн үр дүнгийн форум өнөөдөр /2021.12.15/ боллоо. Уг форумд Хариуцлагатай уул уурхайн хөтөлбөрт нэгдсэн 16 байгууллагын төлөөлөл оролцож хөтөлбөрийн зорилго, хүрэх үр дүн, хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацын (МУУҮА) санаачилгаар 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг” боловсруулж, уг кодексийг хэрэгжүүлэх санамж бичигт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 8 аж ахуйн нэгж нэгдэж байсан бол энэ жилийн байдлаар 16 болон нэмэгджээ. Уг кодекс нь хуульд шаардсанаас давуулж сайн дурын үндсэн дээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах стандарт юм.